"Шүршүүрт 2 минут" - Дэлхийн хамгийн хэмнэлттэй бүсгүйн амьдрал

2021-02-10, 17:26
32,482

Хүмүүс санхүүгийн хүнд байдалд орсон үедээ л мөнгө хэмнэх арга хэмжээ авч, амьдралын хэв маягтаа нэвтрүүлж эхэлдэг нь нууц биш. Өөрөөр хэлбэл бүх зүйл өнгөрсөн хойно сая нэг зохисгүй хэрэглээгээ ойлгож, ухаалаг зарцуулалт хийдэг гэсэн үг юм. Гэхдээ Стефани Беннетт (Stephanie Bennett)-ийн хувьд өөрийн зардлыг аль болох бага байлгах нь амьдралын энгийн хэв маяг болж тогтсон тухайгаа хуваалцсан байна. 

"Шүршүүрт 2 минут" - Дэлхийн хамгийн хэмнэлттэй бүсгүйн амьдрал
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

TLC-ийн Extreme Cheapskates цуврал нэвтрүүлэгт оролцсон Стефани санхүүгээ маш сайн хянадаг нэгэн гэдгээ харуулсан юм. 

Тэрээр өдөр тутмынхаа амьдралын хэв маягийг үзэгчдэд тайлбарласан бөгөөд үнэхээр санаанд багтамгүй аргуудаар мөнгө хэмнэдэг болохоо нуулгүй илэрхийлсэн байна. Жишээ нь, тэрээр үс хатаагчны наалт ашиглан хумсны будгаа арилгадаг гэнэ.

Үүнээс гадна Стефани гэртээ ердөө ганц чийдэнтэй бөгөөд сар бүр 60 доллар хэмнэхийн тулд тэрхүү ганц эрдэнээ хаа явсан газраа авч явдаг аж.

Стефанигийн мөнгө хэмнэх аргууд өөрөөс нь гадна түүний найз залуу Патрикт хүртэл хамаатай юм. Патрик Стефаниг энгийн хүмүүсийн адил зарцуулах мөнгөтэй хэрнээ зүгээр л бүх зүйлийг хэмнэх сэтгэлгээтэй гэж тайлбарласан байна. 

Найз бүсгүйнхээ хачирхалтай чанарыг гайхширч, бүр хэлэх үггүй болох мөч түүнд байсан ч Стефанид хайртай учраас тэр бүгдийг төдийлөн ойшоодоггүй гэнэ.

Хөгжилтэй гэмээр энэ бүсгүйн зардал хэмнэх арга санаанд нь нийцээгүй буюу сарын хэрэглээний зардал өссөн тохиолдолд усанд орохдоо хүртэл хэмнэлт хийж, хоёр минутад багтаан шүршүүрт ордог аж.

Дүрмийг хэрэгжүүлэхийн тулд Стефани хүүхдийн холбоо биедээ авч явдаг бөгөөд ингэснээр Патрикт цаг дуусахад сануулга өгч чаддаг байна.

Стефанигийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь мөнгө хэмнэх түүний аргыг огт ойлгодоггүй гэнэ. Гэхдээ үдэшлэгээс үлдсэн хоолыг уутлаад аваад явдаг хүнийг эргэн тойрныхон нь хачин гэж бодох нь арга ч үгүй биз.

Зардлаа бууруулахын тулд Стефани үхрийн өөх худалдаж аваад дээрээс нь хоолноос үлдсэн соусыг асгаж хэрэглэдэг байна.

Тэрээр үлдэгдэл хоолоо тугалган цаасаар давхарлан ороож, аяга угаагч машинд хийж халаадаг бөгөөд ингэснээр зуухаа асаах шаардлагагүй болдог аж.

"Ямар ч зүйл байсан хамаагүй би аяга угаагч машинд байнга хоол хийж иддэг." гэж Стефани нэмж тайларласан юм.

Түүний энэ мэт үйлдлүүдэд эцэстээ бухимдах болсон Патрик энгийн хэрэглээг хангаж чадахуйц мөнгөтэй хэр нь яагаад ингэх шаардлагатайг гайхширч байна гэдгээ нэвтрүүлгээр дамжуулан илэрхийлсэн байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()