Хүний биеийг төгс болгож бүтээвэл ямар харагдах байсан бэ?

Хүн төрөлхтөн 6 сая жилийн хөгжлийн явцдаа тоо томшгүй олон өөрчлөлт үзсэн ч өнөөг хүртэл бүрэн төгс хэлбэрээ олж чадаагүй л байна. Үүний хамгийн ойрын жишээг татахад, төрөх үеийн асар их өвдөлтийг бидний бие цаашид хувьсах ёстойг тодоос тод илэрхийлж байна гэж үзэж болох юм. Энэ үүднээс хүний биеийг төгс болгох үед ямар төрхтэй болох талаар сонирхолтой онолуудыг хүргэж байна. 

Хүний биеийг төгс болгож бүтээвэл ямар харагдах байсан бэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Аарцгийн яс

Ураг том толгойтой учраас хүнийх шиг жижиг аарцгийн ясаар дамжиж гарах гэж асар их өвдөлт үүсгэдэг. 

Эмэгтэй хүний төрөх үйл явцыг өвдөлт багатай болгохын тулд илүү өргөн аарцгийн ястай байх ёстой. Гэвч хүний ташаа хэт том болбол алхаж явахад тодорхой хэмжээний хүндрэл үүснэ. Өөр нэг шийдэл бол хүүхдээ хүйсний хэсгээр гаргаж төрүүлэх явдал юм.

Аарцгийн яс

2 Эрэгтэй хүний хөхний толгой

Эрэгтэй хүний хөхийг ямар ч үүрэггүй, хэрэгцээгүй зүйл гэж үзэж болно. Харин ч цаана нь байгаа өчүүхэн эд нь эрэгтэй хүний биед ашигтай үүрэг гүйцэтгэх нь бүү хэл, эсрэгээрээ хорт хавдрын эх үүсвэр болох нь цөөнгүй. Мөн сонирхолтой нь, хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх үед буюу хүйс нь тодорхой болохоос өмнө хөхний толгой үүсдэг байна. 

Эрэгтэй хүний хөхний толгой

3 Нүд

Хүний нүд зарим талаараа учир дутагдалтай гэдгийг ихэнх хүн мэддэггүй. Энэ нь дотогш харсан торлог бүрхэвчтэй холбоотой бөгөөд үүний нөлөөгөөр мэдрэлийн судал нь нүдний торлог бүрхэвчийн урд талд байрлаж, гэрлийг хаадаг гэсэн үг юм. Хоёр нүд хоёулаа бүрэн нээлттэй байж гэмээ нь бид бүхнийг тод томруун харж чадах гэнэ.

Бүхнийг сайн харахын тулд хүн наймаалж шиг нүдтэй байх хэрэгтэй болно. Учир нь эдгээр амьтад гаднаасаа нүдний торлог бүрхэвчгүй учраас бүгдийг харж чаддаг аж.

Нүд

4 Сээр нуруу

Судалгаанаас харахад 65 сая америкчууд амьдралынхаа хугацаанд дор хаяж нэг удаа нуруу нугасны өвчинд нэрвэгдсэн гэжээ. Энэ нь бидний хувьслын өнгөрсөн үеэс үүдэлтэй юм. Хүн төрөлхтөн анх 4 хөллөж явдаг байх үед биеийн бүх эрхтэн одоогийн байрлалдаа орсон байна. Тиймээс 4 хөллөж явах үед бидний нуруунд ямар ч дарамт ирдэггүй байжээ. Гэсэн хэдий ч, одоо бид 2 хөлөөрөө алхаж байгаа тул дотор эрхтнүүдийг дэмжиж, зай гаргахын тулд сээр нуруу нь тахийхаас өөр аргагүй болсон аж.

Тэгэхээр бид нурууны өвдөлтөөс ангижрахын тулд дахин дөрвөн хөлөөрөө явж эхлэх хэрэгтэй бололтой.

Сээр нуруу

5 Гар хөл

Бидний хөл тус бүрт маш олон яс байдаг бөгөөд үүнээс болж гэмтэх магадлал өндөр байдаг. Бидний өвөг дээдэс 4 мөчнийхөө тусламжтай модон дээрээс зүүгддэг байсан ч яг одоо бол бидэнд ийм олон яс хэрэггүй болсон байна.

Бид цөөн ястай тэмээн хяруулынх шиг хөлтэй байх ёстой. Мөн тэмээн хяруул шагайны үеийнхээ тусламжтайгаар хурдан гүйдэг. 

Гар хөл

6 Хоолой

Бидний амьсгалын сувгийг залгиур хоолойноос жижигхэн хавхлаг далдалдаг учраас бид амархан хахдаг. Бид залгих үед хоол хүнс нь хоолойноос (улаан хоолой) доош бууж ходоодонд хүрэхийн тулд хавхлагын эд (эпиглоттис) амьсгалын хоолойг (гуурсан хоолой) хааж өгдөг. Хавхлагын эд хүний залгисан зүйлийг тэр дор нь тусгаарлаж чадаагүйгээс болж амьсгал боогдох тохиолдол гардаг.

Бид ярих чадвараасаа салах хэрэгтэй болно. Хэрэв бидний 2 хоолойг бүрэн тусгаарлах юм бол амьсгал боогдохоос санаа зовохгүйгээр хооллож болох байсан хэдий ч үр дүнд нь дууны хөвчнөөсөө салах хэрэг гарна.

Хоолой

7 Шүд

Хүн төрөлхтөн сүүн болон ясан хэмээх 2 төрлийн шүдтэй байдаг. Гэхдээ тэдгээрийн аль аль нь маш эмзэг тул амархан унаж, өвчилдөг бөгөөд энэ нь хүний биеийн хэврэг хэсэг гэдгийн нотолгоо болж байгаа юм.

Магадгүй имжнийх шиг шүд илүү дээр байх болов уу. Учир нь тэдний шүд нь элэгдсэний дараа унаж, оронд нь арын шүд урагш шилжих зарчмаар нөхөгдөж явдаг байна.

Шүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()