Сильвестр Сталлонегийн том охин гоо үзэсгэлэн, сайхан бие галбираараа гайхагдах болжээ (20 фото)

2021-03-02, 14:48
9,067

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацааг кино урлагт зориулсан алдарт жүжигчин, кино уран бүтээлч Силвестр Сталлоне 50-аад насандаа ууган охиноо өлгийдөн авсан билээ. Түүний том охин Софиа Роүз Сталлоне Майамид төрж өссөн бөгөөд энэ жил 25 нас хүрэх юм. Бизнесийн ухаан болон кино урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр 1.4 сая гаруй инстаграм дагагчтай.

Сильвестр Сталлонегийн том охин гоо үзэсгэлэн, сайхан бие галбираараа гайхагдах болжээ (20 фото)
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Авьяаслаг уран бүтээлч аавын үзэсгэлэнт охин цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг.

Хамгийн сүүлд Софиа тэжээвэр амьтдынхаа хамт далдуу модны дор наранд биеэ шарж буй гэрэл зургаа хуваалцсан байв. Манай орны өвөл бараг дуусаагүй энэ үед түүний уг дүр зураг дулаан цаг агаарт дуртай хүмүүсийн хувьд диваажинд байгаа мэт харагдсаныг нуух юун.

Залуу одын гоо үзэсгэлэн, хараа булаам биеийг хагас нүцгэнээр нь харсан дэлхийн өнцөг, булан бүр дэх түүний шүтэн бишрэгчид хайрын үгсээр булсан байлаа.

Тэрээр дээрхтэй төстэй зураг хийж, мянга мянган хүмүүсийг алмайруулсан нь анхны удаагийнх биш юм. 

Софиа өөрөөсөө дутахааргүй үзэсгэлэнтэй 2 дүүтэй. 

Сильвестр Сталлонегийн гурван дур булаам охин "47 метрийн гүнд: Торноос суллагдсан нь" киноны нээлтийн арга хэмжээний онцлох хүмүүс болсон юм. 

2 жилийн өмнө нээлтээ хийсэн энэ кинонд эгч дүүсийн нэг Систин Сталлоне гол дүр бүтээсэн ажээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРААРАЙ.

~Сильвестр Сталлонегийн "цэцэг шиг" охидтой танилц!~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()