Квентин Тарантино яагаад Ума Турманыг хаясан бэ?

2021-02-21, 11:35
8,052

Өдгөө 51 нас хүрч буй, АНУ-ын нэрт жүжигчин Ума Турман (Uma Thurman) олон гайхалтай бүтээлүүдэд тоглож байсан ч түүний хамгийн өндөр амжилт үзүүлсэн, шилдэг кинонуудыг Квентин Тарантино (Quentin Tarantino) найруулсан байдаг билээ. Үзэсгэлэнт жүжигчин Ума Турманыг найруулагч Квентин Тарантино өөрийн урлагийн тэнгэр гэж итгэдэг болохоо ч хуваалцаж байсан удаатай. Гэвч эдгээр уран бүтээлчдийн харилцаа яагаад таагүй төгссөн юм бол...

Квентин Тарантино яагаад Ума Турманыг хаясан бэ?

Ума Квентинийг өөртөө сэтгэлтэй болсон гэдгийг мэдээгүй ч түүнийг хүндэлдэг байсан тул олон жилийн турш найзууд явжээ. Тиймээс ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон гайхалтай дэлгэцийн бүтээлүүдийг хамтарч хийсэн байдаг. "Pulp Fiction", "Kill Bill" хэмээх бүтээлүүдийн ачаар жүжигчин найруулагчийн аль аль нь алдар нэрийн оргилд гарсан билээ.

Ума Турманы хувийн амьдралын тухайд тэрээр жүжигчин Гари Олдман болоод Этан Хавктай гэрлэж байсан ч аз жаргалтай гэр бүл бүтээж чадалгүй, салсан юм. Тэрбээр мөн тэрбумтан Арпад Брунсантай хайр сэтгэлийн холбоотой болж, 3 хүүхэд өлгийдөн авсан. Гэвч Ума Турман бүхний эцэст шүүхээр дамжуулан хэд хэдэн удаа гэр бүлээ цуцлуулсан юм. Квентин энэ хооронд Турманы найзаас хэтрэхгүй явсан бөгөөд өөрөө ч хэд хэдэн жүжигчинтэй нэр холбогдож байв. Ийнхүү тэд 20 жилийн турш гэмгүй нөхөрлөсөн түүхтэй юмсанж.

Эцэст нь 2014 оны Каннын кино наадмын улаан хивсэн дээр тэд хосуудын хувиар олны өмнө гарч иржээ. Паппарациуд мэдээж энэ мөчийг алдалгүй, тэдний үйлдэл бүрийг баримтжуулж амжсан байдаг ч харамсалтай нь тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Бүтээлч сэтгэлдээ хөтлөгдсөн Квентин Ума Турманы үнэн санааг мэдээгүй байжээ.

Квентиний дийлэнх киног санхүүжүүлсэн продюсер Харви Вайнштейн бараг 30 жилийн хугацаанд асар олон эмэгтэй уран бүтээлчдийг бэлгийн дарамтад оруулсан гэдэг нь илэрсэн бөгөөд тэр дунд Ума Турман багтсан байв. Хамгийн цочирдмоор мэдээ бол Ума Турман Квентиныг энэ үйлдэлтэй холбоотой гэж мэдэгдсэн явдал байлаа. Түүгээр ч зогсохгүй Kill Bill киноны машин онхолддог зураг авалтын үеэр Квентин өөрийг нь эвдэрхий машинд суулгаснаас болж Турман хүнд гэмтэл авсан гэж мэдүүлжээ.

Энэ бүхэнд цочирдсон Квентин хайртай бүсгүйгээсээ салахаас өөр аргагүй болсон аж. Тэрээр удалгүй дуучин Даниэла Пиктэй танилцсан байна. Тэд удалгүй гэрлэсэн бөгөөд Квентин ч үнэхээр жаргалтай байгаа нь шүтэн бишрэгчдэд нь илт харагдаж байгаагаар барахгүй, хосууд саяхан хүүтэй болсон байна. Квентин урлагийн тэнгэр гэдэг амьдралын ханиас тусдаа гэдгийг ойлгосон бололтой.

Квентин хамгийн сүүлийн буюу Once Upon a Time in Hollywood кинондоо Турманыг тоглуулаагүй билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()