Долоо хоногт 1000 доллар олдог "мэргэжлийн оочерлогч" залуугийн амьдрал

2021-02-23, 15:53
45,662

Хэдийгээр орчин үед цахимаар бүх зүйлийг зохицуулж болдог болсон ч зарим нэг бараа бүтээгдэхүүн авах, арга хэмжээнд оролцохын тулд уртаас урт дараалалд өглөөнөөс орой хүртэл дугаарлах хэрэг гарсаар байгаа билээ. Үүнийг анзаарсан Роберт Самуэл (Robert Samuel) хэмээх залуу "Same Ole Line Dudes" хэмээх компанийг байгуулжээ. Энэхүү компанийн ажилтнууд таны оронд уртаас урт дараалалд зогсож, алтан цагийг тань хэмнэх гэнэ.

Долоо хоногт 1000 доллар олдог "мэргэжлийн оочерлогч" залуугийн амьдрал

Самуэл эхний цагт 25 ам.доллар, нэмэлт хагас цаг тутамд 10 ам.доллар авдаг. Нэг долоо хоногт тэрээр 1000 ам.доллар хүртэлх ажлын хөлс авдаг байна.

Самуэл энэ бизнесээ 2012 онд эхлүүлсэн бөгөөд AT&T худалдааны төлөөлөгчийн ажлаа алдсанаар шинэхэн бизнесийнхээ санааг бодит ажил болгосон аж. Тэрээр шинээр худалдаанд гараад байсан iPhone 5-ийн оочерт 100 ам.долларын хөлсөөр зогсох зар тавьсан бөгөөд нэг хүн түүнийг хөлсөлсөн байна. Түүнийг iPhone худалдаж авахаас хэдэн цагийн өмнө Самуэлийн анхны үйлчлүүлэгч ирж чадахгүй болсон гэдгээ хэлсэн боловч ямар ч байсан түүнд хөлсийг нь төлөхөөр шийджээ. Самуэл дараа нь өөрийнхөө оочерийн дугаараа өөр хүнд зарсан байна.

Дараагийн өдөр нь өглөөний 8 цаг гэхэд буюу 19 цаг хүлээсний эцэст Самуэл оочерийн дугаараа зарж 325 доллар олжээ. Тэрбээр мөн удаан зогсож ядарсан хүмүүст сууж хөлөө амраах хайрцаг зарж, тус бүрээс нь 5 ам.доллар авсан байна.

Сэмуэл энэ ажлыг маш их ашигтай гэж үзсэн тул 2012 оны 12-р сард компаниа албан ёсоор байгуулжээ. Гэхдээ энэ нь түүний үндсэн ажил биш бөгөөд Самуэл Бруклинд байрлах тансаг орон сууцны барилгын консьержерээр ажилладаг боловч энэхүү шинэ бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй аж.

Самуэлийн найзууд хүртэл түүнтэй нэгдэж эхэлсэн байна. Ийнхүү тэрээр шинэ үйлчлүүлэгч авахдаа арав орчим найзууд руугаа мессеж илгээж, хэн нь оочерлох вэ гэдгээ шийддэг байна.

Жишээ нь нэг найз нь Денвер хотод болох Shark Tank-ийн шалгаруулалтад 43 цаг дугаарлаад 800 ам.доллар олжээ.

Гайхалтай нь Самуэлийн бүх үйлчлүүлэгчид баян биш гэнэ. "Үйлчлүүлэгчид маань бүгд энгийн хүмүүс байдаг. Олон хүн ажилтай завгүй боловч шинээр нээлтээ хийж байгаа кино эсвэл шинээр худалдаанд гарч байгаа бүтээгдэхүүнээс хоцрохгүйн тулд бидэнд мөнгө төлдөг." гэж бизнесийнхээ тухай хуваалцсан байв.

Самуэл хүн хөлслөөгүй байсан ч гэсэн уртаас урт оочерт сайн дураараа зогсоод эргэн тойрны хүмүүст нэрийн хуудсаа тараадаг байна. Тэрээр энэ талаар. "Би уртаас урт дараалалд байвал очоод тэнд байгаа хүмүүст нэрийн хуудсаа өгөөд ядарч байвал би өмнөөс чинь зогсож болно шүү гэж хэлдэг." гэжээ

Олон нийтийн сүлжээ мөн түүнд том тус болдог байна. "Би оочерлож байгаа хүнээс байгаа газрынхаа зургийг үйлчүүлэгчдэд илгээхийг хүсдэг. Өөрсдийн компани, брэндэд итгэх хүмүүсийн итгэлийг бэхжүүлэх зорилгоор, бидэнтэй хамтарч ажилласнаар хэчнээн урт оочерт зогсохоос зайлсхийж, хэр зөв сонголт хийснийг нь харуулахын тулд тэр зургийг нь захиалагч руу илгээдэг." гэж Самуэл гэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()