Ажлаа таслахын тулд өөрөө өөрийгөө барьцаалсан залуу цагдаа нарт баривчлагджээ

Дэлхий дээр нэгэн цагт амьдарч буй энэ олон хүний толгойд хачин сонин санаа төрөхийг аль тэр гэхэв. Гэвч тэр бүхнийг хэрэгжүүлж, бодит ажил болгодог нь тун цөөн. Энэ удаагийн дуулиан тарьсан хэргийн эзэн бол АНУ-ын Аризона мужийн Күүлиджийн цагдаагийн газарт дуудлага өгсөн 19 настай Брэндон Соулс (Brandon Soules) байв. Залуу хүү бусдад дээрэмдүүлж, барьцаалагдсан хэмээн гомдол гаргасан ч цагдаа нар хэргийн үнэн учрыг тайлахад тэрээр өөрөө өөрийгөө барьцаалсан болж таарчээ.

Ажлаа таслахын тулд өөрөө өөрийгөө барьцаалсан залуу цагдаа нарт баривчлагджээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Associated Press агентлагийн мэдээлснээр Күүлиджийн цагдаа нар эрэгтэй хүн барьцаалж, дээрэмдсэн хэргийн дуудлага хүлээн авсан гэв. Уг явдал 2-р сарын 10-нд  болсон бөгөөд дуудлагын дагуу цагдаа нарыг явж очиход Брэндон Соулс гэх эрэгтэйн гарыг бүсээр хүлж, аманд нь алчуур чихсэн байжээ. 

Тэрээр цагдаа нарт гэрийнх нь ойролцоо газарт маск зүүсэн, үл таних хоёр залуу түүн дээр ирж, толгойд нь цохиж ухаан алдуулсан гэж мэдүүлсэн байна. Үүгээр барахгүй, аавынхаа нэрийг дурсаж, түүнийг их хэмжээний бэлэн мөнгө хадгалдаг тул ааваас нь мөнгө нэхэхийн тулд барьцаалсан байх гэж гадарлаж байна хэмээсэн юм.

Цагдаагийнхан Соулсын гомдлыг судалж үзсэн боловч нотлох баримт олдоогүй гэнэ. Мөрдөн байцаагчид түүний хэргийг батлахын тулд камерын бичлэгийг хүртэл шалгасан боловч үнэн гэх нотлох баримт илрээгүй байна.

Үүнээс үүдэж Соулс 2-р сарын 17-ны өдөр цагдаагийн албанд хуурамч мэдүүлэг өгсөн хэргээр баривчлагджээ. Хачирхалтай нь, тэрээр баривчлагдсаныхаа дараа дугуйны үйлдвэрийн ажилдаа очихгүй байх шалтаг болгож, энэхүү түүхийг зохиосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.

Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр Брэндон ажлаасаа халагдсан бөгөөд хуурамч хэрэг зохиосон гэх үндэслэлээр 550 долларын торгууль төлөх шаардлагатай болов.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()