Дэлхийд алдарших ирээдүйтэй Өмнөд Солонгосын шинэ үеийн эрэгтэй жүжигчид

2021-03-04, 11:58
1,614

Одоо үед хүчтэй шүтэн бишрэгчдээрээ дэлхий дахиныг донсолгоод байгаа нь зөвхөн к-поп ертөнц биш больжээ. Өмнөд Солонгосын кино урлаг ч дан ганц Ази гэлтгүй, тив дамнан олон улсын хэмжээнд хэдэн зуун сая хүний анхаарлыг татаж байна. Ингээд соёлын гадаад бодлогоо дэлхий нийтэд амжилттай хэрэгжүүлж буй энэ улсаас алдаршиж буй ододтой танилцаарай. Дараах жагсаалтыг к-поп дуучид, хувцас загвар гэхчлэн энтертайнмент ертөнцийн алдартнуудаас сонгон авсан байна.

Дэлхийд алдарших ирээдүйтэй Өмнөд Солонгосын шинэ үеийн эрэгтэй жүжигчид
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Ким Дон Хи (1999)

Жүжигчин Ким Дон Хи JYP Энтертайнментэд харьяалагддаг бөгөөд "Тэнгэрийн цайз", "Итэвон класс" киноны дүрүүдээрээ алдартай. 2018 онд карьераа эхлүүлсэн тэрээр хамгийн сүүлд Netflix-ийн "Extracurricular" цувралын гол дүрд тоглосон байна. 

Ким Дон Хи (1999)

2 Рү Вун (1996)

Рү Вун нэрээр олонд танигдсан дуучин, жүжигчин, загвар өмсөгч Ким Сёк Вү Өмнөд Солонгосын  SF9 хамтлагийн гишүүн юм. Тэрээр 2019 онд "Ер бусын чи" цувралд анхны гол дүрээ бүтээсэн бөгөөд үүнээс өмнө "Сургууль 2017",  "Намайг дурсамжаасаа олоорой" кинонуудад тоглосон аж.

Рү Вун (1996)

3 И Ду Хюн (1995)

И Ду Хюн Хятадын Yuehua Энтертайнменттэй хамтарч ажилладаг. "Эргээд 18 насандаа", "Дел Луна зочид буудал", Netflix-ийн "Sweet Home" кинонуудаараа алдартай.

И Ду Хюн (1995)

4 Жу Бён Кю (1996)

Жу Бён Кю "Тэнгэрийн цайз", "Сургууль 2015", "The Uncanny Counter" зэрэг хит драмад тоглосноороо алдартай. Тэрээр "Uncanny Counter" киногоор анхны гол дүрээ амжилттай бүтээсэн юм.

Жу Бён Кю (1996)

5 И Жэ Вук (1998)

И Жэ Вук "Алхамбра харшийн дурсамж" цувралаар жүжигчний замналаа эхлүүлсэн даруйдаа VAST Энтертайнментаас хамтран ажиллах санал хүлээн авсан. Тэрээр мөн "Ер бусын чи", "Хайлт: www" зэрэг хэд хэдэн кинонуудад тоглосон байна. 

И Жэ Вук (1998)

6 Сун Кан (1994)

Сун Кан Namoo Actors агентлагт харьяалагддаг бөгөөд "Хайрын дохиолол", "Үзэсгэлэнт цус сорогч", Netflix-ийн "Sweet Home"  бүтээлүүдэд хамтарч ажиллажээ. Мөн тэрээр "Хайрын дохиолол" цувралын хоёрдугаар улирлаар эргэн ирж байгаа билээ. 

Сун Кан (1994)

7 Ча Ын У (1997)

Ча Ын У нэрээр үзэгчдэд танигдсан И Дун Мин нь Fantagio лабелийн харьяат жүжигчин, загвар өмсөгч юм. Кино урлагийн хажуугаар ASTRO хөгжмийн хамтлагийн гишүүн тэрээр хамгийн сүүлд  "Жинхэнэ гоо үзэсгэлэн" цувралаар шүтэн бишрэгчидтэйгээ эргэн уулзсан бөгөөд өмнө нь "Шинэхэн түүхч Гү Хэ Рён", "Ганнамын гоо үзэсгэлэн", "Топ менежмент" зэрэг олон кинодуудад ажиллаж байсан юм.

Ча Ын У (1997)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()