Трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулах болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна

Өнгөрсөн жил АНУ-ын Коннектикут мужийн хөнгөн атлетикийн дунд сургуулийн гурван эмэгтэй тамирчин трансжендер бүсгүйчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглохыг шаардаж, холбооны шүүхэд хандсан юм. Тэдний үзэж байгаагаар эрэгтэй байсан ч хүйсээ солиулж, эмэгтэй болсон тамирчидтай төрөлхийн эмэгтэй тамирчид бие бялдраар өрсөлдөх боломжгүй гэжээ. Ганцхан тэд ч биш, ийм зүйл бараг спортын бүх салбарт ажиглагдах болсон байна.

Трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулах болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Анх 2017 онд АНУ-ын Коннектикутын спортын зөвлөл хүйсээ солиулсан тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм.

Тэгвэл энэ сард Америкийн шинэ ерөнхийлөгч Жо Байден ажлаа авсан даруйдаа "Жендерийн онцлог, бэлгийн чиг хандлага дээр суурилсан ялгаварлах үзэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх" зарлиг дээр гарын үсэг зурсан байна. Үүний дараа энэхүү шийдвэр нь нэг ёсондоо эрчүүдийг эмэгтэй спортын төрөлд өрсөлдөж, байгалаас заяасан онцлогоороо ялан дийлэхийг зөвшөөрсөн явдал боллоо хэмээн цахим орчинд ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулжээ.

“Охид хоорондоо тэнцүү нөхцлөөр өрсөлдөх ёстой. Тэднийг хөвгүүдтэй өрсөлдөхийг албадах нь шударга бус явдал бөгөөд энэ нь тэдний мөрөөдлийг үгүй болгож, спортын карьертаа хөгжих бүхий л боломжийг үгүй хийх болно” гэж дээрх эсэргүүцлийн холбооны өмгөөлөгч Кристин Холком онцолж байжээ.

АНУ-ын трансжендер бөх Мак Баггс

Түүний хэлснээр, өмнө нь тус муж дахь эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн 12 төрөлд эхний байруудыг охид эзэлж байсан бол өдгөө бүх байрыг хүйсээ солиулсан тамирчид авах болсон байна.

Ханна Мунси, Австралийн эмэгтэйчүүдийн гандболын үндэсний шигшээ багийн гишүүн

"Тэдний трансжендер гэдэгт асуудал байгаа юм биш. Энэ бол тэд биднээс бие махбодийн хувьд ялгаатай гэдэгтэй холбоотой." гэж тамирчдын нэг Аллана Смит тайлбарлаж байлаа.

Трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулах талаар нэлээд эртнээс ярьж ирсэн. Энэхүү асуудал нь АНУ-ын нэг муж төдийгүй дэлхийн спортын салбарт хурцаар тавигдаж байна. ОУОХ тэднийг оролцохыг хориглож чадахгүй, мөн "өөрсдийгөө эмэгтэй гэж тодорхойлдог" тул тамирчдыг тусад нь өөр хүйсээр ангилах боломжгүй юм. Тиймээс төрөлхийн эмэгтэй тамирчид ялагдал хүлээж байна.

Олон улсын олимпийн хороо анх 2004 онд трансжендер хүмүүсийг Олимпийн наадамд оролцохыг зөвшөөрч байсан боловч дараа нь заавал хүйс солих мэс засал, хоёр жилийн хугацаатай дааврын эмчилгээ хийлгэсэн байх шаардлагыг тавих болжээ.

Гэхдээ энэхүү дүрмийг 2015 онд зөөлрүүлсэн юм. Одоо мэс засал хийлгэх шаардлагагүй болсон тул тэмцээнд оролцохоос нэг жилийн өмнө эрэгтэй даавар буюу тестостероны хэмжээг тодорхой түвшинд байлгахад хангалттай болсон байна.

Гэвч амьдрал дээр энэ арга хэмжээ нь хангалтгүй бөгөөд хүний байгалаас заяасан хүйсийн онцлог тийм ч амархан алга болдоггүйг дараах жишээнүүд нотолжээ.

Трансжендер хүндийн өргөгч Мэри Григори 2019 онд эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн 4 дээд амжилтыг эвджээ. Тэрээр өмнө нь эрэгтэйчүүдийн төрөлд оролцдог байсан учраас үүнд гайхах зүйл байхгүй.

Мөн адил Канадын дугуйчин Рэйчел МакКиннон 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Гэхдээ сонирхолтой нь Рэйчел МакКиннон 29 нас хүртлээ эр хүн байсан бөгөөд эрэгтэйчүүдийн дунд спортын амжилтанд хүрч чадаагүй юм.

Гуравдугаар байрт шалгарсан тамирчин Жен Вагнер шударга бус байна гэж мэдэгдсэн боловч түүнийг олон нийт трансженерүүдийг гадуурхсан хэмээн буруутгасан тул уучлалт гуйхаас өөр аргагүйд хүрэв.

Шинэ Зеландын хүндийн өргөгч Лаурел Хаббард (хуучин нэр Гэвин Хаббард) 2018 онд олон улсын тэмцээнээс мөнгөн медал авч, Токио-2020 Олимпод оролцохоор болжээ.

Холимог тулааны спорт дахь анхны трансжендер тамирчин Фаллон Фокс 2014 онд хийсэн нэгэн тулаандаа өрсөлдөгч бүсгүйг хүнд гэмтээжээ. Хоёрхон минутын дараа шүүгч тулааныг зогсоосон бөгөөд хөөрхий бүсгүйн гавлын яс нь цуурсан байлаа.

Дэлхийн хамгийн алдартай трансжендер эрхийн тэмцэгч бол Америкийн триатлонч Крис Мозье юм. 30 нас хүртлээ тэр эмэгтэй байсан бөгөөд дараа нь эрэгтэй хүйс рүү шилжих үйл явц эхлүүлсэн. Эрэгтэй болохын тулд тестостероны бэлдмэл их хэмжээгээр ууж байсан тэрээр 2015 онд эмэгтэйчүүдийн уралдаанд оролцох хүсэлт гаргасан байна. ОУОХ түүний хүсэлтийг няцаасан бөгөөд Крис тэднийг шүүхэд өгсөн ч гомдлыг нь түдгэлзүүлсэн юм.

Крис Мозье

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()