Дэлхийн сүйрлийн үед хоргодох, 1.75 сая долларын үнэтэй байр

Тоглоомын өрөө, гал тогоо гээд гайхалтай үзэмж бүхий газар доор байрлах гамшгийн үеийн хоргодох байрыг 1.75 сая доллараар зарахаар болжээ. Хэн бүхэн цар тахлаас ангид байхыг хүссэн энэ үед өөрийгөө болон хайртай хүмүүсээ аюулаас хамгаалахын тулд энэхүү газрыг худалдан авч болох юм. Уг газарт цор ганцхан сул тал байдаг нь ердөө л цонхны асуудал гэнэ. 

Дэлхийн сүйрлийн үед хоргодох, 1.75 сая долларын үнэтэй байр
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Нуувч Монтана мужийн Йеллоустоны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд орших Диваажингийн хөндийд байрладаг бөгөөд энэ газарт яг ийм дөрвөн хоргодох байр байдаг гэнэ. Ойролцоогоор 232 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэхүү байгууламжийг цөмийн зэвсгээс хамгаалах зориулалттай хоргодох байр болгон барьжээ. Нуувч бүр гал тогооны өрөө, амралтын өрөөтэй.

“Та энд гэртээ байгаа мэт тав тухтай орчныг мэдрэх боломжтой. Энд гал тогооноос эхлээд жирийн айлд байх ёстой бүх зүйлс бий." гэж үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Тереза ​​Лунн тайлбарлав.

Энэхүү "агуй"-д хүнс болоод хэрэгтэй зүйлсээ хадгалах зоорь ч мөн бий гэнэ. Нуувч дотор хэвийн үед цельсийн 0-12 хэм хүртэл дулаан байдаг бөгөөд дулааныг доторх халаалт, агааржуулалтын системээр нэмэгдүүлж болно. 

Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн энэ газрыг агаарын эргэлт сайтай учир хэзээ ч хөгц үүсэхгүй гэдгийг худалдан авагчдадаа батлан хэлж байлаа. Диваажингийн хөндийн уг бүс нь амралт зугаалгаар яваа хүмүүсийн байнга ирдэг газруудын нэг юм.

Цэцэрлэгт хүрээлэнд ан агнах, загас барих, явган аялал, цасны мотоцикль, дөрвөн дугуйтай мотоцикль, морь унах гээд хүссэн зүйлээ хийж болох гэнэ. 

Цөмийн дэлбэрэлт гарсан тохиолдолд ч цацраг идэвхт бодисыг дотогш нэвтрүүлэхгүй, хүмүүсийг бүрэн хамгаалж чадах нуувчийг амралт, зугаалгын журмаар түрээслэх боломж хүртэл хүн бүхэнд нээлттэй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()