Хүмүүсийн доог тохуу болсон "61 насны зөрүүтэй хос"-ын цаана нуугдсан сэтгэл хөдөлгөм түүх

2021-03-03, 16:28
23,663

Өнөө үед олон насны зөрүүтэй хосуудын тухай мэдээ хүмүүсийг гайхшруулахаа байсан ч нэгэн Хятад хос хүн бүхнийг алмайруулж чадсан юм. Чухамдаа 24 настай сүйт залуу, 85 настай сүйт эмээтэйгээ авхуулсан зураг хятадын цахим хэрэглэгчдийг бүр төөрөгдүүлж хоцорчээ. Гэхдээ үүний цаад үнэн учир нь хэчнээн сэтгэл уярам болохыг ихэнх хүмүүс мэдээгүй юм. 

Хүмүүсийн доог тохуу болсон "61 насны зөрүүтэй хос"-ын цаана нуугдсан сэтгэл хөдөлгөм түүх
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Тан хэмээх эмээ одоо 85 настай. Тэрээр амьдралынхаа бараг тэн хагасыг буюу 80-аад оноос хойш өнөөг хүртэл эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийг аварсаар ирсэн байна. Хятадын нэг айл нэг хүүхэд гэсэн хатуу бодлогын нөлөөгөөр асар олон хүүхдүүд хаягдах болсон тухай одоогийн хүмүүс дор хаяж нэг удаа сонссон байх. Ялангуяа хөдөө орон нутагт байдал хурцадсан байдаг аж. Үнэн хэрэгтээ хосуудад удам залгах хүү төрүүлэх ганц л боломж байгаа тул эцэг эхчүүд бие бялдрын хувьд "тэнцэхгүй" хүүхдүүдээ хаядаг байв. 

Хятадад эрэгтэй хүүхэд төрүүлэх үзлээс болж сая сая охидыг гэдсэнд байхад нь үр хөндүүлэх эсвэл төрсний дараа нь хөсөр хаях зэргээс болж хүйсийн тэнцвэргүй харьцаа үүсээд байгаа билээ. Яг ийм шалтгаанаар хаягдсан нялх хүүхдүүдийг аврахын тулд тэрээр амьдралаа зориулжээ. 

Тан гарал угсаа нь үл мэдэгдэх нярай хүүхдийг анх гэртээ авчрахад нөхөр нь маш их гайхаж байв. Түүний гэр бүл нэг хүүхдийн хориг тавигдахаас өмнө таван хүүхэд өсгөөд амжсан учраас ахин нэг хүүхэд өсгөх нь ярвигтай санагджээ. Гэхдээ нөхөр нь эхнэрийнхээ санааг дэмжихээр шийдсэн учир Тан илүү олон хүүхэд олж авч ирэх болсон аж. Түүгээр ч үл барам сайхан сэтгэлт эмэгтэй сул биетэй хүүхдүүдийг ч асарч торддог байсан гэнэ. Чухамдаа хэдэн арван нялх хүүхэд энэ эмэгтэйн сайхан сэтгэлийн ачаар л амьд үлдэж чаджээ. Ихэнх хүүхдээ тэрээр хүнд өргүүлсэн ч хамгийн сул биетэйг нь өөртөө авч үлдсэн байна. 

Ийнхүү Жянсу мужид амьдардаг Тангийн гэр бүл төрсөн хүүхдүүдээсээ гадна зургаан хүүхэд үрчлэн авсан аж. Мэдээжийн хэрэг тэдний амьдрал хангалуун бус, бүр хүнд хэцүү байсан учир хоногийн хоолоо аргалахын тулд бүгд тариалангийн талбайд хамтдаа ажилладаг байв. Тан эмээтэй "гэрлэсэн" 24 настай залууг Жан гэдэг бөгөөд түүнийг ч мөн сайхан сэтгэлт эмээ өсгөжээ. Түүнийг төрсөн эцэг эх нь бие муу, сул дорой учир хүн болж чадахгүй гээд хаясан гэнэ. 

Тан нэг хүүхдийн хуулийг зөрчихгүй байх арга олсон бөгөөд хувийн "асрамжийн газар" -ын ачаар олон хүүхдүүдэд амьд явах эрх олгожээ. Тэд бүгдээрээ өөрсдийг нь аварсан хосыг "эмээ", "өвөө" гэж нэрлэдэг байв. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид хүн ам зүйн бодлогоо сулруулсан бөгөөд Тангийн гэр бүл улсаас тусламж авч эхэлсэн байна.

Ийнхүү орон нутгийн гал түймэртэй тэмцэх алба "олон хүүхэдтэй эмээ" -г ивээлдээ авч, санхүүгийн туслалцаа үзүүлсний хүчээр Жан ахлах сургуулиа төгсөж, их сургуульд элсэж чаджээ. Хүү өөрт тусалсан хүмүүст талархлаа илэрхийлэхийн тулд гал сөнөөгч болохоор шийдсэн байв. "Эмээ маань надад хоёр дахь амьдрал бэлэглэсэн бол гал сөнөөгчид надад гурав дахь амьдралыг өгсөн." гэж тэрээр тайлбарласан байлаа.

Хэдийгээр Жангийн ажил хэцүү боловч тэрбээр олон магтаал, шагнал хүртэх гавьяа байгуулжээ. Жан хэчнээн завгүй байсан ч өөрийг нь өсгөсөн эмээ, өвөө дээрээ байнга цаг хугацаа зарцуулан, зорьж очдог гэнэ. 2020 оны 5-р сард тэрээр эмээдээ гэнэтийн бэлэг бэлджээ. Танг амьдралдаа нэг ч удаа хуримын даашинз өмсөж байгаагүй гэж хэлж байсан учир эмээгийнхээ биелүүлж чадаагүй залуу насных нь хүслийг "амьдруулж" өгөхөөр шийдсэн байв.

Жан эмээдээ хамгийн сайхан хуримын даашинз авч өгөөд хамт зургаа даруулсан нь энэ юм. Харамсалтай нь,  Тангийн нөхөр буюу хүүгийн өвөө товлосон өдөр зураг авалтад ирж чадаагүй байна. Тиймээс залуу дүрэмт хувцсаа өмсөөд эмээтэйгээ хамт зургаа авхуулжээ. Эмээ, хүү хоёр авахуулсан зургууддаа хоёулаа маш их сэтгэл хангалуун байсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()