Хорвоо ертөнцийн тухай итгэмээргүй боловч үнэн баримтууд

Бидний амьдарч буй орчлон хорвоо, дэлхий ертөнц гэдэг нууц нь тайлагдашгүй гэмээр итгэхийн аргагүй зүйлсээр дүүрэн билээ. Бид зарим тохиолдолд хүн төрөлхтнийг юу ч ахин гайхшруулж чадахгүй мэт байдаг ч бидний буруу гэдгийг батлах зүйлс түүхийн уртад маш олон гарч ирдэг. Бид та бүхэнд үүнтэй адил хэний ч мэддэггүй итгэмээргүй баримтуудыг хүргэж байна. 

Хорвоо ертөнцийн тухай итгэмээргүй боловч үнэн баримтууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

  • Таны ууж буй ус үлэг гүрвэлийн биед байсан усны молекулыг агуулж байх магадлал бараг 100 хувь.
  • Балч шувуу бол ухарч нисч чаддаг цорын ганц шувуу юм.
  • Таны биед агуулагдах бактери нь таны биеийг бүрдүүлдэг эсүүдээс 10 дахин их.
  • Тардиград хэмээх бичил биетэн нь мөнх цэвдэг, буцлам халуун, цацраг туяа, тэр ч байтугай сансрын онцгой нөхцөлд амьдрах чадвартай дэлхийн хамгийн тэсвэртэй амьтан юм.
  • Чийгийн улаан таван зүрхтэй.
  • Цэнхэр халимны зүрх маш том тул артерийн судсаар нь насанд хүрсэн хүн ч  багтана.
  • Хүний ДНХ нь гадил жимснийхтэй 50 хувь ижил байдаг.
  • Зөгийн бал бол хэзээ ч мууддаггүй цорын ганц хүнсний бүтээгдэхүүн юм. 

  • Дэлхийн ван нээгдсэн цагаас эхлэн нарны аймгийн гаригийн тооноос хасагдах хүртлээ Нарыг ганц ч удаа бүтэн тойроогүй.
  • Сугар гаригийн нэг өдөр Сугар гаригийн нэг жилээс урт байдаг.
  • Санчир гаригийн Титан дагуул дээр хүндийн хүч маш бага бөгөөд уур амьсгал маш нягт тул хүн гарныхаа оронд жижиг далавчтай байсан бол нисэх боломжтой.
  • Нэг аяга усанд агуулагдах молекулын тоо нь далай дахь бүх усыг аяганд хийж тоолсноос илүү. 
  • Санчир, Бархасбадь гараг ​​дээр очир эрдэнээр бороо ордог.
  • Хэрэв нарыг хүний ​​эс гэж төсөөлвөл Сүүн замын хэмжээ нь АНУ-ын газар нутагтай дүйнэ.
  • Хэрэв та дэлхийг нэвт ухаж хонгил гаргаад түүгээр үсрэх юм бол онолын хувьд 42 минутын дотор нөгөө талд гарч ирнэ. 

  • Сансраас Зүүн ба Баруун Германыг гэрлийн чийдэнгийн өнгөөр нь ялгаж болно.
  • ОХУ-ын нутаг дэвсгэр нь Дэлхийн вангийн талбайгаас том.
  • Цаг хугацаагаар нь авч үзвэл Клеопатра пирамид баригдахаас илүү хүн саран дээр буух үетэй илүү ойролцоо цаг үед амьдарч байсан.
  • Эверестийн оргилд гар утасны сүлжээ барьдаг.
  • Титаник хөлөг далайд анх гарахаас 14 жилийн өмнө түүнийг хэрхэн живсэн тухай зохиол бичигдсэн.
  • 1836 онд Вашингтон ДС-ийн Патентийн газарт гарсан галд патент нь шатсан тул галын цоргыг анх хэн зохион бүтээснийг хэн ч мэдэхгүй. 
  • Нил Армстронг сарнаас АНУ-д эргэж ирэхдээ цагаачлалын хуудас бөглөсөн. 
  • Франц хэл нь 600 гаруй жилийн турш Английн албан ёсны хэл байжээ.
  • Галзуу гэдгээрээ алдартай Ромын эзэн хаан Калигула нэг удаа далайн бурхан Посейдонтой дайн зарлаж, цэргүүдээ далайн усыг жадаараа хатгахыг тушаасан. 
  • Warner Brothers кино компани байгуулагдахад Османы эзэнт гүрэн оршин тогтнож байсан.

  • 1968 онд сургуулиа хаясан Стивен Спилберг үргэлжлүүлэн дээд боловсрол эзэмших боломжийг олгосон эцэг эхдээ талархлаа илэрхийлэхийн тулд 2002 онд дахин их сургуульд элсэж төгссөн.
  • Википедиа дээрх бараг бүх нийтлэл ямар нэг замаар танд философийн сэдвийг санал болгоно. 
  • Ердийн лаазтай кола усанд живж, сахаргүй кола хөвдөг.
  • Хэрэв хүний чих 20 герцээс доош чимээ хүлээж авдаг байсан бол булчингаа яаж хөдөлж байгааг ч бид сонсох байсан.
  • Исландын 10 хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа ном бичиж хэвлүүлдэг. 
  • Богино долгионы зууханд зарцуулдаг эрчим хүчний 99 хувь нь халаалт биш, харин энгийн горимд хэрэглэгддэг.

  • Норвегийн далбаан дээрээс Индонез, Финланд, Нидерланд, Тайланд, Польш, Франц гэсэн дэлхийн 6 орны тугийг олж болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()