Одоо ч танд хэрэг болох 100 жилийн өмнөх лайфхакууд

2021-03-08, 12:46
3,430

Нэгэн цагт зах зээлдээ хамгийн томд тооцогдож байсан Британийн тамхины "Gallaher Group" компани шинэ худалдан авагчдыг татахын тулд ухаалаг арга сэджээ. Ингэхдээ тус компани тамхины хайрцаг бүрд хэд хэдэн ухаалаг зөвлөмж хэвлэсэн картуудыг хийж өгсөн байна. Тус зөвлөмжүүд нь өдөр тутмын амьдралд хэрэгтэй маш олон янзын зааварчилгааг багтаажээ. Одоогоос зуу гаруй жилийн өмнө худалдаанд гарч байсан эдгээр картууд өнөө цагт ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд Нью-Йорк хотын номын сангаас тэднийг цахим хэлбэрт шилжүүлснийг та бүхэнд хүргэж байна.

Одоо ч танд хэрэг болох 100 жилийн өмнөх лайфхакууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэцгийг яаж удаан амьд байлгах вэ?

Цэцэг бага зэрэг гандсан бол бүлээн усанд суулгаж, ус хөртөл нь байлгана. Дараа нь цэцгийн доод ишийг хайчилж, хүйтэн усанд хийж тавихад цэцгийн өнгө сэргээд ирнэ. 

Цэцгийг яаж удаан амьд байлгах вэ?

2 Бэхний толбыг яаж арилгах вэ?

Бохирдсон даавуугаа сүүнд хийгээд 15-20 минут болгоно. Толбо нүдний чинь өмнө бүдгэрээд эхэлнэ.

Бэхний толбыг яаж арилгах вэ?

3 Лонхны дотор талыг яаж цэвэрлэх вэ?

Лонхны амсар хэт нарийн эсвэл дотор талыг цэвэрлэх сойз байхгүй тохиолдолд элс ашиглах боломжтой. Элстэй лонхондоо ус нэмж, үйсэн бөглөө хийгээд сайтар сэгсрээрэй.

Лонхны дотор талыг яаж цэвэрлэх вэ?

4 Гэрийн нөхцөлд гал унтраагч хийх

0.5 кг давс ба 0.25 кг аммонийн хлоридыг хоёр литр усанд уусгана. Найруулсан шингэнийг нэг литрийн саванд хийнэ. Хэрэв гал гарвал тэрхүү шингэнээ цацаарай.

Гэрийн нөхцөлд гал унтраагч хийх

5 Алганд орсон өргөсийг хэрхэн авах вэ?

Үүний тулд танд өргөн амсартай шилэн сав хэрэгтэй болно. Эхлээд савандаа халуун ус хийгээд, дараа нь өргөс орсон хэсгээрээ чанга дарна. Улмаар өргөс аяндаа гараад ирнэ.

Алганд орсон өргөсийг хэрхэн авах вэ?

6 Шилээ яаж цантахгүй болгох вэ?

Шилээ савантай алчуураар арчаад, хатаана. Хатсаны дараа хилэн алчуураар арчаарай. Ингэснээр шил тань цантахгүй.

Шилээ яаж цантахгүй болгох вэ?

7 Төмсийг хэрхэн амттай болгож чанах вэ?

Төмсийг болгохдоо давс хийж буцалгана. Дараа нь усыг нь асгаад болсон төмсөө хайруулын тавганд хийж  1 минут хуурна. Ингэхдээ төмсөө байнга хөдөлгөх хэрэгтэй.

Төмсийг хэрхэн амттай болгож чанах вэ?

8 Шинэхэн талхыг хэрхэн жигд зүсэх вэ?

Хутгаа буцалж буй усанд хийж халааснаар шинэхэн талхыг бутлахгүйгээр зүсч болно.

Шинэхэн талхыг хэрхэн жигд зүсэх вэ?

9 Салхинд шүдэнз асаах

Гадаа салхитай үед шүдэнд асаах хэрэгтэй бол доорх зураг дээр харуулсан шиг шүдэнзээ арзайлгах хэрэгтэй.

Салхинд шүдэнз асаах

10 Хагарсан өндгийг чанах

Хагарсан өндгийг урсгахгүйгээр чанахыг хүсвэл усанд нь бага зэрэг уксус хийгээрэй.

Хагарсан өндгийг чанах

11 Хөхрөлтийг эмчлэх

Таны бие хөхөрсөн, эсвэл аль нэг газраа мултарсан тохиолдолд хийх хамгийн эхний зүйл бол хүйтэн жин тавих юм. Жингээ амархан хатаахгүйн тулд урт боолтын нэг үзүүрийг нь хүйтэн устай саванд дүрээд, нөгөө хэсгийг нь гэмтсэн газартаа ороогоорой.

Хөхрөлтийг эмчлэх

12 Лааг сууринд нь багтаах

Хэрвээ таны лаа сууриндаа багтахгүй байвал үзүүрийг нь халуун усанд хийж дэвтээгээрэй. Ингэснээр лаа зөөлөрч сууриндаа орно.

Лааг сууринд нь багтаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()