Орлогогүй болсон кино театруудыг залуус түрээсэлж, видео тоглоом тоглох боломжтой болжээ

2021-02-15, 14:15
1,124

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд хамгийн хүнд цохилт амссан салбаруудын нэг бол үзвэр үйлчилгээ билээ. Нийгмийн амьдрал хэвийн болтол тэсч, бизнесээ авч үлдэхийн тулд АНУ-ын болон Өмнөд Солонгосын кино театрууд нэгэн сонирхолтой үйлчилгээг санал болгож эхэлсэн байна. Тодруулбал тэд гэймерүүдэд үүд хаалгаа нээгээд байгаа аж.

Орлогогүй болсон кино театруудыг залуус түрээсэлж, видео тоглоом тоглох боломжтой болжээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Тоглоомын хорхойтон залуус бүгд дуу, дүрсний өндөр чанартай, аварга том дэлгэц дээр тоглож үзэхийг хүсэх нь дамжиггүй. Тэгвэл энэ мөрөөдлийг нь Солонгос, Америкийн кино театрууд бодит болгож эхэлсэн байна.

Технологийн эх сурвалжуудын мэдээлснээр БНСУ-ын хамгийн том кино театрын сүлжээ CGV үзвэрийн танхимуудаа гэймерүүдэд түрээсэлж байгаа гэнэ. Танхимд тоглохыг хүссэн залуус өөрөө консол болон тоглоомуудаа авчрах хэрэгтэй бөгөөд хамгийн ихдээ 4 хүн хамт орж тоглож болох аж.

Театрын танхимыг 2 цаг түрээслэхэд 90 долларын үнэтэй бөгөөд гэхдээ хэрэв оройн 6 цагаас хойш ирвэл үнэ нь 135 доллар болж нэмэгдэх аж.

"Дууны чанар нь үнэхээр гайхалтай. Буун дуу яг л жинхэнэ мэт, би цочсондоо хашхирсан" хэмээн 200 суудалтай үзвэрийн танхимыг түрээслэн тоглосон Үй Жеон өгүүлжээ.

"Хоосорсон театрын орон зайн хэрхэн өөрөөр ашиглахыг судалж байхдаа энэ боломжийг анзаарсан. Орчин үеийн видео тоглоомын гол шалгуур бол төгс график болон яг кино шиг сайн бичигдсэн үйл явдалд оршдог. Тийм болохоор хэрэв кино театрт кино үзэх дуртай л бол тэнд тоглоом тоглохыг залуус хүсэх нь ойлгомжтой гэж би бодсон" хэмээн CGV театрын менежер Сон У Хан өгүүлжээ.

Харин АНУ-д "Malco" кино театрын салбаруудад залуус 2 цагийн 100 доллар, 3 цагийн 150 доллараар түрээсэлж, тоглоом тоглох боломжтой гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()