Асуулт бүрийн хариултыг support.mobicom.mn -ээс

Асуулт бүрийн хариултыг support.mobicom.mn -ээс
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Мобиком Корпораци хэрэглэгчдэд мэдээлэл түгээх цоо шинэ support.mobicom.mn цахим хуудсыг танилцуулж байна.

Хайсан бүхнээ хэний ч туслалцаагүйгээр, гагцхүү өөрийн эрэл хайгуулаар олох эрмэлзэл нь орчин хүмүүсийн түгээмэл хандлага болоод буй. Дэлхийн олон орны технологийн компаниуд өөрсдийн үндсэн цахим хуудаснаас гадна хэрэглэгчдэд мэдлэг түгээх support хуудсыг давхар ажиллуулдаг. Тэрхүү мэдлэг, мэдээллийн сангаас тухайн компанийн хэрэглэгчид өөрсдийн эрж хайж буй бүхий л мэдээлэл, туслалцаа, заавар зөвлөгөөг авч чаддаг бөгөөд түүндээ сэтгэл ханамжтай байдаг тухай судалгаа бий.

Та Support.mobicom.mn цахим хуудаснаас хайлт хийхдээ үг өгүүлбэр бүрчлэн оруулах шаардлагагүй бөгөөд хайж буй зүйлийнхээ ерөнхий түлхүүр үгийг оруулахад л тухайн хайлттай холбоотой хэд хэдэн хариултыг танд санал болгоно. Хайлтын системийн илэрц, хэрэглэгчдэд мэдээлэл өгч буй үр дүн нь 83 хувьтай байгаа бөгөөд энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт гэдгийг тус цахим хуудсыг хөгжүүлэгчид онцолж байлаа.

Одоо та лавлах төв рүү залгаж, хэн нэгэн найз нөхдөөсөө асуух, үйлчилгээний салбар зорих шаардлагагүй бөгөөд гагцхүү support.mobicom.mn цахим хуудсаар зочилж, өөрт хэрэгцээт мэдээллийг бусдын туслалцаагүйгээр хормын дотор өөртөө мэдлэг болгон аваарай. Хэрэв та support.mobicom.mn цахим хуудсаар зочлохыг хүсвэл веб хөтчийн хайлтын хэсэгт шууд бичиж хандах эсвэл www.mobicom.mn цахим хуудасны зүүн дээд буланд байрлах "Танд тусалъя" цэс дээр дарж зочлох боломжтой.

Мөн энэхүү мэдээллийн сан бүхий цахим хуудас нь Мобикомын хэрэглэгчид төдийгүй монгол орон даяар 70 гаруй үйлчилгээний салбарын ажилтнууд, 700 орчим Агент, 8000 орчим Гэрээт борлуулагчдад зориулагдсан тул та бүхэн уг цахим хуудсаар зочлон өөрт хэрэгцээт лавлагаа мэдээллийг цаг алдалгүй, хормын дотор авахыг зөвлөж байна. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.