Цагаан даваа орчмын 140 сурагчдад Улаанбаатар Принт ХХК 50 таблетийн буцалтгүй тусламж үзүүллээ

Сурагч, хүүхдүүдийн боловсролд үргэлж анхааран, дэмждэг Улаанбаатар Принт ХХК нь 2021 оны 2 сарын 26-ны өдөр боловсролын тэгш бус хүртээмжийг багасгахад хувь  нэмрээ оруулж Цагаан даваа орчимд амьдардаг  50 өрхөд дижитал сургалтын хэрэгсэл буюу таблетуудыг хүлээлгэн өглөө.

Цагаан даваа орчмын 140 сурагчдад Улаанбаатар Принт ХХК 50 таблетийн буцалтгүй тусламж үзүүллээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул хүүхэд багачууд гэрээсээ телевизээр хичээлээ үзэн сурч, боловсорч байна. Гэвч телевизгүй гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотын хэмжээнд 5000 гаруй сурагч суурь боловсролоо тэгш хүртэж чадахгүй байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд 100,000 гаруй сурагч теле хичээлдээ хамрагдаж чадаагүй нь БСШУЯ-н судалгааны тайланд дурдагдсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийн 33,988 нь Улаанбаатар хотод амьдардаг. Ийнхүү зурагтын хүрэлцээнээс шалтгаалан хүүхдүүдийн хичээлдээ хамрагдах байдал харилцан адилгүй байж, хичээлийн хоцрогдол үүсэх нөхцөл бүрдээд байгаатай холбогдуулан Улаанбаатар Принт ХХК нь Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран хүүхэд бүрд тэгш боловсрол хүртээх ажлыг хэрэгжүүлсэн байна.

Үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн сурч боловсрох, хичээлээ хийхэд маш их хүндрэлтэй байдаг талаараа энэ үеэр бяцхан багачууд маань дурьдаж байсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг зарлаж тэдэнд хүрч буйд ихээхэн талархаж буйгаа илэрхийлж байсан юм.

Баянзүрх дүүргийн 5,19, 21, 22, 27 дугаар хороо буюу Цагаан даваа орчимд амьдарч буй  бага дунд орлоготой өрхүүдийн төлөөлөл болгож 50 өрхөд буюу 140 гаруй хүүхдэд хүртээмжтэй байхаар тооцоолж таблетуудыг бэлэглэсэн. Энэхүү таблетийг ашиглан сурагчид цахим хичээлээ хийх мөн  хүүхэд хөгжил, хамгаалалтай холбоотой контентуудыг үзэх боломжтой юм. Мөн сурагчид таблетаа офлайн орчинд буюу нэтгүй газар ч ашиглан хичээлээ үзэж болох ба Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэйгөөр сурагчдад зориулсан боловсролын контентуудыг суулган, зөвхөн тухайн сурагч ашиглах байдлаар тохируулсныг онцолсон юм.

Бид хамтдаа боловсролын тэгш бус байдлыг бууруулж чадна!

Улаанбаатар Принт ХХК

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.