Хамрын үсийг зулгааж болохгүй шалтгаан

2021-02-14, 12:42
3,848

Та болзоонд эсвэл ажлын чухал уулзалтанд явахаасаа өмнө толинд харж байтал хамраас тань үсний үзүүр цухуйж байвал яах вэ? Гарт ойр чимхүүр хүртэл байвал хэн ч байсан юу ч бодолгүй үсийг шууд л зулгаагаад л авна. Харин угтаа энэ үйлдлийг огтоос хийх хэрэггүй гэнэ. Ингээд та бүхэнд хамрын үсийг яагаад зулгааж болдоггүй тухай танилцуулъя.

Хамрын үсийг зулгааж болохгүй шалтгаан
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Нэгдүгээрт хамрын үс зулгаах нь маш их өвддөг. Хоёрдугаарт шинэ үс дотогш ургах аюултай. Үүнээс болж хамар дотор хатиг ургах эрсдэл үүснэ.

Хүний бие махбодь гэдэг маш нарийн систем, элемент болгон нь өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. Байгаль эхээс заяасан болгон бидэнд хэрэг болно л гэсэн үг. Хамрын үс ч мөн адил нэг чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь амьсгалын замыг хамгаалах юм. Чухам энэ үс л биднийг агаарт дэгдэж байгаа тоос тоосонцор, бохироос хамгаалдаг байна. Хүний амьсгалын замыг бохирдуулах, гэмтээх зүйл болгонд саад учруулна. Үүнээс гадна үс нь төрөл бүрийн нян, вирусээс хамгаалдаг. Энэ нь ялангуяа, дархлаа сул хүмүүст маш чухал хамгаалалт болдог аж.

Мөн хамрын үс нь хорт бодисоос хүртэл таныг тодорхой хэмжээнд хамгаална. Хамрынхаа үсийг авдаггүй хүмүүс гуурсан хоолойн багтраа өвчтэй болох магадлал хамрын үсээ байнга зулгаадаг хүмүүсээс хамаагүй бага байдаг нь нэгэнт батлагдсан байна.

Хамрын үсний хамгийн чухал үүрэг бол өвлийн улиралд үйлчилдэг гэдгийг мөн анхаарч үзэх хэрэгтэй. Тэд хүйтэн агаар хамар руу нэвтрэхээс сэргийлэн салст бүрхэвчийг хүйтнээс хамгаалдаг.

Одоо тэгвэл яах вэ?

Хэрвээ үнэхээр хамрын үсээ авахыг хүсээд байвал зулгаасны оронд тэгшилж хайчлах боломж байна. Мөн хамрын үсийг багасгах өөр бусад аргууд бий. Гэхдээ аюулгүй байдал болон эрүүл мэндийн шалтгааны үүднээс мэргэжлийн гоо сайханчид хандахыг зөвлөе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()