"Алтаар дүүрэн уул"-ын тухай сонссон Африкийн тосгоны иргэдийн амь өрссөн тэмцэл

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тодруулбал, уулын хөрснөөс гар аргаар алт олборлохоор амь тэмцэн газар ухаж буй зуу зуун хүмүүсийн бичлэг цахим орчинд тарсан. Өмнөд Кивү мужийн нэгэн жижиг тосгоны иргэдийн энэхүү бичлэг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр дэлхий даяар түгж эхэлжээ. 

"Алтаар дүүрэн уул"-ын тухай сонссон Африкийн тосгоны иргэдийн амь өрссөн тэмцэл
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Өмнөд Киву мужийн иргэд ийнхүү шуурхайлан газар ухах болсны шалтгаан нь Лухихи уулын хөрс нь 60-90 хувь алтнаас бүтсэн гэх мэдээлэлтэй холбоотой юм. 

Өмнөд Киву Майнзын сайд Венант Буруме Мухигирва хэлэхдээ, "нинжа" нар олноор орж ирсэн нь мужийн төв Букавугаас 50 км (30 миль) орчим зайд орших ууланд байрладаг жижиг тосгонд томоохон асуудал учруулж байна гэжээ.

Сэтгүүлч Ахмад Алгохбари өөрийн твиттер хуудсандаа иргэдийн газар ухаж буй бичлэгийг хуваалцаж, "Уулнаас их хэмжээний алт олдсон нь БНАКУ нийтийг цочирдуулсан мэдээ байлаа. Үр дүнд нь бодит байдал ингэж өрнөж байна." гэжээ.

Энэ явдал алтны талаарх шуугиан олон хүний чихэнд хүрэхээс өмнө болсон бөгөөд үүнээс төд удалгүй эрх баригчид уулын орчимд алт олборлохыг хориглосон байна. 

Конго улс газрын тос, алмааз, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг ихтэй хэдий ч эдгээрийг олборлоход авахад хялбар байдаг нь иргэдийн шуналыг өдөөж, нийгэмд үймээн тарьж байгаа аж.

Гар аргаар алт олборлох явдал тус улсын зүүн болон зүүн хойд бүсийн иргэдийн дунд  өргөн тархсан гэдэг боловч 3-р сарын 1-ний Даваа гарагт гаргасан тогтоолын дагуу Конго улсын зэвсэгт хүчний гишүүд (FARDC) алт олборлож буй бүх уурхайчдыг Лухихи уулын орчмоос гарахыг шаарджээ.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()