Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс

Сансар огторгуйд нар, сар, гараг эрхсээс өөр олон сонирхолтой зүйлс бий. Тэдгээрийн заримынх нь нууцыг эрдэмтэд одоог хүртэл тайлж чадаагүй хэвээр байна. Өнөөдөр та бүхэнд сансар огторгуйн зарим тайлбарлагдашгүй зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хий хоосон

"Void" гэдгийг орчуулвал хий хоосон гэсэн үг болно. Яг тийм нэг тэрбум гэрлийн жилийн зайд юу ч агуулаагүй орон зайг төсөөлөөд үз дээ. Та гэрлийн хурдаар энэ орон зайд ниссэн ч тэрбум жилийн турш юутай ч тааралдахгүй. Эдгээр бүс нутагт галактикуудад ямар ч гараг эрхэс байхгүй төдийгүй бодисын нягтрал нь ердийнхөөс арав дахин бага байдаг.

Хий хоосон

2 Хойд титэм

Сансар огторгуйн хамгийн том биетийг Геркулесийн хана буюу Хойд титэм гэж нэрлэдэг. Хойд титэм нь биднээс 10 тэрбум гэрлийн жилийн зайд орших галактикуудын цуваа юм. Хэдэн км-т хэмжигдэхийг ойлгохын тулд та дараахь тооцоог хийх хэрэгтэй. Гэрлийн жил нь ойролцоогоор 9.5 их наяд км. Үүнийг 10 тэрбумаар үржүүлбэл Геркулесийн хананы хэмжээ км-ээр гарч ирнэ. Та үүнийг мөн өөр аргаар төсөөлж болно. Хойд титэм нь бидний ажиглаж байдаг бүх орчлон ертөнцийн 10 хувь орчим хэмжээтэй гэсэн үг. Тус хана нь Их тэсрэлтээс хойш 3.79 тэрбум жилийн дараа үүссэн юм. 

Хойд титэм

3 Sh2-308

Хаа нэгтээ, хязгааргүй огторгуйд Sh2-308 нэртэй том хийн бөмбөлөг буюу Хулуун мананцар хөвж байгаа. Энэ бөмбөлөг нь үнэхээр том буюу 60 орчим гэрлийн жилийн диаметртэй. Ийм том хэмжээний мананцар нь галактикийн бусад биетүүдийг бодвол богино настай. Энэхүү хөөс нь доторх хийгээ алдсан нарны үлдэгдэл юм. Ирээдүйд бөмбөлөг өөр нэг галактикуудтай мөргөлдөх болно. 

Sh2-308

4 Ланиакея

Ланиакея гэдэг "Их тэнгэр" гэсэн утгатай Хавай хэлний үг юм. Энэ бол 100 мянга гаруй галактик бүхий супер кластер юм. Бидний оршдог Сүүн зам Ланиакеяд байрладаг. Бүүр тодруулбал Ланиакея, Вирго суперкластер, Бидний ойролцоох галактикийн бүлэг, Сүүн зам, Нарны аймаг, Дэлхий гэсэн дараалалтай. 

Ланиакея

5 Квазар, Пулсар

Квазар бол орчлон ертөнцийн хамгийн тод объект юм. Эдгээр нь хөгжлийн эхний үе шатандаа яваа галактикийн идэвхтэй цөмүүд бөгөөд хүрээлэн буй орчноо залгидаг асар том хэмжээтэй хар нүх юм. Энгийнээр хэлбэл квазар бол нялх галактик  юм. Удаан хугацааны дараа тэд тэлж томроод, энгийн галактик болно. Тэр хүртэл квазар нас бие гүйцсэн галактикаас 10 дахин илүү гэрэлтэнэ.

Пулсар нь нейтрон оддын дэд төрөл юм. Пулсар манай гараг дээрх радио станцууд хүлээж чавах хэмжээний хүчирхэг радио долгион илгээдэг. ЗХУ-ын одон орон судлаач Иосиф Шкловский пулсарын дохиог анх хүлээж аваад харь гарагийнхний илгээсэн зурвас байна гэж андуурч байсан юм. Пулсар нь ердийн нейтрон одоос маш бага радиустай (ердөө 10-20 км) ч масс нь энгийн нарныхтай ойролцоо бөгөөд секундэд хэдэн зуу эргэдэг. 

Квазар, Пулсар

6 Супернова дэгдэлт

Супернова бол оддын амьдралын төгсгөл юм. Оддын цөм нь гаднах бүрхүүлээсээ гарч тогтворгүй болсноор дэлбэрэлт үүсдэгийг нова гэх бол хэт том хэмжээтэйг нь супернова гэж нэрлэдэг. Нэг суперновагийн гэрлийг сая сая одод нэгэн зэрэг гэрэлтэж байгаатай харьцуулж болох бөгөөд эдгээр нь бүхэл бүтэн галактикийг гийгүүлж чаддаг. Од супернова болж дэлбэрсний дараа хоёр зам үлдэнэ. Хэрэв амьдралын туршид одны масс 20 нарны массаас хэтрэхгүй бол нейтрон од эсвэл цагаан одой болно эс бөгөөс хар нүх болж хувирна.

Супернова дэгдэлт

7 UY Shield

Одоогоор бидэнд мэдэгдээд байгаа хамгийн том одыг UY Shield хэмээн нэрлэжээ. Энэхүү од нь 9500 гэрлийн жилийн зайд байрладаг (энэ нь сансрын стандартаар тийм ч хол биш юм). UY Shield-ийн радиус нь манай нарыг 1708 нийлүүлсэнтэй тэнцэнэ. 

UY Shield

8 Хар нүх Sagittarius A

Sagittarius A нь манай галактикийн төвд байрлах хэт том хар нүх юм. Түүний хэмжээ нь ердөө манай нарнаас 20-100 дахин том боловч жин нь 4 сая нартай тэнцэнэ. Ийм хүнд учраас үүний зургийг авах нь одоогоор боломжгүй. Энэ онд гэхэд хүн төрөлхтөн зөвхөн түүний сүүдрийн гэрэл зургийг л буулган авч чаджээ. 

Хар нүх Sagittarius A

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()