Холивудын хамгийн үзэсгэлэнтэй эгч дүүс

2021-02-27, 15:29
13,804

Холивудын өрсөлдөөнтэй зах зээл дээр гарч ирнэ гэдэг маш их хичээл зүтгэлээс гадна ердийн бус гоо үзэсгэлэн шаарддаг. Тэгвэл зарим жүжигчид өөрсдийн эгч эсвэл дүүгийн хамтаар өөрсдийн нэр алдар гоо үзэсгэлэнгээ гайхуулан гарч ирдэг байна. Өнөөдөр тэдгээр эгч дүүсийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Холивудын хамгийн үзэсгэлэнтэй эгч дүүс
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэри-Кейт ба Эшли Олсен (Mary-Kate, Ashley Olsen)

Эдгээр ирэх охид ердөө 6 настайгаасаа Fullhouse цувралд тоглон дэлхий дахинд танигдсан билээ. Тэд үүний ачаар асар олон дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд насанд хүрсэн хойноо өөрсдийн хувцас, сүрчгийн брэндийг байгуулсан байна.

Мэри-Кейт ба Эшли Олсен (Mary-Kate, Ashley Olsen)

2 Эшли ба Жессика Симпсон (Ashley, Jessica Simpson)

2004 онд Америк даяар авъяалсаг жүжигчин Жесссика, дуучин Эшли нарыг шүтэн бишэрч байсан юм. Тэд хаа явсан газраа гэрэл зурагчдын хараанд өртдөг байсан бөгөөд тоглосон кино гаргасан дуу бүр нь хит болж байв. Харамсалтай нь өдгөө тэд өмнөх шигээ алдартай байхаа больжээ.

Эшли ба Жессика Симпсон (Ashley, Jessica Simpson)

3 Зой ба Эмили Дешанел (Zoey, Emily Deschanel)

Эгч дүү Дешанел бага байх даа байнга муудалцдаг байсан аж. Эцэг нь эх нь тэднийг жүжиглэх чадварыг анзаарсан бөгөөд хоёуданг нь жүжигчний сургуульд элсүүлсэн байна. Одоо Зой байнга киноны гол дүр бүтээдэг болсон бол Эмили Bones цувралын гол дүрээр олонд танигджээ.

Зой ба Эмили Дешанел (Zoey, Emily Deschanel)

4 Хейли ба Хилари Дафф (Hayley, Hilary Duff)

Хейли хэдийгээр эгч нь боловч дүү Хиларигаа бодвол арай бага танигджээ. Гэсэн ч тэрбээр хэд хэдэн томоохон дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан төдийгүй өдгөө 2 охинтой ээж болсон байна. Хилари маш алдартай телевизийн цувралд тоглон дэлхий даяар алдартай болсон бөгөөд өдгөө өөрийн гэсэн сүрчгийн брэндтэй болжээ.

Хейли ба Хилари Дафф (Hayley, Hilary Duff)

5 Пенелопи ба Моника Крус (Penelope and Monica Cruz)

Пенелопа ба Моника хоёул жүжигчин болох мөрөөдөлтэй байсан боловч Пенелопи л нэр алдартай болжээ. харин Моника жижиг дүрүүд бүтээсээр ирсэн боловч сүүлийн үед хувцас загварын ертөнцөд багагүй шуугиан тарих болсон аж.

Пенелопи ба Моника Крус (Penelope and Monica Cruz)

6 Дакота ба Эль Фэннинг (Dakota, Elle Fanning)

Дакота мөн бага наснаасаа эхлэн кино ертөнцөд нэрээ таниулсан юм. Түүний дүү Эль мөн удалгүй жүжиглэж эхэлсэн бөгөөд тэд хоёул одоо цагийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болжээ.

Дакота ба Эль Фэннинг (Dakota, Elle Fanning)

7 Пэрис ба Ники Хилтон (Paris, Nicky Hilton)

Хилтон зочид буудлын сүлжээний өв залгамжлагч эгч дүүс Холивудад мөн зартай юм. Тэд бага байх даа эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд өрсөлддөг байсан ч насанд хүрээд тун эвтэй болсон гэдэг.

Пэрис ба Ники Хилтон (Paris, Nicky Hilton)

8 Кортни, Хлоя ба Ким Кардашиан (Kourtney, Khloe and Kim Kardashian)

Өдгөө Холивудад хамгийн нөлөө бүхий эгч дүүс болох Кардашианы гэр бүлийнхэн 20 гаруй жилийн турш реалити шоуныхаа хүчээр дэлхий даяар алдартай болсон билээ. Тэд эрчүүдийн гарын бээлий шигээ сольж, улс төр, эдийн засаг, загварын ертөнцөд нөлөөгөө тогтоож чадсан юм.

Кортни, Хлоя ба Ким Кардашиан (Kourtney, Khloe and Kim Kardashian)

9 Румер, Скаут ба Таллула Уиллис (Rumer, Scout, Tallulah Willis)

Алдарт жүжигчин Брюс Уиллис болон Дэми Мур нарын охид эцэг эх шигээ бусдыг татах увдистай аж. Бүгд олон нийтийн сүлжээнд сая сая дагагчтай бөгөөд кино, сурталчилгаанд тоглох болсон байна.

Румер, Скаут ба Таллула Уиллис (Rumer, Scout, Tallulah Willis)

10 Николь ба Антониа Кидман (Nicole and Antonia Kidman)

Николь Кидман дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг билээ. Түүний дүүн нь ч гэсэн олон тооны дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан байна. Тэрээр олны танил болж чадаагүй ч Холивудад Антониаг танихгүй хүн байхгүй гэнэ.

Николь ба Антониа Кидман (Nicole and Antonia Kidman)

11 Кендалл ба Кайли Женнер (Kendall, Kylie Jenner)

Женнерийн эгч дүүс Кардашианы гэр бүлийн гишүүд хэмээн анх гарч ирсэн ч удалгүй тэднээс дутуугүй нэр алдартай болжээ. Түүгээр ч үл барам гоо сайхны брэнд нь асар амжилт олж Кайли 25-аас доош насны хамгийн баян хүмүүсийн нэг болсон юм.

Кендалл ба Кайли Женнер (Kendall, Kylie Jenner)

12 Эли ба Аманда Мишалка (Eli, Amanda Mishalka)

Мишалкагийн эгч дүүс бага наснаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд насанд хүрээд найруулагч болсон байна. Мөн тэдний дуунууд нь АНУ-д тун алдартай.

Эли ба Аманда Мишалка (Eli, Amanda Mishalka)

13 Руни ба Кейт Мара (Rooney, Kate Mara)

Эдгээр эгч дүүс тус тусдаа олон тооны дэлгэцийн бүтээлүүдэд тоглож нэрд гарсан юм. Гэхдээ тэд ганцхан "The Wizard of Oz" хэмээх хүүхдийн кинонд л хамтран тоглосон байдаг. 

Руни ба Кейт Мара (Rooney, Kate Mara)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()