Хиймэл оюун улс орнуудыг удирддаг байсан бол юу болох вэ?

Хиймэл оюун гэдэг мэдээллийг хүнээс хэдэн мянга дахин их мэдээллийг хадгалж, боловсруулж чаддаг билээ. Тиймээс зарим хүмүүс хиймэл оюуныг хүнээс илүү ухаантай гэж жийрхэх нь бий. Хаа байсан XIX зууны үед гүн ухаантнууд хүний тархи төгс бус бөгөөд орчлон ертөнцийн бүх асуултанд хариулт өгөх чадваргүй гэж итгэдэг байсан. Дараа нь тэд хүний оюун ухаанаа сайжруулахын тулд шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн билээ.

Хиймэл оюун улс орнуудыг удирддаг байсан бол юу болох вэ?
Хаах
Сурталчилгаа

XX зууны дунд үед эрдэмтэн Алан Тюринг "Машин сэтгэж чадах уу?" гэсэн чанга гарчигтай өгүүлэл нийтэлсэн. Ийнхүү хиймэл оюун ухааны үүсэл тавигдсан гэж үзэж ч болно. Дараа нь Тюринг тест гарч ирсэн бөгөөд үүний ачаар эрдэмтэд хиймэл оюуныг хүний ​​түвшинд сэтгэж эхэлсэн эсэхийг шалгах боломж бүрдсэн юм. Орчин үед хүнтэй адил сэтгэлгээний зарим үйлдлийг гүйцэтгэх чадвартай машинууд аль хэдийн бий болсон.

Анхны хиймэл оюун ухааны нэг бол хиймэл оюун ухааны шатарчин байсан бөгөөд тэрээр дэлхийн шатрын аварга Гари Каспаровыг ялж байсан билээ. Мөн шүлэг бичдэг эсвэл интернэтээр бодит хүн шиг яриа үүсгэдэг гэх мэт хиймэл оюун бүтээгдсээр байна. 

Энэ мэтээр хиймэл оюун хөгжсөөр байвал хэзээ нэгэн цагт бүхэл бүтэн улс орнууд, тэр байтугай дэлхий нийтийг захирч чадах болов уу?

 

1 Хиймэл оюун дэлхийг эзлэх

Олон ном зохиол дээр хиймэл оюун дэлхийг эзэлж буй тухай өгүүлдэг. Гэхдээ энэ нь бодит байдал дээр биелэх боломжгүй юм. Ямар ч хүчтэй супер комьпютер хүний оролцоогүйгээр зүгээр л тооцоолон бодох машин хэвээр байх болно. Зөвхөн маш нарийн тооцоолж бүрдүүлсэн нөхцөл байдлын хүчээр л хиймэл оюун улс орныг захирах эрхтэй болох юм. 

Дээрээс нь ямар ч машин яг хүн шиг бодож сэтгэж сурахгүй. Хиймэл оюуныг судалдаг эрдэмтэд хүний тархи дэндүү олон сул талтай болохыг тогтоосон байдаг. Тэрхүү сул талууд нь хүний мөн чанарыг бүрдүүлдэг бөгөөд эрдэмтэд тэдгээрийг хуулбарлах боломжгүй хэмээн үздэг аж. 

Хиймэл оюун дэлхийг эзлэх

2 Хиймэл оюун ба эдийн засаг

Хиймэл оюун улс орнуудыг удирдахгүй ч ирээдүйд засаг захиргааны олон үүргийг хиймэл оюун гүйцэтгэх нь ойлгомжтой. Асар их хэмжээний өгөгдлийг нягталж, тодорхой асуудлыг шийдэх зөв гарцыг олох нь тооцоолох төхөөрөмжийн гол үүрэг билээ. Тиймээс эдийн засгийн салбарыг авч явах нь хиймэл оюунд яг таарсан ажил байж болох юм. 

Бүх эрсдэл, үр ашгийг үнэлэн хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах нь өндөр хүчин чадал бүхий хиймэл оюуны хувьд тийм ч хэцүү биш. Нэмж дурдахад ирээдүйд засгийн газрын бүхий л төслийг тооцоолох төхөөрөмжөөр хянадаг болох бөгөөд ингэснээр төсвийн алдагдлыг бууруулж, авлигыг бараг тэглэх боломжтой.

Хиймэл оюун ба эдийн засаг

3 Хиймэл оюун ба дайн

Хиймэл оюун нь хамгийн шилдэг стратегич юм. Харин дайн бол хууран мэхлэх урлаг билээ. Тиймээс хиймэл оюун ухаан нь дайсны аливаа үйлдлийг урьдчилан таамаглаж, зөв тактикийг хормын төдийд гаргаж чадах тул ялагдашгүй байх болно. Орчин үед дайныг хэлэлцээрийн ширээний араас хийдэг болсон билээ. Хэлэлцээрийн үед хиймэл оюун эсрэг талаа ямар ч гарах гарцгүй болгох чадалтай. Том дайн хэнд ч ашиггүй гэдгийг ямар ч тооцоолох төхөөрөмж ойлгох учраас дэлхийд зэвсэгийн дайн ахиж гарахгүй. Үүний зэрэгцээ томоохон улс орнууд төрийн тоглоомд ашигладаг жижиг зөрчилдөөнүүдийг хиймэл оюун маш түргэн хугацаанд зохицуулж чадах юм. 

Хиймэл оюун ба дайн

4 Хиймэл оюун ба хууль

Хууль дүрмийг яг яаж зохицуулбал нийгэмд бүрэн ашиг тусаа өгөхийг хэн ч мэдэхгүй. Орчин үеийн хууль тогтоогч ид хууль батлагдсаны дараа нийгэмд гарсан өөрчлөлтүүдийн статистик мэдээллийг цуглуулж, баг багаар өөрчлөлт хийх замаар зөв бодлого явуулахыг оролддог. Үүнээс гадна, хууль бүтээх үйл явцад хүний оролцоо хамгийн чухал. Зарим хуулиудыг улс төрийн зорилгоор, заримыг нь цөөн тооны иргэдийг хөрөнгөжүүлэх зорилгоор баталдаг бөгөөд маш бага тооны хуулиуд л яг иргэдийн амьдралыг сайжруулах зорилготой байдаг.

Нөгөө талаас, хиймэл оюун нь шунал, харгислал, ёс суртахууны доголдол гэх мэт зүйлүүдэд автахгүй. Хиймэл оюун ухаан нь аливаа хуулийн үзүүлэх нөлөөг батлагдахаас нь өмнө бүрэн тооцоолж чадах тул энэ та дээр ямар нэг алдаа гаргана гэж байхгүй. 

Хиймэл оюун ба хууль

5 Хиймэл оюун ба аз жаргал

Нийтийн ашиг тусыг тэргүүн зорилгоо болгосон хиймэл оюун нь хүссэндээ хүрэхийн тулд бүх зүйлийг хийх болно. Гэхдээ бүх хүмүүсийг аюулгүй байлгахын тулд хорьж цагдах явдал гарахгүй. Харин ийм төрлийн хиймэл оюуныг бүтээгээд эхэлсэн ч шийдвэр гаргах түвшний эрх олгох эсэх нь тодорхой бус байна. Хүмүүс угаас эрх мэдэлд шунаж байдаг тул улс төрчид улс орныг захирах эрхийг роботуудтай хуваалцахгүй нь мэдээж. Гэхдээ тухайн улсын засгийн газрын ажлыг хөнгөвчлөх эсвэл хууль ёсны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жинхэнэ шударга тогтолцоог бий болгох систем гарч ирэх өндөр магадлалтай. 

Хиймэл оюун ба аз жаргал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()