Төвд хоолны ертөнцөөр аялсан тэмдэглэл

Төвдийг зорин ирэх хүмүүс үлгэрийн мэт сайхан байгалийг нь үзэх хүсэлтэй байдаг. Тэгвэл төвдийн хоолны соёл нь мөн байгалиасаа дутахааргүй сонирхолтой ажээ. Энэ үүднээс хэсэг аялагчид энэхүү нутгаар аялангаа хоолны ертөнцтэй нь танилцсан тэмдэглэлээс хүргэе.

Төвд хоолны ертөнцөөр аялсан тэмдэглэл
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Төвд нь хэт өндөрлөг газар оршдог учраас цаг уурын эрс тэс нөхцөл, аагим нар, хүчтэй салхи, элсэрхэг хөрс ихэнх газар нутгийг нь эзэлдэг. Тиймээс хоолны соёл нь хүрээлэн буй орчноо дагаад сонголт багатай болжээ.

Хоолны үндсэн орц нь сүү, сарлагийн мах, сүү, арвайн гурил юм. Заримдаа ямаа, хурганы мах бас ашигладаг. Далайн түвшнээс дээш 4000 метрээс дээш өндөрт байдаг энэ нутгийн бүхий л хэсэгт хэдгээр бүтээгдэхүүнээр хийсэн хоол хийж иддэг.

Ердийн Төвд кафед бид орж ирэв

Кафе нь маш бохир байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энд ус нүдний гэм учраас аяг тавгаа бүрэн угаадаг эсэх нь эргэлзээтэй. Эхэндээ жаахан цочирдмоор байсан ч удалгүй бид үүнд дассан юм. Мөн эндээс Бага зэрэг доошилж далайн түвшнээс дээш 3600-3800 метрийн өндөрт байрладаг томоохон хотуудад очих юм бол та хятадууд импортоор оруулж ирдэг жимс, ногоо авч болно.

Хоолны цэс

1 Улаан лоолийн шөл

Энд хамгийн их хэрэглэгддэг хүнсний ногоо бол улаан лооль, сонгино юм. Та улаан лоолийн шөлийг хаа сайгүй олж идэх боломжтой. Гэхдээ мэдээж газар газрын шөл өөр амттай байна.

Улаан лоолийн шөл

Улаан лоолийн шөл нь маш амттай, гэхдээ зарим газар маш өтгөн хийдэг тул махны амтлагч шиг харагддаг. Мөн халуун ногоотой хэдий ч амт нь тун зөөлөн. Миний бодлоор энэ шөл бол төвдийн хамгийн амттай хоол.

2 Омлет

Өглөөний цагаар ямарч кафед орсон танд омлет санал болгох болно. Далайн түвшингээс 4000 м-ээс дээш өндөрт өндөг хаанаас олдог болохыг бид мэдэж чадаагүй. Учир нь бид энд байх хугацаанд нэг ч тахиа олж хараагүй. Өндөгний шөл хүртэл үнэндээ жижиглэсэн омлеттой шөл юм. Тэд үүнийг гадныханд зориулж хийдэг юм шиг санагдсан. Төвдүүд өөрсдөө өглөө бүр цампа иддэг.

Омлет

3 Цампа

Цампа бол хамгийн түгээмэл хоол юм. Гэхдээ энэ тийм ч амттай хоол биш. Төвдүүд үүнийг хамгийн хийхэд амар, олдоц ихтэй материалаар хийдэг учраас өглөөний хоол болгож иддэг.

Цампа

Цампа бол сарлагийн сүү, цөцгийн тос, арвайн гурилын холимог юм. Арвай нь төмрийн агууламж өндөртэй тул байнга хэрэглэвэл өндөр газарт амьдардаг хүмүүст элбэг тохиолддог цус багадалтаас сэргийлдэг. Мөн арвай нь суугаа нэг байрлалд удаан суудаг лам хуврагуудад ихэвчлэн тохиолддог хаван арилгах үйлчилгээтэй.

Төмөр нь өндөрлөг газарт амьдарснаас болж эмзэгшдэг уушиг, гуурсан хоолойд сайн нөлөө үзүүлдэг. Арвай шинж чанараараа "хүйтэн" гэж тооцогддог. Хэрэв та арвай хуурч, нунтаглавал шинж чанар нь халуун болно. Бясалгал хийдэг хүмүүсийн зүрх болон бөөр нь мууддаг тул халуун шинж чанартай арвай идсэнээр биеийн дулаанаа тэнвцэржүүлдэг аж.

Өглөө бүр зочид буудлын аль ч кафе эсвэл цайны газар та цампагаар үйлчлүүлж болно. Цампа нь нэг нас хүртэлх нялх хүүхдэд өгдөг нунтагласан овъёосны агшаамалтай адил амттай байдаг. Биднийг цампагаар хэд хэдэн удаа үнэгүй дайлсан.

4 Момо

Төвдийн хоёр дахь хамгийн алдартай үндэсний хоол бол момо бууз юм. Хэрэв Төвдийн хоолны соёлын төлөөлүүлэх нэг хоол сонго гэвэл момог сонгоход буруудахгүй. Момо нь энгийн үе, баярын ёслол гээд хэзээ ч хийсэн тохирно. Гэхдээ ганцхан шинэ жилийн эхний өдөр момог хэзээ ч хийж иддэггүй, учир нь зуурсан гуриланд нуусан мах нь аз хариулна гэж нутгийн иргэд үздэг.

Момо

Момо хийх нь маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг тул хэд хэдэн хүн шаардагдана. Эрэгтэйчүүд ихэвчлэн мах татаж, эмэгтэйчүүд гурилыг нь бэлтгэн чимхэнэ. Момо дотор махнаас гадна төрөл бүрийн ногоо хийнэ. Энэхүү өвөрмөц бууз нь төвдийн хамгийн амттай хоолнуудын нэгт орно.

5 Тхукпа

Өөр нэг алдартай хоол бол гоймонгийн хэлбэрээрээ ялгаатай тхукпа болон тхентук шөл юм. Тхукпад урт гоймон, тхентукд хавтгай гоймон хийдгээрээ ялгаатай.

Тхукпа

Махтай тхукпа. Энэ шөл маш амттай. Гэхдээ сарлагын махтай нь тийм ч сайхан биш.

Ногоотой тхукпа.

Хавтгай гоймонтой тхукпа.

Ногоотой шөл.

Тахианы шөл. Харамсалтай нь энэ шөл маш хачин амттай байсан учраас хэн идэж чадаагүй.

6 Талх

Төвдүүд өөрсдийн үндэсний талхтай бөгөөд тэдгээр шарвинтай төстэй байдаг. Цорын ганц хавтгай биш хэлбэртэй нь уураар жигнэгдсэн талх бөгөөд хятад хоолноос гаралтай байх магадлалтай юм.

Талх

Халуун ногоонд дүрж иддэг талж

Жигнэсэн талх. Харамсалтай нь усанд норгосон талх шиг амттай учраас бид идэж чадаагүй.

Шарвин мэт талх

Мөн та хаанаас ч гэсэн мах ногоо бүхийн будаатай хуурга захиалж идэж болно. Гэхдээ үүнийг мөн хятадаас оруулж ирсэн байх магадлалтай.

Төвд будаа мах ногоотой тун сайн зохицдог.

Мах ногоо гоймон бүхий хуурга.

Өндөг мах гоймонтой хуурга.

Хуурсан ногоо.

Балбатай хил залгаа ойролцоо байдаг зарим кафед та бараг европын гэмээр хоол идэж болно. Жишээлбэл, бид нэг газраас шарсан төмстэй шарсан загас олсон.

Төвдүүд төмсийг шарахдаа бүрэн болголгүй бараг түүхийгээр нь иддэг. Мэдээж ийм өндөрлөг газарт төмс олох хэцүү тул энэ ногоогоор хийдэг хоолны төрөл тийм ч олон биш бололтой.

Зарим хийд өөрсдийн гэсэн цайны газартай. Ийм газруудаас та маш бага өртгөөр амттай бөгөөд порц ихтэй хоол олох боломжтой. Бид нэг хийдийн цайны газраас ногоотой хуурга авч идсэн бөгөөд энэ нь бидний хувьд аяллын хамгийн сайхан өдрийн хоол болсон юм.

7 Цай

Мэдээжийн хэрэг төвдийн хамгийн алдартай ундаа бол цай юм. Төвдөд өвөрмөц хоёр төрлийн цай байдаг. Эхнийх нь ча нгамо, гадныхны хувьд үүнийг "sweet tea" ("сайхан цай") гэж нэрлэдэг. Энэ нь сарлагийн чанасан сүү, цөцгийн тос, бага зэрэг хар цай, элсэн чихэр зэргээс бүрдэнэ. Маш амттай учраас та үүнийг ханаас ч хамаагүй олж болно. Хоёр дахь нь "цөцгийн тостой цай", "давстай цай", "ташуурдсан цай" гэж нэрлэгддэг ча суима юм. Үүнийг давстай цөцгийн тосоор хийдэг аж. Өнөө үед энэхүү уламжлалт аргыг цахилгаан төхөөрөмж оролсон учраас аль ч гэр бүл өөрсдийн гэсэн давстай цөцгийг хийж ча суимаг их хэмжээгээр уудаг болжээ.

Төвдүүд хаа сайгүй цайтай сав авч явдаг. Тиймээс ямар ч төвд хүн таныг сүүтэй цайгаар дайлах болно. Ча сүймайг мөн цампа хийхэд ашигладаг. Төвдийн ресторануудаас Энэтхэг, Хятадаас гаралтай бусад цайг олж болно. Жишээлбэл, Юньнань мужаас ирсэн бабао ("найман үнэт чулуу") цайг дурдая. Энэ бол Хятадын уламжлалт найман төрлийн цэцэг, хатаасан жимсний холимог цай юм. Үүнээс гадна Энэтхэг, Балба улсад түгээмэл хэрэглэгддэг цагаан гаа, нимбэгний цайг та хаанаас ч хамаагүй олж болно, гэхдээ үнэ нь нэлээд өндөр байдаг.

Цай

8 Чанга

Төвдийн хоолны соёлыг танилцуулж байгаа бол нутгийн хатуу ундаа чанга буюу не чанг дурдахгүйгээр өнгөрч болохгүй. Өрнөдөд ихэвчлэн шар айраг гэж нэрлэдэг энэ арвайн дарс нь өвөрмөц амттай бөгөөд спиртийн агууламж нь ердөө 3.8 хувьтай байдаг. Дэлгүүрүүдээс та цэнхэр эсвэл улаан лаазтайг худалдаж авах боломжтойгоос гадна ресторанаас гэрийн нөхцөлд нэрсэн чанга захиалах боломжтой. Чанга уух уламжлал нь нутаг нутагт ялгаатай.  Жишээлбэл, Шигатсе хотод чанга дээрээс бага зэрэг цампа нэмдэг заншилтай ч Лхасад хэзээ ч ингэж уухгүй.

Энгийн шар айрагны хувьд энд зөвхөн дотоодын "Лхаса" брэнд байдаг. Гэсэн хэдий ч Европын алдартай брэндүүдийг хайж олох нь бас асуудал биш юм. Үдийн хоолны өртөг нь байршил, хоол хүнсний бүтээгдэхүүний олдоцоос хамаарч өөр өөр байдаг. Дунджаар үдийн цайны үнэ 25-40 юань бөгөөд том хотуудад та гудамжны хоол 5 юаниар худалдаж авах боломжтой. Харин захын нутгаар 7-10 юаниар том порцтой шөл авч болно.

Төвдөөр аялсан тэмдэглэл

Сергей Мартынов

Чанга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()