Зөөгч нар дургүйг нь хүргэсэн үйлчлүүлэгчээс хэрхэн "өшөөгөө авдаг" болохоо хуваалцжээ

Хэрэглэгч хаан гэгч үзэл бий. Нэгэнт тухайн байгууллагад мөнгө төлж үйлчлүүлж байгаа тул эзэн шиг аашлах эрхтэй гэж олон хүн боддог. Гэвч үүний төлөө үйлчлүүлж байгаа газрынхаа хүмүүстэй зарц боол мэт харьцах нь зүй бус хэрэг шүү дээ. Хэрвээ та энэ тал дээр санал нийлэхгүй байгаа бол доромжлуулсан үйлчилгээний газрын ажилтнууд хэрхэн хариугаа авдаг болохыг мэдээд бодлоо өөрчлөх нь гарцаагүй. 

Зөөгч нар дургүйг нь хүргэсэн үйлчлүүлэгчээс хэрхэн "өшөөгөө авдаг" болохоо хуваалцжээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Саяхан нэгэн алдартай блоггерын хуваалцсан түүх цахим ертөнцөд шуугиан тарьсан юм. Нэг бүсгүйд ачаа хүргэлтийн компанийн хүн таалагдаагүй учраас түүн рүү ялгадас шидсэн байлаа. Тэр бүсгүй үйлчлүүлэгч учраас өөрийгөө бүхнээс давуу эрхтэй бодсон байх. Тэгтэл өнөө ачаа хүргэлтийн ажилтан тэр бүсгүйн хаягийг зохисгүй үйлчлүүлэгчид бүртгэсэн байна. Үүнээс болоод бүсгүй дахин юм захиалах боломжгүй болжээ. Энэ бол том асуудал үүсгэснийхээ төлөө том төлөөс өгч байгаа хэрэг юм. Тэгвэл бага зэргийн асуудалд "хариу" нь юу байж болох вэ?

Яг энэ асуултыг зөөгч, блоггер Даррен Кардоза TikTok дээр тавьжээ. Тэрбээр дагагчдаасаа бүдүүлэг үйлчлүүлэгчдээ хэрхэн болгож тавьдаг тухай асуусан байна. Түүнд асар олон хүн хариу ирүүлсэн бөгөөд тэдгээрийг нь мөн олон сая хүн үзсэн ажээ.

Даррен өөрөө зөөгч учраас зарим нэг аргаа мөн хуваалцсан байв. Тэр заримдаа үйлчлүүлэгчдэд хөлдөөсөн цөцгийн тосоор үйлчилдэг гэнэ. Хөлдүү цөцгийн тос зөөлөн талхан дээр сайн тархдаггүй тул амтат өглөөний цайг нь онцгүй болгодог гэжээ.

Өөр нэг зөөгч Эбиони "Би смүүти хийхдээ зориуд дотор нь том мөс хийдэг" гэсэн байлаа.

Тэрээр бас "Нэг залуу надтай бүдүүлэг харьцсан тул захиалсан хийжүүлсэн ундааг нь сэгсэрч сэгсэрч өгсөн" гэжээ.

Нарийн боовны газрын ажилтан бутарсан талх савлаж өгсөн, төлбөрөө хийх гэхэд нь албаар карт нь уншихгуй байгаа мэт дүр эсгэсэн гээд тэд олон аргаар өшөө авдаг гэж хариулжээ.

Үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс хэт түрэмгий, бүдүүлэг үйлчлүүлэгчдээс өшөө авах өөр олон арга байдаг гэнэ. 

  • “Би бариста хийдэг. Бүдүүлэг үйлчлүүлэгчдэд энгийн кофены оронд, кофеингүй кофе өгдөг."
  • “Би тэдний ширээг хамгийн тоос шороотой даавуугаар арчдаг. "
  • "Нэг эмэгтэйн захиалга 20 минутад бэлэн болох байсан ч гэсэн түүнд 40 минут хүлээ гэж хэлсэн."

Starbucks-ийн бариста эмэгтэй нэгэн цагдаагийн смүүти дотор тампон хийж өгсөн нь өнгөрсөн жил шуугиан тарьж байв

  • “Би халбагыг бохир даавуугаар арчдаг. Халбага харахад гялалздаг боловч үнэндээ цэвэрхэн биш гэж бодохоос инээд хүрдэг. "
  • “Нэг эмэгтэй хоол хүйтэн байна гэж хэд хэдэн удаа дараалан буцааж өгсөн. Эцэст нь би түүний захиалсан брокколийг долоогоод буцаагаад өгчихсөн. "

  • “Би пиццаны газар ажилладаг. Би ялангуяа бүдүүлэг үйлчлүүлэгчдэд зориулж пицца хийхдээ дээрээс нь чимх халуун чинжүү цацаж, дээрээс нь пепперони тавьж нуудаг.
  • "Намайг мөнгө авахаар гараа сунгахад харилцаа муутай үйлчлүүлэгч лангуун дээр шууд чулуудчихсан. Би яг авсан замаараа хариултыг нь өгсөн... Царайг нь та нар харсан ч болоосой."
  • "Хүмүүс маскаа зүүхгүй байвал би үйлчилгээний танхимд өмхий үнэртүүлэгч цацдаг."
  • "Би ундааны машинд маш их мөс хийдэг болохоор ундаа гэхээсээ илүү ус гоождог."

  • "Би захиалга өгсөн үйлчлүүлэгчийн нэрийг санаатайгаар алдаатай бичдэг."
  • "Бид шинэхэн барьсан, халуун талхтай боловч урьд өдрийн талхаар үйлчилдэг."
  • “Үйлчлүүлэгч надтай муухай харьцаж харьцаж, эцэст нь нэг юм явсан боловч ширээн дээр машины түлхүүрээ мартсан байсан. Би түлхүүрийг хогийн саванд хийгээд юу ч хараагүй гэж гүрийсэн... "
  • "Би муухай ааштай хүмүүсийг үргэлж бие засах газрын хажууд эсвэл бага насны хүүхдүүдтэй хүмүүсийн дэргэдэх ширээнд суулгадаг"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()