Тайланд загасчны олсон 340 мянган долларын үнэ хүрэх улбар шар сувд өөрт нь гай зовлон авчирчээ

Тайландын Нахон Си Таммарат мужид хачирхалтай үйл явдал болжээ. Тэндхийн нэгэн загасчин далайн эрэг дагуу явж байгаад улбар шар өнгийн сувд бүхий хясаа олжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү хосгүй ховор сувдны үнэ нь 340 мянган ам.долларт хүрэх гэнэ. Гэхдээ түүнд баян чинээлэг амьдралын баяр баясгаланг мэдрэх боломж байсангүй.

Тайланд загасчны олсон 340 мянган долларын үнэ хүрэх улбар шар сувд өөрт нь гай зовлон авчирчээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

37 настай Хатчай Ниомдеча 2021 оны 1-р сарын 27-ны өдөр ах Ворахат болон эхнэр, хүүхдүүдийн хамт далайн эрэг дээрээс шохойн хясаа цуглуулж байгаад ховор өнгийн том сувд олжээ.

Хатчай хэд хоногийн өмнө зүүдэнд нь цагаан сахалтай өвгөн ирж түүнийг гэнэтийн зүйл хүлээж буй тул далайн эрэг дээр очихыг ятгасан гэж хэлж байв. Ингээд тэрээр маргааш өглөө нь далайн эрэг дээр очихоор шийджээ. Тэрхүү эрэг орчмоос сайн хайвал үнэ цэнэтэй эрдэс, ялангуяа ховор сувд, хув зэрэг олддог аж.

Нутгийн олон оршин суугчид өдөр бүр далайн эрэг дагуу үнэт эрдэнийн эрэлд гардаг гэнэ. Ниомдеча анх олсон сувдаа өндөр үнэ хүрнэ гэж бодоогүй байна. Жинлэж үзэхэд улбар шар сувд 7.6 грамм буюу 38 орчим карат татаж байжээ.

Сонирхолтой нь худалдан авагч тэр даруй олдов. Хятадын нэгэн бизнесмэн Хатчайтай холбоо барьж, сувдыг худалдаж авахаар тосгонд нь иржээ.

Худалдан авагч нь уг сувдыг бодит гэдэгт бүрэн итгэлтэй байвал үнэ тохиролцохгүйгээр хүссэн мөнгийг нь төлөх болно гэж мэдэгджээ. Тайландад ирсний дараа тус хятад эр хорио цээрийн дэглэмийн дагуу 2 долоо хоног тусгаарлалтанд ороод байв.

Харамсалтай нь улбар шар өнгийн сувд олдсоноос хойш ердөө долоо хоногийн дараа загасчин маань орон нутгийн цагдаа нарт баригдаж шоронд хоригдсон юм.

Шууд утгаараа томоохон наймааны өмнөхөн цагдаа нар Хатчей Ниёмдечигийн байшингийн ойролцооноос "мөс" буюу талст метамфетамин хэмээх мансууруулах бодис олжээ. Нэлээд их буюу 16 мянган шахмал "мөс" тэнд байсан гэнэ.

Үүний дараа хууль сахиулагчид сувдны эзний гэрийг нэгжин эд зүйлсийнх нь дотроос ижил төрлийн мансууруулах бодис, түүнийг хэрэглэхэд ашиглагддаг хэрэгслүүдийг олжээ.

Тэр үед Хутчай өөрөө гэртээ байгаагүй аж. Загасчин эр цагдаа нар ирснийг мэдэж гэртээ буцахгүй байхаар шийдсэн бололтой. Гэхдээ зугтсан загасчныг олж, саатуулах нь цагдаа нарт хэцүү биш байв. 

Хутчай түүний байшин нь өөрийнх нь өмч гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэхдээ байцаалтын үр дүнд Хутчайг хар тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийн нэг гэдгийг тогтоож чаджээ. Үнэтэй сувд олсны дараа түүний амьдрал ингэж өөрчлөгдсөн нь итгэмээргүй хэрэг юм.

Түүнийг сайн мэддэг нутгийн хүмүүс түүнийг хилс хэрэгт унагаж байгаа хэмээн үзсэн байна. Тайландад хар тамхины маш хатуу хуультай бөгөөд тодруулбал хар тамхины наймаачинд цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял оноодог. Үүнээс гадна гэмт хэрэгтний эд хөрөнгийг улсын орлого болгон хурааж авдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()