Амьд хүнд толгой шилжүүлэн суулгах боломжтой юу?

Анагаах ухаанд хүний эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг 100 гаруй жилийн өмнөөс хийж эхэлжээ. Эмч нар энэ хугацаанд хүний бараг бүх эрхтэнг шилжүүлэн суулгаж, туршилт хийсэн байдаг. Мэдээж хэрэг үүнд толгой ч мөн багтана. Ийм төрлийн мэс засал уран зөгнөл мэт санагдаж болох ч толгой шилжүүлэн суулгах мэс заслыг одоог хүртэл амжилттай хийхийг оролдсоор байгаа юм.

Амьд хүнд толгой шилжүүлэн суулгах боломжтой юу?

Анхны толгой шилжүүлэн суулгах оролдлого

Энэ төрлийн мэс заслын анхдагч нь Америкийн эрдэмтэн Чарльз Клод Гутри байв. 1908 оны 5-р сард тэрээр нэг нохойн толгойг өөр нохойн хүзүүнд суулгаж хоёр толгойтой болгосон байна. Артериудыг нь амжилттай холбосон тул хоёр дахь толгойгоор цус гүйж эхэлсэн аж. Гутри толгой шилжүүлэн суулгасан толгойн зарим хариу үйлдэл, хөдөлгөөнийг тэмдэглэж чадсан ч үүнийг үл харгалзан нохойг устгах шаардлагатай гэж тэр үзжээ.

Үүнтэй төстэй бас нэгэн амжилттай туршилт бол мэс засалч Владимир Демиховын туршилт байв. Тэрээр толгой шилжүүлэн суулгах мэс ажилбарыг нохойд мөн 1954 онд хийсэн бөгөөд мэс засалч судас оёдог тусгай аппарат ашигласан тул уушги, зүрх, тархины цусан хангамж хамаагүй хурдан сэргэсэн байна.

Тэрбээр нийтдээ 20 гөлөгний толгойг том нохойн биен дээр шилжүүлэн суулгасан гэдэг. Гэхдээ Демихов зөвхөн толгойг биш цээжний хэсэг, урд хөл, уушиг, улаан хоолой зэргийг шилжүүлэн суулгах туршилт хийж байсан аж. Ийм ноход 2-6 хоногоос хамгийн ихдээ нэг сар л амьдарч чадсан байна. Толгой шилжүүлэн суулгах дараагийн туршилтыг сармагчин дээр хийсэн бөгөөд энэ ажиллагааг мэдрэлийн мэс засалч Роберт Уайт удирдан явуулсан. 1970 оны 3-р сард мэс засалчдын баг нэг сармагчингаас нөгөө сармагчинд толгой шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Энэ тохиолдолд хүлээн авагчийн толгойг тасалж, цусны эргэлт буурахаас сэргийлэхийн тулд биеэс салгасны дараа тусгай аппаратаар тархины цусан хангамжийг үргэлжлүүлсний ачаар тархины үйл ажиллагааг хэвийн хадгалж чадсан гэнэ. Дараа нь толгойг хүлээн авагч сармагчингийн биед маш түргэн залгасан байна. Тэрхүү сармагчин харааны болон сонсголын мэдрэмжтэй байсан бөгөөд хагалгаанаас хойш хэд хоногийн дараа халбагаар хоол идэж эхэлсний дээр эмч нарыг хазаж байжээ. Тиймээс туршилтыг амжилттай болсон гэж үзсэн түүхтэй. Гэсэн хэдий ч сармагчин хангалттай удаан амьдарч чадаагүй. Харин Роберт Уайт энэхүү туршилтаар толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хүнд хийх боломжтой гэж нотолжээ.

Хүний толгой шилжүүлэн суулгах

Энэхүү нарийн төвөгтэй мэс ажилбарыг сайн дураараа хийхээр болсон анхны мэс засалч бол Сержио Канаверо юм. 2017 оны 11-р сард Канаверогийн удирдлаган дор хүний ​​толгой шилжүүлэн суулгах мэс заслыг анх хийсэн боловч туршилтанд оролцогчдоор үхсэн хүмүүсийг сонгосон байв. Бүх ажлыг Канаверо тэргүүтэй Хятадын мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гүйцэтгэсэн байна. Мэс заслын дараа нуруу, судас, мэдрэлийн үйл ажиллагаа сэргэсэн тул амжилттай болсон гэж дүгнэжээ. Нэмж дурдахад Канаверо нохой, хулгана зэрэг өөр хэд хэдэн амьтдад ийм мэс ажилбар хийсэн байна. Нуруу нугасыг сэргээх үүднээс тэрээр полиэтилен гликол тарьсан бөгөөд үүний нөлөөгөөр мэдрэлийн холболтыг мөн сэргээсэн аж. Дараагийн шилжүүлэн суулгах мэс заслыг амьд хүн дээр хийхээр төлөвлөсөн байв. Нурууны булчингийн хатингаршилтай Оросын програмист Валерий Спиридонов сайн дураараа мэс засалд орохыг хүссэн бөгөөд хагалгааг 2017 оны 12-р сард хийхээр төлөвлөсөн байсан ч үл мэдэгдэх шалтгаанаас болж хойшлуулсан гэнэ.

Үүний шалтгааныг янз бүрээр тайлбарласан ч тэдгээрийн аль нь ч батлагдаагүй юм. Гэхдээ  Канаверо болон түүний багийнхан амьд хүний ​​биед ийм нарийн төвөгтэй мэс ажилбар хийхэд бэлэн биш байгаа нь тодорхой. Үүнээс гадна энэхүү туршилттай холбоотой анагаахын болоод хүний эрхийн асуудлууд дэлгэгдсэн юм. Жишээ нь, толгой суулгаж буй биеийг хүлээн авагч гэх үү эсвэл толгойг хүлээн авагч гэх үү зэрэг асуудлууд үүссэн аж. Нөгөөтэйгүүр эрдэмтэд толгойг өөр биед шилжүүлэн суулгахад тархи шинэ биедээ дасах эсэхийг мэдэхгүй хэвээр байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хүний ​​зан араншинг зөвхөн тархи төдийгүй, гэдэс дотор байрлах мэдрэлийн системийн оролцоо бий гэдгийг тогтоосон билээ. Үүнээс гадна, серотонины 95 хувь нь гэдэс дотор үүсдэг бөгөөд хүний хувийн онцлог, шинж чанар нь микробиомын тусгай найрлагыг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл өөр хүний биед суулгасан тархи сэтгэцэд нөлөөлөх дааврын хэмжээг өмнөхөөс өөрөөр хүлээн авч эхэлснээр хагалгаа хийлгэсэн хүн шууд галзуурах эрсдэлтэй гэж үзэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()