Энэтхэг фермерийн насаараа хураасан хөрөнгийг шоргоолжнууд үгүй хийжээ

2021-02-23, 16:25
6,050

Хөдөлмөрийнхөө үр шимээр олсон мөнгөөрөө насан туршийн хуримтлал үүсгэж буй хүмүүс дэлхий даяар маш олон бий. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл болсон Энэтхэг улсын иргэн олон жилийн турш хуримтлуулж чадсан мөнгөө харамсалтайгаар салхинд хийсгэсэн гэнэ. Болсон явдлыг тодруулбал, гахай үржүүлэгч Бижили Жамалаяа (Bijili Jamalayya) хэмээх эрэгтэй бүх мөнгөө төмөр хайрцганд хийж, бэлнээр гэртээ хадгалдаг байж. Гэвч түүний санаанд ороогүй эрсдэл бүхий л хүч, хөдөлмөрийг нь үгүй хийсэн байна.

Энэтхэг фермерийн насаараа хураасан хөрөнгийг шоргоолжнууд үгүй хийжээ

Урт хугацааны хуримтлал үүсгэж, хөдөлмөрлөж олсон тэр бүх хөрөнгөө хожим хойно ямар ч хэрэгцээгүй болсныг мэдэх мөч Бижилигийн гэр бүлийнхэнд тэнгэр нурах мэт сэтгэл шимшрэм байсан нь мэдээж. Энэтхэгийн Кришнад оршин суудаг гахайчин Бижили Жамалаяагийн хуримтлуулсан бүх мөнгө морин шоргоолжинд идүүлж, хэрэглэх боломжгүй ерийн нэг цаас болж хувирчээ.

37 настай Бижили шинэ байшин авахаар арван лах цуглуулах төлөвлөөгөөтэй байсан аж. Ийнхүү түүний гэр бүл таван лах (ойролцоогоор 22 сая төгрөг) амжилттай цуглуулаад байсан ч тэр бүгд нь одоо хэрэгцээгүй болсон байна. Олон жил найдвар тээж хадгалсан бүхэн нь шавжны хоол болсонд үгээр хэлэхийн аргагүй харамсаж байгаа нь лавтай.

Бижили өөрийн ажилд зориулж, хуримтлалаасаа 1 лахыг хэрэглэхээр төмөр хайрцгаа нээхэд түүнийг нүдэндээ итгэмгүй дүр зураг угтсан байна. Шоргоолжны хоол болсон цаасан мөнгийг хэчнээнийг нь хэрэглэж болохыг харахаар газраар нэг тараасан нь түүний хөршүүдэд сэжиг төрүүлсэн гэнэ. Тиймээс хөршүүд цагдаа дуудсан байв.

Төмөр хайрцагт мөнгөө хадгалах хамгийн аюулгүй гэж бодсон нь буруу байжээ.

Магадгүй газраар их хэмжээний мөнгө хөглөрүүлсэн хүмүүс мөнгөөр тоглож буй мэт харагдсан учир хөршүүдэд нь эргэлзээ төрүүлсэн байх. Ийнхүү тэдний дуудлагын дагуу цагдаа нар ирснээр Бижилигийн золгүй явдал олонд дэлгэгджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()