Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй металл

2021-03-01, 15:17
23,935

Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрдэг металлыг Калифорниум гэх бөгөөд хүмүүсийн мэддэг цагаан алт, титантай харьцуулшгүй юм. Үүнийг химийн аргаар гаргаж авдаг ба мөнгөлөг туяатай, цагаан өнгөтэй боловч маш бичил хэмжээтэй тул  энгийн нүдээр харах бараг л боломжгүй. Мөн уг метал нь зөөлөн бүтэцтэй учраас зүсэхэд хялбар аж.

Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй металл
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Уг элементийг анх 1950 онд Гленн Сиборг Калифорнийн их сургуулийн цацраг идэвхт элементийн реакторт бүтээжээ.

Манай гараг дээр Калифорниумыг АНУ-д Оук Риджийн үндэсний лабораторид болон ОХУ-ын Ульяновск мужийн Дмитровград (NIIAR) гэх хоёр газарт л гаргаж авдаг.

Куриум (Cm) -ийг ашиглаж 1961 оноос хойш  Калифорниумыг бүтээж эхэлсэн байна. Ингэхдээ куриумыг цөмийн реакторт хийж, 1-1.5 жилийн хугацаанд цацраг идэвхжүүлдэг. Үүний дараагаар Калифорниумыг салгаж авах ба жилд ойролцоогоор 100 микрограмм хүлээн авдаг.

Тус металаас жилд ердөө 5-10 граммыг гаргаж авах боломжтой бөгөөд 1 граммын үнэ нь 6.5 сая доллар хүрдэг. Маш хортой боловч тэр хэмжээгээрээ асар их энерги агуулах уг металыг Турк, Хятад, Австрали улсуудад нийлүүлдэг хэдий ч үйлдвэрлэлийн технологи урт хугацаа шаарддаг тул эрэлт ихтэй байдаг. 

Асар өндөр үнэтэй энэхүү элементийг анагаах ухаанд хавдрын туяа эмчилгээ хийхэд түлхүү ашигладаг. Изотопын бичил хэсгийг зүүний үзүүрт байрлуулахад хавдрыг дарангуйлах чадвартай бөгөөд багахан хэсгийг нь хавдар руу тарихад эрүүл эд эсийг гэмтээхгүйгээр хавдрын эсийг устгадаг гэнэ. Мөн калифорниумын тусламжтайгаар онгоц, сансрын хөлөг зэрэг томоохон техникийн бүтцийн согогийг задаргаа оруулахгүйгээр тодорхойлдог. 

Эрдэмтэд калифорниумыг бусад ховор металын адил саран дээр дэлхий дээрхээс хэд дахин их хэмжээтэй байгаа гэж үзэж байна. Энэ нь хүн төрөлхтөн саран дээр судалгааны станц байгуулж, цаашдаа олборлолт хийхээр болсон шалтгаануудын нэг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()