Хөл хорионы үед гэртээ хөгжилдөх 8 шинэлэг санаа

2021-02-10, 11:02
1,858

Коронавируст халдварын улмаас бид гэр гэртээ цагаан сараа тэмдэглэж, дор бүрнээ хариуцлагатай байх үе дахин ирж байна. Энэ үед гэртээ зүгээр уйдаж суулгүй, өөртөө болон хайртай хүмүүстээ илүү ойртож, цагийг хөгжилтэй бөгөөд үр бүтээлтэй өнгөрүүлэх нь чухал билээ. Ингээд та бүхэнд хөл хорионы үед гэртээ хөгжилдөх шинэлэг санаануудаас хүргэе.

Хөл хорионы үед гэртээ хөгжилдөх 8 шинэлэг санаа
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэдтэйгээ хамт хөгжилтэй туршилт хийх

Гадаа тоглож чадахгүй уйдаж байгаа хүүхдүүдээ баясгахын тулд сонирхолтой туршилт хийж болох юм. Жишээ нь шинжлэх ухааны бага зэрэг мэдлэгтэй байхад л өндгийг хүртэл ойдог болгож болдог юм байна шүү. 

Шаардлагатай зүйлс: Түүхий өндөг, шилэн сав (варены шил байж болно), уксус, хүнсний будаг.

Өндгөө аль болох өндөр, өргөн шилэн саванд хийх хэрэгтэй. Учир нь өндөг бага багаар томрох учир зай сайтай сав сонгох нь зүйтэй юм. Ингээд өндөг хийсэн савандаа уксус дүүргэх бөгөөд 24 цагийн дараа дахин шинэ уксус хийж солих хэрэгтэй.

Уксусаа сольсны дараа дахиад 2-3 хоног байлгана. Энэ хугацаанд өндөгний гадна хатуу хальс үгүй болж нимгэн хальс  л үлдэнэ. Ингээд өндгөө сайн гэгч нь угаах хэрэгтэй. Мэдээж, чанга дарж болохгүй хэдий ч бөмбөг шиг ойлгож тоглож үзэж болно шүү.  

Хүүхэдтэйгээ хамт хөгжилтэй туршилт хийх

2 Гэртээ караокедах

Хүн бүрт найзууд, хайртай хүмүүстэйгээ хамт сэтгэлээ сэргэтэл дуулж, бүжиглэх хүсэл төрдөг билээ. Харамсалтай нь цар тахлын улмаас олон сарын турш бид бүхэн караоке орж чадаагүй.

Тэгвэл Юнивишнийн хэрэглэгчид гэртээ караокедаж,  хөл хорионы үед халуун дулаан, аз жаргалтай уур амьсгал бүрдүүлэх боломжтойг та мэдсэн үү? Та “Караоке” аппликейшнийг идэвхжүүлээд рок поп, хип хоп, ардын, зохиолын, хүүхдийн гэсэн төрлүүдээс бүрдсэн нийт 4000 орчим Монгол дууны сангаас хүссэн дуугаа сонгон дуулаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Гэртээ караокедах

3 Бясалгал хийх

Сэтгэл санаа тайван бус байх нь биднийг бэрхшээлд хүргэж, нийгмийн идэвхийг бууруулан, гадаад ертөнцөөс үргэлж тусгаарлаж байдаг. Тиймээс ялангуяа хөл хорионы үед, эсвэл та ганцаараа байдаг бол бясалгал хийж дархлаагаа дэмжээрэй.

Юун түрүүнд өөрийгөө бэлдэж, орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Аль болох хүмүүс саад болохооргүй, нам гүм байх нь зүйтэй. Мөн биед эвтэйхэн хувцас сонгоорой. Анхаарлаа төвлөрүүлж, бодлоо цэгцлэх нь нэн чухал. Хамгийн чухал нь бодлуудаас чөлөөлөгдөх буюу ямар ч хүлээлт, сэтгэлийн зовнилгүй байхыг хэлнэ.

Бясалгал хийх

4 Компьютер тоглоомоор газарзүйн мэдлэгээ нэмэх

Хэрэв таны нүдийг боогоод, дэлхийн хаа нэгтээ аваачин орхивол юу болохыг төсөөл дөө. Яг үүнтэй ижил мэдрэмжийг өгөх "Geoguessr" хэмээх онлайн тоглоомыг та хөл хорионы үед тоглоод үзээрэй.

Тоглоомын зарчим гэвэл танд дурын "Google Street View"-ийн 3D зураг үзүүлэх бөгөөд та яг хаана байгаагаа газрын зураг дээр заах явдал юм. Үүний дараа танд хэдэн км-ээр зөрснийг харуулах бөгөөд хэрэв зай нь ойрхон байх тусам таны оноо нэмэгдэнэ.

Компьютер тоглоомоор газарзүйн мэдлэгээ нэмэх

5 Өөрийн гараар лаа хийх

Дэлгүүрээс өөрийн цаг, мөнгийг үрэн байж лаа худалдан авах нь тийм сайхан санаа гэж үү? Түүний оронд энгийн нэгэн лааг хайлуулж, анхилуун үнэр шингээн, цор ганц, маш гоёмсог лааг хийх боломжтой. Нэг лаагаа дахин дахин өөрчлөн, өөр олон сайхан лаа хийж болно шүү дээ.

Жишээлбэл та доорх зураг шиг Лаванда цэцгийн анхилуун үнэр, цэцгийн дэлбээг ашиглан энэхүү лааг хийх боломжой. Зардал мөнгө үрэхгүйгээр дуртай ургамлаараа лаа хийнэ гэхээр үнэхээр сайхан биш гэж үү?

Өөрийн гараар лаа хийх

6 Хөлөгт тоглоомын үдэш

Сард нэг удаа эсвэл 7 хоногт 1 удаа “Хөлөгт тоглоом”-ын оройг зохион байгуулж, гэр бүлээрээ хамтдаа зугаатай өнгөрөөх төгс шалтгааныг бий болгоорой. Та өөрөө бага зэрэг амны зугаа болох зүйлс бэлдэх, эсвэл, цаг бага бол та хоол захиалан хүргүүлж бас болно. 5-уулаа суугаад бүтэн оройн турш Monopoly тоглоход хичнээн хөгжилтэй гэж санана.

Заавал "Monopoly" биш, сүүлийн үед хүүхэд залуусыг байлдан дагуулж буй "Ludo" тоглоомыг бодитоор нь тоглож болно шүү дээ.

Хөлөгт тоглоомын үдэш

7 Гэртээ амттан хийх

"Сникерс", "Марс" зэрэг амттануудад зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч дурладаг ч чихэр болон бусад химийн тогтворжуулагч бодисын хэмжээ хэт ихтэй тул төдийлөн эрүүл хүнс байж чаддаггүй. Иймд та хөл хорионы үед "Сникерс"-ийн илүү амттай, эрүүл хувилбарыг нь гэртээ нунтаг какао, хуурай сүү, элсэн чихэр, масло, цөцгийн тос, газрын самар гэсэн гарын доорх материалуудыг ашиглан хийгээд үзээрэй.

Эхлээд та газрын самрыг дэвтээгээд, хуурч болгох хэрэгтэй. Дараа нь какао болон сахарыг цөцгийн тосон дээр нэмж холиод гал дээр буцалгана. Буцалгах явцдаа байнга хутгана. Гадаргуу дээр нь хөөс үзэгдэж эхлэх үед гал дээрээс аваарай. 

Дараа нь масло нэмж хутгаад хуурсан самраа хийнэ. Хамгийн сүүлд нь хуурай сүүгээ нэмээрэй. Шоколад тэр дороо өтгөрч гурил шиг зуурч болохоор болох ёстой. Амттан маань бэлэн болсон тул одоо хүссэн хэлбэртээ оруулаад хөргөгчинд хийх л үлдлээ. Бүрэн хатуурч жинхэнэ "Сникерс" шиг болгохын тулд хөргөгчинд 2-3 цаг байлгах хэрэгтэй.

Гэртээ амттан хийх

8 Захидал бичих

Захиа илгээх болон хүлээн авах бидний мартсан гайхалтай мэдрэмжүүдийн нэг юм. Тэгвэл хөл хорионы үед яагаад үүнийг дурсаад үзэж болохгүй гэж... Дотроо байгаа хэцүү мэдрэмжийг зөвөөр илэрхийлж гаргах, зөвхөн нөгөө хүндээ өөрийгөө ойлгуулахаас гадна дотоод “би”-ээ таньж мэдэхийн тулд та захиа бичих хэрэгтэй. 

Захиагаа бичиж дуусаад заавал хэн нэгэн рүү илгээх албагүй бөгөөд бусадтай хуваалцах эсэхээ харин та өөрөө шийдээрэй. Хамгийн чухал нь захиагаа бичихэд сөрөг мэдрэмжүүд гадагшилж, сэтгэл санаа тайвширч, эерэг мэдрэмжээр цэнэглэгдэх болно.

Захидал бичих

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()