2021 онд хамгийн хүлээлттэй байгаа машинууд

2020 онд дэлхий нийтийн цартахлын нөлөөгөөр тийм ч олон машин худалдаанд гараагүй байна. Харин энэ онд томоохон автомашин үйлдвэрлэгч нар олон тооны шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөжээ. Энэ үүднээс та бүхэнд 2021 оны хамгийн хүлээлттэй автомашинуудаас хүргэж байна.

2021 онд хамгийн хүлээлттэй байгаа машинууд
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Hyundai Tucson

2021 онд худалдаанд гарах энэхүү загвар нь цэвэрхэн дизайнтайгаас гадна бензин болон цахилгаан хөдөлгүүртэй гэнэ. 1.6 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр тоноглогдсоны дээр 66.9 кВт (90 кВт) хүчин чадал бүхий цахилгаан мотортой бөгөөд.260 морины хүчтэй юм. Hyundai Tucson нь зөвхөн цахилгаан хөдөлгүүрээр 50 км хүртэлх газар явж чаддаг аж.

Hyundai Tucson

2 Kia Sportage

Шинэ Sportage-ийн талаархи мэдээлэл бага байгаа. Одоогийн байдлаар 1.6 литрийн турбо хөдөлгүүртэйн дээр цахилгаан хөдөлгүүр суулгана гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн. Мөн Зах Америкийн Sportage загвар нь 2.5 литрийн хөдөлгүүртэй байна гэжээ.

Энэхүү загвар нь 174 морины хүч бүхий 484 вольтын цахилгаан хөдөлгүүртэй  хосолсон 1.6 литрийн дизель хөдөлгүүртэй, эсвэл 1.6 литрийн бензин турбо хөдөлгүүртэй гэсэн 2 хувилбараар худалдаанд гарна.

Kia Sportage

3 Mitsubishi Outlander

Mitsubishi Outlander нь дэлхий хэмжээнд 2.4 литрийн 170 морины хүчтэй 4B12 болон, 220 морины морины хүчтэй 6B31 MIVEC хөдөлгүүртэй, 4WD болон 2WD дугуйгаар хөтөлдгөөр үйлдвэрлэж байна.

Хурдны хайрцгийн хувьд 2.4 литрийн хөдөлгүүрт гараар шилжүүлэх боломжтой 6 араатай INVECS III CVT автомат хурдны хайрцаг, 3 литрийн хөдөлгүүрт мөн гараар шилжүүлэх боломжтой 6 араатай энгийн автомат хурдны хайрцаг тавьжээ.

Mitsubishi Outlander

4 Toyota Land Cruiser 300

Land Cruiser-ийн дараагийн загварын техникийн талаарх мэдээлэл бага байна. Энэхүү машин нь 4.6 литрийн 8 цилиндртэй хөдөлгүүртэй байхаа болино. Үүний оронд хамгийн том хөдөлгүүр нь 3.5 литрийн эрлийз V6 болно. Энэ нь 299 морины хүчтэй 356 Нм-ийн эргэлттэй байх аж.

Toyota Land Cruiser 300

5 Volkswagen ID.4

Цахилгаан Tesla машинтай өрсөлдөх үүднээс энэхүү загварыг бүтээжээ. ID.4-ийн үндсэн хувилбар нь 204 морины хүчтэй цахилгаан мотороортой бөгөөд та машинаа нэг цэнэглээд 400 км хүртэлх зайд 150 км/цагийн хурдтай явах боломжтой. ID.4-ийн батерейг бүтэн цэнэглэхэд 7,5 цаг шаардагдана.BMW 

Volkswagen ID.4

6 BMW IX

BMW-ийн шинэ цахилгаан машин нь энэ оны үндсэн загвар болж магадгүй байна. Энэхүү машин нь 5 секундын дотор 100 км/ц цаг хүртэл хурд уавдаг бөгөөд нэг цэнэглэлтээр 600 км туулдаг ажээ. Бүтэн цэнэгээ авахын тулд 11 цаг "уях" шаардлагатай. Мөн машины дотоод хэрэгслүүдийг 5G сүлжээнд холбосон гэжээ.

BMW IX

7 Nissan Ariya

Nissan-ы энэхүү цахилгаан машин нь мөн 5 секундэд 100 км/ц хүртэл хурд авах чадалтай ч BMW IX-ийг бодвол арай хямд үнэтэй аж..Ariya нь 63 кВт ба 87 кВт гэсэн 2 өөр хөдөлгүүрийн сонголттой байх гэнэ.

Nissan Ariya

8 Dacia Spring

Румыны автомашин үйлдвэрлэгч Dacia компани энэхүү загвараа Европын хамгийн хямд цахилгаан машин гэж сурталчилжээ. Нийт жин нь 900 кг бөгөөд 125 км/цаг хүртэл хурд авах чадалтай Spring нь нэг удаагийн цэнэглэлтээр 250 км туулах аж.

Dacia Spring

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()