Ер бусын үзэсгэлэнтэй инстаграм модель Шуду Грэмийн нууц

2021-02-25, 15:33
34,612

Технологийн шинэчлэл дэлхий даяар эрчимжихийн хэрээр бусад салбарууд ч уялдаа холбоо үүсгэж, эрчимтэй хувьсан өөрчлөгдөхөд хүргэж байна. Урьд цагт загвар өмсөгч болохын тулд урт хөл, нарийн бэлхүүс, гоолиг сайхан бие эсвэл хараа булаам гоо үзэсгэлэн хамгаас чухал байсан бол өдгөө бараг биений ч шаардлага алга болжээ. Та бүхэнд хачирхалтай санагдаж болох ч дээрхийн жишээ болсон алдарт модель Шуду Грэмтэй танилцсаны дараа бодол тань өөрчлөгдөх нь гарцаагүй.

Ер бусын үзэсгэлэнтэй инстаграм модель Шуду Грэмийн нууц
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнтэй, хөөрхөн загвар өмсөгч, гоо бүсгүйчүүд дэлхий даяар сая саяараа бий. Гэвч Шуду Грэм тэднээс нэг л зүйлээрээ онцгой.

Тэрээр инстаграм хуудсандаа өөгүй арьс, өнгөлөг хэв маягаараа хэдийнээ 200 гаруй мянган хүний сэтгэлийг эзэмдээд амжсан.

Түүнийг яагаад хүмүүс ингэж олноороо сонирхдог хэрэг вэ?

Юун түрүүнд түүнийг үзэсгэлэнтэй гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.

Хэдийгээр гайхалтай өгөгдөлтэй боловч тэрээр бидний амьдарч буй ертөнцөд оршдоггүй.

Биегүй гэж дурдсаны учир нь Шуду хүн биш.

Шуду Грэм бол Их Британийн гэрэл зурагчин Камерон Жеймс Уилсоны дижитал бүтээл юм.

Тэрээр 3D загварчлалд суралцсаны зэрэгцээ, Youtube онлайн зааварчилгааг ашиглаж Шудуг бүтээжээ.

Шуду бүтээгчийнхээ үзэсгэлэнтэй гэж боддог бүх шинжийг агуулдаг.

Бодит хүмүүс эгэл жирийн зүйлсийг үгүйсгэж эхэлсэн учир дижитал бүтээлд бодит байдлыг тусгахыг зорьсон гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()