Хэн нэгнийг амьдралын утга учраа болгож болохгүйн 6 шалтгаан

2021-03-09, 17:00
2,219

Хүн төрөлхтөн хайр дурлал гэгч асуудалд ихээхэн ач холбогдол өгсөөр өнөөдрийг хүрсэн билээ. Ихэнх дуу, кино, уран зурагт сэтгэл хөдлөл, хайр халамж гэдэг зүйлийг амьдралын утга учир хэмээн харуулдаг. Энэ нь үнэний ортой байж болох ч орчин үеийн урлаг нэг нэгнээсээ хэт хамааралтай болохыг "хайр" гэж ойлгуулах мэт хандлагатай болов. Өөрөөр хэлбэл, хосууд нэг нэгнээсээ хол байж чадахгүй, амьдралынхаа хором мөч бүрийг нөгөөдөө зарцуулах ёстой гэх зэргээр олон хүн хайр гэдгийг нэг нэгнээсээ хамааралтай болох явдал хэмээн эндүүрч байна. Энэ үүднээс та бүхэнд өөр хүнийг амьдралын утга учраа болгохгүй байх гол шалтгаануудаас хүргэж байна. 

Хэн нэгнийг амьдралын утга учраа болгож болохгүйн 6 шалтгаан
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийгөө хүн гэж бодохгүйд хүрнэ

Өөр хүнд бүх зүйлээ зориулснаар та өөрөө өөрийгөө хаяж эхэлнэ. Бүх цаг заваа нөгөө хүндээ зарцуулах юм бол хэзээдээ өөрийн сонирхлоо хөөж, өөртөө цаг зарцуулах билээ. Хамтрагч тань ямар нэг зүйл хүсэх үед дандаа та буулт хийж байгаа бол харилцаагаа эргэн харж, ярилцан зөвшилцөх цаг хэдийнээ иржээ. Өөрт тань эрхэм зүйлийг золин байж хамтрагчаа сэтгэл хангалуун болгоно гэдэг байж болшгүй зүйл шүү дээ. Хосууд бие биенийхээ сонирхлыг дэмжиж, харилцан ойлголцож гэмээ нь жаргалтай амьдралыг хамтдаа бий болгож чадна. 

Өөрийгөө хүн гэж бодохгүйд хүрнэ

2 Нэг нэгнээсээ харилцан хамааралтай байж болно

Та найзуудтайгаа уулзах гэж байгаа бол тэр таныг заавал дагаж явдаг. Та түүний уулзах гэж байгаа хүмүүсийг тандаж цагддаг бол хэн хэн тань нөгөөгөөсөө хамааралтай болсон гэсэн үг. Энэ бол яав ч эрүүл харилцаа биш. Хэн хэн тань тодорхой хэмжээнд хувийн амьдралтай байх ёстой. Гэхдээ ингэлээ гээд нөгөөдөхөө хөсөр хая гэсэн үг огт биш бөгөөд зүгээр л нэгнийхээ дургүй зүйлийг битгий хийлгэ гэсэн үг юм.

Нэг нэгнээсээ харилцан хамааралтай байж болно

3 Харилцаагаа дуусгах хэцүү

Нэг нэгнээсээ хамааралтай болсон хүмүүст салалт бол дэлхийн сүйрэл мэт аймшигтай санагдана. Ялангуяа харилцаагаа хадгалахын тулд золиос гаргасан хүмүүс энэ үед маш хүнд сэтгэлийн шарх авдаг. Та найз нөхөд гэр бүлтэйгээ уулзахаа больж, ажил хобби зэрэг зүйлсээ хаясны дараа нөгөө хүнээсээ салбал юутай үлдэх вэ? Мэдээж юу ч үгүй үлдэх учир магад үүнээс болж үлдсэн "ганц" зүйлтэйгээ зууралдах сонголт хийдэг хүмүүс олон бий. 

Харилцаагаа дуусгах хэцүү

4 Бусдаас харамлах

Тэр хаана хэнтэй уулзаж байгаа вэ? Хэнтэй утсаа ярьж байна? гэх мэтчилэн та өөрийн утга учир болсон хүнээ бусдаас харамлаж, бухимдаж эхэлнэ. Гэхдээ тэр хүн өөрийн найз нөхөд, ах дүүстэйгээ мэдээж уулзахыг хүснэ шүү дээ. Тогтвортой, эрүүл харилцааны нууц бол хил хязгаар гэж үзэх хүмүүс өнөө цагт олширсон. Хэрэв таны хамтрагч танаас ямар нэгэн золиос шаардаагүй бол та хайртай хүнээсээ золиос шаардах эрхгүй. Тиймээс зан төлөвөө эргэн нэг харж, буруу үйлдэл хийж байгаа эсэхээ дахин нягтлах, хэрвээ тийм бол яагаад гэдгийг өөрөөсөө асуух зэргээр  асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Бусдаас харамлах

5 Хэт их анхаарал хандуулах

Хамтрагчаа хаана байгааг, юу хийж байгааг нь хааяа нэг асуух нь байдаг л нэг хэрэг. Харин ар араас нь мессеж бичиж 20-30 удаа залгах нь яав ч энгийн зүйл биш. Ингэснээр та хамтрагчаа өөрөөсөө улам түлхэж байгаа явдал болно. Харин ингэхийн оронд та нөгөө хүндээ орон зай, цаг хугацааг нь олгож, өөрийнхөө дуртай зүйлсийг хийж болно шүү дээ.

Хэт их анхаарал хандуулах

6 Та амьдралаа хамтрагчтайгаа уулзахаас өмнө ба дараа хэмээн хуваана

Та түүнтэйгээ уулзахаас өмнө болоод дараах үед хэмээн амьдралаа хувааж байгаа бол түүнгүйгээр оршин тогтнож чадахгүй болсон байна гэсэн үг. Хэрвээ тийм бол та хий хоосон ертөнцөд амьдарч байгаа бөгөөд хайртаасаа салах юм бол тэнгэр хөмөрсөн мэт харанхуйд автах эрсдэлтэй.  

Та амьдралаа хамтрагчтайгаа уулзахаас өмнө ба дараа хэмээн хуваана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()