Өглөө бүр ядарч сэрдэг бүсгүй шалтгааныг нь олохоор өрөөндөө нууц камер байрлуултал...

2021-02-17, 15:23
31,280

Сайн унтаж амрах нь хүний сэтгэл санаа болоод бие махбодийг эрч хүчтэй байх эсэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид сайн мэднэ. Гэвч нойрны чанарт бидний төсөөлж байгаагаас ч олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Хамар битүүрэх, даарахаас эхлээд унтахын өмнө хоол хэтрүүлж идсэн бол тайван амарч чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэлнэ. Гэхдээ susieandmollie хэмээх Тикток хэрэглэгч өглөө болгон ядарч сэрсээр цөхөрч, учир шалтгааныг нь тайлахаар шөнө өрөөндөө бичлэг хийсэн ч урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй, хачирхалтай хариу олсон байна. 

Өглөө бүр ядарч сэрдэг бүсгүй шалтгааныг нь олохоор өрөөндөө нууц камер байрлуултал...

Тэрээр жүчээндээ морь, гэртээ хоёр муур, нохой тэжээдэг амьтанд хайртай бүсгүй юм. Гэвч тэрээр өглөө бүр бүрэн амраагүй, ядарч сэрдэг болсонд ихээхэн санаа зовж байсан гэнэ. 

Гайхширсан эмэгтэй унтаж байхдаа бичлэг хийж үзэхээр шийджээ. 

Гэтэл хэргийн гол эзэн түүний муур болж таарсан байна. 

11 цагаас үүрийн гурван цаг хүртэл дэггүй муур эзнээрээ тоглож, оролддог нь илчлэгдэв. 

Түүний энэ муурыг Жинжер гэдэг бөгөөд нөгөөг нь Брүүк гэдэг аж. Жинжер бусад тэжээвэр амьтдаас хамгийн эрх нь учир өдөр, шөнө, өглөө, орой гээд бүх цагт эзнээ дагадаг гэнэ. 

Ийнхүү анхаарал халамж хүссэн эрх муур эзнээ унтуулахгүй, гүн нойр авахад нь саад болдог байсан учир өглөө бүр ядарч сэрдэг байжээ.

Бөх унтах буюу гүн нойр нь олон цаг унтахаас илүү чухал ач холбогдолтой учир өдөрт хангалттай цагаар унтсан ч бүрэн амарч чадаагүйн учир нь энэ байсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()