Орон гэргүй хос 24 жил хамтдаа амьдарсны эцэст мөрөөдлийн хуримаа хийхээр болжээ

2021-03-01, 13:59
2,823

Хурим гэдэг хүний амьдралд ховорхон тохиох чухал үйл явдлуудын нэг мөнөөсөө мөн. Гэвч хуримын ёслол, гэрлэлтийн баталгаанаас авхуулаад арга хэмжээ, зочид гийчид, хуримын инж гээд олон нийтээрээ дагадаг зан үйл мэт болчихсон багахан чамирхал аль ч улсын нийгэмд ажиглагддаг нь нууц биш. Гэвч хосуудын хувьд хурим гэгч нь хос хоёрын хоорондох чин үнэн сэтгэлийн баталгаа болох учиртай байдаг бөгөөд үүний тод төлөөлөл болсон Филиппин хосын түүхийг хүргэж байна. 

Орон гэргүй хос 24 жил хамтдаа амьдарсны эцэст мөрөөдлийн хуримаа хийхээр болжээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Розалин Феррер, Роммел Баско нар Филиппин улсад оршин суудаг, 50 гаруй насны хос юм. Тэд 24 жилийн турш нэг нэгэндээ хань түшиг болж ирсэн боловч харамсалтай нь Пампанга мужийн гудамжинд амьдардаг тэдний амьдрал амар хялбар байгаагүй аж.

Хосууд зургаан хүүхэдтэй бөгөөд сүүлийн хэдэн жилүүдэд хогийн цэгийн ойролцоох жижиг лангуу түрээсэлж, хоногийн хоолоо аргалж амьдардаг байна. 

Хүүхдүүдээ өлсгөхгүйг хичээж өдөр хоногийг өнгөрүүлдэг тэдний амьдралд хурим хийх санхүүгийн бололцоо байхгүй. 

Тэд хуванцар хог хаягдлуудыг цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт тушаадаг ч энэ нь ердөө тухайн өдрийн хэрэгцээг арай хийн даадаг гэнэ. 

Гэвч хосууд Ричард Стрэндс хэмээх үсчинтэй танилцсанаар мөрөөдлөө биелүүлэх боломж нээгджээ. Тодруулбал, 20 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн тэдний түүхийг сонсоод Ричард сайхан зүйл хийхийг хүссэн байна.

Ингээд тэрээр өөрийн хэдэн найзыг дуудаж, хос хоёрт гэнэтийн бэлэг барихад туслахыг хүссэн аж. 

Үүний талаар сонссон Розалин Феррер, Роммел Баско нар чихэндээ итгээгүй бөгөөд санаанд оромгүй энэ явдлыг сэтгэл догдлон хүлээн авсан байна.

Хосуудын хуримын зургийг өнгөрсөн Валентины өдрөөр авсны сацуу бүх зүйл нарийн төлөвлөгөөний дагуу болж байгаа гэнэ. Ричард хуримын арга хэмжээ зохион байгуулдаг найзуудтайгаа хамтарч, алхам алхмаар шаардлагатай бүгдийг гүйцэтгэх аж. Розалин Феррер, Роммел Баско нарын хуримын ёслолыг сүмд хийхээр төлөвлөсөн ба энэ оны сүүлчээр тус арга хэмжээг зохиохоор товложээ. 

20 гаруй жил хувиршгүй сэтгэлээр нэгнээ хайрласан энэхүү хосын хуримын зургууд цахим орчинд түгж, олон сая хүний сэтгэлийг хөдөлгөөд байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()