Билл Гэйтсийн таамаглалууд эхнээсээ биелэлээ олж байна

Билл Гэйтс (Bill Gates) дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэгт зүй ёсоор багтдагийн дээр чадварлаг бизнесмэн, нийгмийн зүтгэлтэн гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан билээ. Мэдээж хэрэг хүн ямар нэг алсын хараагүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Тэрбээр сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн олон үйл явдлыг урьд өмнө нь зөгнөж хэлсэн бөгөөд тэдгээрээс цөөнгүй нь биелэлээ олсон юм. Энэ үүднээс та бүхэнд Билл Гэйтсийн зөгнөлүүдээс хүргэж байна.

Билл Гэйтсийн таамаглалууд эхнээсээ биелэлээ олж байна
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Цартахал

2015 онд илтгэл тавих үеэр Билл хүн төрөлхтнийг цөмийн дайн биш өвчин сүйтгэнэ гэж хэлж байсан. Тэрбээр мөн тэрхүү өвчнийг дарахад хүн төрөлхтөн бэлэн биш байгааг анхааруулсан байдаг.

Цартахал

2 Бүгдийг хардаг мэлмий

1999 онд "Business at the Speed ​​of Thought" хэмээх ном бичсэн бөгөөд түүн дээр дэлхий дээр бүх хүмүүсийг хянах сүлжээ бий болно гэж анхааруулж байжээ. Үнэндээ орчин үеийн ухаалаг хэрэгсэл болоод нийгмийн сүлжээний ачаар үнэхээр хэнийг ч хамаагүй хянадаг болоод байна. 

Бүгдийг хардаг мэлмий

3 Ухаалаг утас

Тус номонд мөн хүмүүс гар утсаар дамжуулан бусадтай цахим сүлжээнд холбогдон хүссэн мэдээллээ авч болдог болно хэмээн зөгнөсөн байна. Тэрхүү ухаалаг хэрэгсэл нь хэдийд ч хаанаас ч хамаагүй интернетэд холбогдох учраас хүмүүс түүнээс салахаа болино гэдгийг ч мөн анхааруулсан байжээ.

Ухаалаг утас

4 Хувь хүн рүү чиглэсэн сурталчилгаа

1999 онд Билл хувь хүний мэдээллийг судлан тухайн хүнд таарсан зүйлийг сурталчилах санааг гаргаж байсан юм. Үнэхээр ч энэ нь биеллээ олж ухаалаг хэрэгслээр дамжуулан цуглуулсан хувийн мэдээллийг ашиглан яг танд зориулсан мэт сурталчилгааг компаниуд хийж, хүргэх болсон шүү дээ.

Хувь хүн рүү чиглэсэн сурталчилгаа

5 Олон нийтийн сүлжээ

Facebook бүтээгдэхээс 5 жилийн өмнө Билл цахим орчинд найз болон гэр бүлийнхэнтэйгээ уулздаг болно гэж мэдэгдсэн байдаг. Орон зайн хувьд хэдий хол байгаа ч гэсэн тухайн сүлжээгээр дамжуулан үйл явдал, арга хэмжээ зохион байгуулах боломжтойг хүртэл тэр дурдсан байдаг.

Олон нийтийн сүлжээ

6 Биднийг юу хүлээж байгаа вэ?

Саяхан Билл Гэйтс өөр нэг таамаглал дэвшүүлсэн. Тэрээр өөр нэг гамшиг хүн төрөлхтөнд нүүрлэнэ хэмээн зөгнөжээ. Хүн төрөлхтөн экологийн хямралтай нүүр тулж, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх нас баралтын тоо нь коронавирусаар нас барсан хүний тооноос бараг 5 дахин их байх болно гэв. Энэ оны 4-р сард Гейтс дэлхий дээр шинэ вирусын тархалт ойролцоогоор 20 жил тутамд тохиолдоно гэж мэдэгдсэн байна. Мөн улс орон бүр үүнд дорвитой дүгнэлт хийх шаардлагатай аж. 

Биднийг юу хүлээж байгаа вэ?

7 Нөхөн сэргээгдэх эрчим хүч

2017 онд өөрийн вэбсайт дээр Гэйтс эрчим хүчний хөгжлийн талаар ярьсан байна. Тэрээр 15 жилийн дараа нөхөн сэргээгдэх эрчим хүч нь нүүрсустөрөгчийн эрчим хүчийг зайлуулах болно гэж бичжээ. Тэрээр мөн коллежид дахин сурах бол биологийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан эсвэл зүгээр л эрчим хүчний салбарыг сонгоно гэж нэмж хэллээ.

Нөхөн сэргээгдэх эрчим хүч

8 Ядуу орон гэж байхаа болино

Сүүлийн арван жилийн хамгийн эерэг мэдэгдлүүдийн нэг бол удахгүй бүх улс орнуудын орлого дундаж хэмжээнд, магадгүй түүнээс ч өндөр байх болно гэсэн түүний таамаглал байв. Ийм үр дүнд улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны ачаар хүрэх гэнэ. Ядуу орнууд хөгжингүй орнуудаас илүү ихийг сурч, орчин үеийн дижитал хувьсалын ачаар цэцэглэн хөгжих болно.

Ядуу орон гэж байхаа болино

9 2037 онд робот бүх ажлын байрыг эзэлнэ

Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад роботууд бүх ажлын байрыг эзэлнэ. Тэрбээр хүмүүсийн ажлын байрыг хадгалахын тулд роботууд дээр өндөр татвар ноогдуулах аргыг санал болгосон байна.

2037 онд робот бүх ажлын байрыг эзэлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()