1997 оноос хойш төрсөн 6 хүн тутмын нэг нь бэлгийн "өөр" чиг хандлагатай болохыг судалгаагаар тогтоожээ

Дэлхий нийтээр эрх чөлөөний орон гэж хүлээн зөвшөөрөгдөх АНУ дахь ЛГБТ хүмүүсийн тоо урьд өмнөхөөс эрс өссөн болохыг Gallup-ийн судалгааны дүгнэлт баталж байна. Асуулгын үр дүнд 1997-2002 онд төрсөн залуус буюу "Z" үеийнхний зургаан хүн тутмын нэг нь ЛГБТ ангилалд хамаарагддаг болсон аж. Тухайн ангилалд хамаарах хүмүүсийн тоо ийнхүү жил ирэх тусам өсөж байгаа нь орчин цагийн нийгэмд хүний эрхэд суурилсан хандлага хөгжиж байгаагийн илрэл гэнэ. 

1997 оноос хойш төрсөн 6 хүн тутмын нэг нь бэлгийн "өөр" чиг хандлагатай болохыг судалгаагаар тогтоожээ
Хаах
Сурталчилгаа

Санал асуулгаар 2020 онд 18-23 насны хүмүүсийн 16 хувь нь өөрийгөө гетеросексуалаас өөр бэлгийн чиг хандлагатай гэж тодорхойлжээ. Тийм хариулт өгсөн хүмүүсийн 72 орчим хувь нь өөрсдийгөө бисексуал гэсэн аж. 

Энэ нь АНУ дахь Z үеийнхний 11.5 хувь нь бисексуал гэсэн үг юм. Харин тэдний өмнөх үе буюу 1981-1996 онд төрсөн шинэ мянганыхны 9.1 хувь нь ЛГБТ гэж өөрийгөө тодорхойлсноос тэдний тал хувь нь бисексуал байсан аж.

Тэгвэл тэднээс ахмад бүлгүүд буюу X үе (1965-1980 онд төрсөн), бүүмерүүд (1946-1964 онд төрсөн) ба уламжлалт үзэлтэй (1946 оноос өмнө төрсөн) америкчуудын 2 ба түүнээс бага хувь ЛГБТ ангилалд багтдаг байна.

Өнгөрсөн жил 18 ба түүнээс дээш насны 15,000 америкчуудын дунд явуулсан санал асуулгад АНУ-ын насанд хүрэгчдийн 5.6 хувь нь өөрсдийгөө ЛГБТ гэж тодорхойлдог болохыг тогтоожээ.

Gallup-ийн 2017 оны асуулгад оролцогчдын 4.5 хувь ЛГБТ байсан боловч энд лесби, гей, бисексуал эсвэл трансжендер гэх тодорхойлолтыг ерөнхийлөн, "Тийм" эсвэл "Үгүй" гэж хариулахыг оролцогчдоос хүсэж байсан. Харин 2020 оны санал асуулгад бэлгийн чиг баримжааг нарийвчлан тогтоох асуултуудыг нэмж оруулсан аж. 

Нийт Америкчуудын 86.7 хувь нь гетеросексуал буюу эсрэг хүйстэндээ татагддаг болох нь Gallup-ийн судалгаанаас харагдсан бөгөөд 7.6 хувь нь бэлгийн чиг баримжааны талаархи асуултанд хариулаагүй байна. 

ЛГБТ гэж тодорхойлсон насанд хүрэгчдийн 5.6 хувийн талаас илүү хэсэг нь бисексуал, дөрөвний нэг орчим нь ижил хүйстэн, 11.3 хувь нь лесби, 11.3 хувь нь трансжендер хүмүүс байдаг гэж 2020 оны санал асуулгад дурджээ.

Энэ нь нийт америкчуудын 3.1 хувь нь бисексуал, 1.4 хувь нь ижил хүйстэн, 0.7 хувь нь лесби, 0.6 хувь нь трансжендер гэсэн үг юм.

Түүнчлэн Gallup өгөгдлийг дэд ангилалд хувааж, эмэгтэйчүүдийг ЛГБТ болохоо илүү амархан хүлээн зөвшөөрдөг, улс төрийн хувьд илүү либерал буюу зүүний үзэлтэй хүмүүс болохыг тогтоожээ.

"Америкчууд ижил хүйстэн, лесби, трансжендер хүмүүсийн тэгш эрхийг улам бүр дэмжиж байгаа энэ үед өөрсдийгөө ЛГБТ гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Ахмад үеийнхээс илүү залуу үеийнхэн өөрсдийгөө ЛГБТ гэж үзэх магадлал өндөр байгаа тул энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байна." гэж Gallup мэдээлэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()