Эмэгтэйчүүд олон нөхөртэй болохыг зөвшөөрдөг орнууд

Шашны болон зан заншлын эрх зүй хөгжсөн зарим орнуудад полигами гэр бүлийн хэлбэрийг хуулиар зөвшөөрдөг. Ингэхдээ хүмүүсийн ихэнх нь полигини буюу нэг нөхөр олон эхнэр авах ёсыг сонсож байсан бол эсрэгээрээ полиандр буюу нэг эхнэр хэд хэдэн нөхөр авах талаар төдийлөн мэддэггүй. Ингээд бүсгүйчүүдэд олон нөхөртэй болох нөхцлийг хууль ёсоор олгож өгсөн орнуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Эмэгтэйчүүд олон нөхөртэй болохыг зөвшөөрдөг орнууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэтхэг

50-иад оны дундуур тус улсад олон нөхөртэй байхыг албан ёсоор хориглосон боловч Өмнөд Энэтхэгийн зарим нутагт энэ хуулийг зөрчиж, олон нөхөртэй байхыг зөвшөөрсөн хэвээр байна. Энэ нь нэг ёсондоо бүс нутгийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх гарц гэгддэг. Учир нь уулархаг өмнөд нутагт тариалан эрхлэх газар хэтэрхий бага байдаг бөгөөд Энэтхэгийн хуулийн дагуу гэрлэсний дараа хөвгүүдэд гэр бүл нь газрынхаа тал хувийг тасалж өгөх ёстой болдог аж. Тиймээс ах дүүс дундаа нэг эхнэртэй болох замаар тасалж өгөх газрын хэмжээг багасгадаг байна.

Энэтхэг

2 Балба

Балбад олон нөхөртэй байх ёс үүссэн шалтгаан нь Энэтхэгтэй маш төстэй юм. Балбын дундаж давхаргын иргэд ч ядуу учраас тус улсын эмэгтэйчүүд хайртай эрийнхээ бүх ах дүү нартай нь хамт гэрлэж, хамт амьдардаг. Ийм гэрлэлтээр төрсөн хүүхдийн төрсөн аавынх нь ах, дүү нар нь бүгд хүүхдийн хууль ёсны эцэг болно. Түүгээр ч үл барам, гэр бүлийн тэргүүн буюу том ах нь нас барахад түүний дараагийн ах нь удирдагч болж, эхнэр нь түүн дээр очдог аж.

Балба

3 Төвд

Энэ улсад амьдардаг эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс хол илүү болсон  тул Төвд эмэгтэйчүүдийн зөвхөн 15 хувь нь л нэг нөхөртэй байдаг. Үлдсэн хувь нь Балбын адил нөхрийнхөө ах дүү нартай нь ч мөн гэрлэдэг. Үүний зэрэгцээ энэ улсад хуулийн дагуу эмэгтэй хүний хүсэлтээр ямар ч эр хүнтэй дотно харилцаатай байхыг зөвшөөрдөг. Тухайн эмэгтэйн нөхөр үдэш бүр өөрчлөгдөж ч болох бөгөөд эхнэрийн өрөө эзэнтэй байгаа гэдгийг үүдэн дээр нь гутал тавьж мэдэгддэг.

Төвд

4 Нигери

Нигери улс олон нөхөртэй байх хуульгүй боловч олон эмэгтэйчүүд хэд хэдэн нөхөртэй болдог. Үнэн хэрэгтээ өөр хүнтэй гэрлэхийг тулд өмнөх гэрлэлтээ цуцлуулах шаардлага байдаггүй учраас ийм байдал үүсжээ. Үүний зэрэгцээ тухайн эмэгтэй шинэ сонгосон хүнтэйгээ хамт амьдрахаар болсон тохиолдолд хүүхдүүдээ төрсөн эцэгт нь үлдээдэг. Эхнэр нь хуучин нөхөртэйгөө олон жил амьдарч хүүхэд төрүүлж өгсөн бол шинэ нөхөртэй болох эрхтэй болно.

Нигери

5 Меланези

Арлын энэхүү улсын эмэгтэйчүүд илүү эрх чөлөөтэй байдаг. Албан ёсны болон ёс суртахууны ямар ч хууль дүрмээр Меланези охид шинэ нөхөр хайх, түүнчлэн хэд хэдэн эрчүүдтэй нэгэн зэрэг удаан хугацааны харилцаа тогтоох боломжтой. Түүнээс гадна, эмэгтэй хүн хамтрагчдаа хүүхэд төрүүлж өгсөн ч тэднийг өсгөх хүмүүжүүлэх явцад огт оролцдоггүй бөгөөд үүнийг нөхөр болон нөхрийн ах дүүсийн үүрэгт тооцдог.

Меланези

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()