"Өдөрт 3 хайрцаг тамхи" - Домогт жүжигчин Одри Хепберний амьдралын сонирхолтой нууцууд

2021-02-26, 13:20
32,088

Үзэсгэлэнт бүсгүй Одри Хепберн (Audrey Hepburn) гэх нэрийг мэдэхгүй хүн байдаг юм гэхэд алаг нүд, нарийхан бэлхүүстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан бүсгүйн дүр төрхийг нэг удаа ч болов хараагүй хүн үгүй биз ээ. Гэхдээ түүний амьдралын түүхийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Энэ үүднээс та бүхэнд энэхүү домогт жүжигчний нууцуудаас хүргэж байна.

"Өдөрт 3 хайрцаг тамхи" - Домогт жүжигчин Одри Хепберний амьдралын сонирхолтой нууцууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Одригийн эцэг эх нацистуудыг дэмждэг байсан

Одригийн ээжийг нь Элла ван Хемстра гэдэг байсан бөгөөд барон хэргэмтэй байжээ. Харин эцгийг нь Ирландын иргэн Жозеф Виктор Антони Хепбурн-Рустон гэдэг ч түүний талаарх мэдээлэл хомс байдаг. Элла, Жозеф нар таарамж муутай байсан учир Одриг 6 настай байхад аав нь хүүхдэд асрагчтайгаа явалдаж байгаад баригдсан байна.

1930-аад онд эцэг эх хоёулаа улс төрд хүч үзэн нацистуудыг идэвхтэй дэмжиж, еврейчүүдийг эсэргүүцэж эхэлжээ. Элла урьд нь Британийн фашистуудын холбоог дэмжиж байсан ч Нидерландын Арнем хотыг нацистууд эзэлсний дараа Элла байр сууриа өөрчилж, фашистуудын эсрэг тэмцэлд тусалж эхлэв. Харин Одригийн аав Жосеф амьдралынхаа төгсгөл хүртэл үзэл суртлаа үнэнчээр баримталжээ.

Одригийн эцэг эх нацистуудыг дэмждэг байсан

2 39 кг

Эцэг эх нь салсны дараа Одри Арнемд ээжтэйгээ амьдардаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хотыг Германчууд эзэлсний дараа тэрээр "Англи" нэрийн аюулаас зайлсхийж, Одри Эдда хэмээх нууц нэр ашиглаж эхэлсэн байна. Дайны байдал хурцдах тусам нидерландчуудын зовлон нэмэгдэж, хоол хүнс улам хомсдож эхэлсэн бөгөөд Одри 1944 онд өлсөхийн эрхээр өвс, хамхуул, алтанзул цэцгийн булцуу идэж амьдрахын тулд тэмцэж байснаа дурссан байдаг. Дайны төгсгөлд Одри ердөө 39 кг жинтэй байв.

39 кг

3 Тамхи

Хепберн өсвөр наснаасаа тамхи татаж эхэлсэн бөгөөд амьдралынхаа туршид энэ зуршлаасаа салж чадаагүй. Тэрбээр өдөрт хоёроос гурван хайрцаг татдаг байсан гэдэг. Одри "Гэлэнмаа нарын түүх" киноны зураг авалтын үеэр завсарлагааны үеэр байнга тамхи татдаг байсан учраас найруулагч кинон дээрх дүрийг нь мөн тамхи татдаг болгосон аж. Тамхины хор хөнөөлийн талаар олон нийт ярьж эхлэхэд ч тэр зуршлаа орхиогүй. "Энэ бол миний нүгэл" гэж тэр нэг удаа хэлсэн байдаг. Үнэхээр ч түүний нүгэл болох тамхи нь Одриг эрт үхэлд хүргэсэн юм.

Тамхи

4 Хувийн амьдрал

Одри анхны хайраараа Жеймс Хансоныг сонгосон байна. Бүсгүй хуримын даашинзаа сонгож, хосууд гэрлэх өдрөө хүртэл төлөвлөсний дараа Одри бодлоо өөрчилсөн. Учир нь түүний мэргэжлийн замнал нь гэр бүлийн эгэл амьдралтай нийцэхгүй гэж үзсэн хэрэг байжээ.

Хувийн амьдрал

Одри тухайн үед гэр бүлтэй байсан Уильям Холдентой "Сабрина" киноны зураг авалтын үеэр амрагийн харилцаа тогтоож байсан. Бүсгүй түүнтэй гэрлэж, хүүхэдтэй болно гэж итгэж байсан боловч Холденыг үрийн сувгаа боолгосон болохыг мэдээд түүнийг орхисон гэдэг.

Хожим нь "Ондин" жүжиг дээр ажиллаж байхдаа Одри анхны нөхөр болох Мел Феррертэйгээ танилцжээ. Тэд 14 жил хамт амьдарч, Одри нэг хүүхэд төрүүлсэн байна. Харамсалтай нь хосуудын зам салахад Одри сэтгэлийн гүн хямралд орж, түүнийг Италийн сэтгэл мэдрэлийн эмч Андреа Дотти эмчилж байсан юм. Одри удалгүй түүнтэй гэрлэж, хоёр дахь хүү Люкээ төрүүлсэн ч 13 жилийн дараа хосууд хоёулаа нэг нэгнээ хуурснаас болж салсан байна.

Одри үүнээс хойш олон гэрлээгүй боловч тэрээр нас барах хүртлээ жүжигчин Роберт Валдерстай удаан хугацаанд дотно харилцаатай байсан юм.

5 Жүжигчний амьдралаа сайн үйлсийн төлөө орхисон

Хепберн 1967 оны "Харанхуй болтол хүлээ" киноны дараа тав дахь удаагаа Оскарын шагналд нэр дэвшсэн ч тэтгэвэртээ гарсан юм. Тэрээр дараа нь хэд хэдэн удаа дэлгэцийн бүтээлд оролцсон боловч хүмүүнлэгийн ажилд ихэнх цагаа зарцуулах болсон байв. 1988 онд тэрээр НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр томилогдсон юм. Одри амьдралынхаа сүүлийн жилүүдийг Сомали, Этиоп, Бангладешт өнгөрөөжээ.

Жүжигчний амьдралаа сайн үйлсийн төлөө орхисон

6 Хорт хавдар

1992 оны 9-р сарын 19-24-ний хооронд Сомали, Кени улсад хийсэн аялал нь түүний сүүлчийн аялал байв. Аяллын үеэр жүжигчний гэдэс өвдөж эхэлсэн тул Африк дахь эмч нар онош тогтоож чадалгүй, аяллыг нь зогсоохыг санал болгосон ч Одри татгалзсан байна. Гэтэл аравдугаар сард тэрээр бүдүүн гэдэсний хавдартай хэмээн оношлогджээ. Тэрээр хүнд мэс засал хийлгэсэн бөгөөд эмч нар эдгэрнэ гэж найдаж байсан ч байдал буруугаар эргэсэн аж. Тэрээр зул сарын баярыг хүүхдүүдтэй өнгөрөөсөн бөгөөд энэ цаг үеийг амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе гэж тэмдэглэсэн байдаг. Тэрээр 1993 онд 64 насандаа таалал төгссөн юм.

Хорт хавдар

7 Ах дүү хоёр

Одриг нас барсны дараа түүний хоёр хүү Лука Дотти, Шон Феррер нар эхийнхээ хөрөнгийг хуваах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 2015 онд тэд шүүх хурал дээр уулзаж ээжийнхээ өмсөж байсан хувцас, үнэт эдлэл, киноны зохиол, шагнал зэргийг хувааж авсан байна.

Ах дүү хоёр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()