Ихрийн өрөөснөө 36 жилийн турш хэвлийдээ тээсэн Энэтхэг эрийн түүх

Энэтхэгийн Нагпур хотод амьдардаг Санжу Бхагат төрөлхийн том гэдэстэй байжээ. Үүнээсээ болж тэрээр насаараа бусдын цуу ярианы бай болж, "жирэмсэн" хэмээн шоолуулдаг байлаа. Гэвч 1999 оны 6-р сарын нэгэн шөнө түүний гэдэс энгийн тарган хүнийх шиг биш жирэмсэн эмэгтэйнх шиг болон хөөсөн байна. Тодруулбал түүний гэдэс есөн сартай жирэмсэн эмэгтэй шиг том болж, амьсгалж ч чадахгүй болтлоо бие нь мууджээ.

Ихрийн өрөөснөө 36 жилийн турш хэвлийдээ тээсэн Энэтхэг эрийн түүх
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Түргэн тусламжийнхан 36 настай тариачин эрийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар түүнийг маш том хавдартай байж магадгүй гэж бодсон тул яаралтай мэс ажилбар хийж гэдсэн дотор байгаа зүйлийг нь авч хаяхаар шийджээ.

"Хавдар нь маш том хэмжээтэй байсан тул цээжийг нь дарж амьсгалын замыг нь хааж байсан." гэж Мумбай дахь Тата эмнэлгийн эмч Ажай Мехта дурссан байна.

Эмч мэс засал эхлэнгүүт өвчтөн үнэхээр хавдартай эсэхийг нь шууд мэдэж чаддаг байв. Гэхдээ Бхагатын мэс заслын үеэр Мехта урьд өмнө хэзээ ч харж байгаагүй зүйлээ олж харсан байна. Учир нь Бхагатын хэвлийд зүсэлт хийхэд эхлээд хэдэн литр шингэн асгарч, дараа нь ер бусын зүйл болжээ.

Мехта эмч гараараа тэмтэрч үзэхэд олон яснууд мэдрэгджээ. Удалгүй гар хөл, үс, эрүү гэх мэт зүйлс байгаа нь тодорхой болсон байна.

Бхагатын гэдэс дотор хөл, гар нь хөгжсөн хүн дүрстэй амьтан байсан аж.

Бхагатын ихрийн өрөөсний дутуу хөгжсөн бие хэвлий дотор нь байсан, нэг ёсондоо түүнийг амаржуулсныг эмч нар ойлгожээ. Бхагат нь дэлхий дээрх хамгийн хачирхалтай эмгэгүүдийн нэг болох "Fetus-in-fetu" буюу ураг дотор ураг хөгжих гажигийн хохирогч болсон байлаа.

Тодруулбал энэ нь эхийн хэвлий дотор байгаа ихрүүдийн нэг ураг нь нөгөөгийнхөө бие дотор орох маш ховор тохиолдол юм. Эмгэгтэй ихэр нь эрүүл ихрээсээ хүйн холбоотой адил зарчмаар шим тэжээл аван шимэгч шиг амьдардаг ажээ. Хэрвээ эмгэгтэй ихэр хангалттай томрох юм бол эрүүл ихрийн амь нас аюулд орох юм.

Анагаах ухааны түүхэнд ийм гажиг бүртгэгдсэн тохиолдол 90-ээс цөөн байдаг гэнэ.

"Fetus-in-fetu" нь жирэмсний эхэн үед тохиолдох бөгөөд ихэнх тохиолдолд ихрүүд хоёул төрөхөөсөө өмнө үхдэг байна.

Гэвч заримдаа Бхагатын нэгэн адил амьд үлдэх нь бий. Хамгийн гол нь Бхагат төрснөөс хойш 36 жилийн турш гэдэс дотор нь хүүхэд байсан гэж хэн ч сэжиглээгүй явдалд эмч нар гайхширч хоцорчээ.

Бхагат мэс заслын дараа бие нь маш хөнгөрч, сэтгэл амарлаа хэмээн ярьжээ. Тэрбээр Мехта яг ямар мэс засал хийсэн эсвэл гэдэснээс нь юу гарсныг харах сонирхолгүй байв.

Хагалгааны дараа Бхагатын бүх зовуурь алга болж тэр даруй тэнхэрчээ.

Амьд үлдсэн нь гайхамшиг боловч Бхагатад энэ явдал ичгүүр, зовлонгийн эх үүсвэр байв. Амьдардаг тосгоных нь хүмүүс түүнийг бүхий л амьдралынх нь туршид жирэмсэн эр хэмээн дооглодог байсан гэнэ.

Өнөөдөр Бхагатын биеийн байдал сайн, хэвийн амьдарч байгаа ч тэрхүү хоч нь арилаагүй хэвээр байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()