Дээд боловсролгүйгээр өндөр цалинтай ажиллаж болох 10 мэргэжил

2021-03-15, 15:40
3,208

Мэдээж хэрэг өндөр цалинтай олон ажил дээд боловсрол шаарддаг нь үнэн. Гэсэн хэдий ч их дээд сургуульд суралгүйгээр сайн ажил эрхлэх боломжгүй гэсэн нийтлэг буруу ойлголт бий. Аз болоход орчин үеийн бодит байдалд энэ хэвшмэл ойлголтыг үгүйсгэсэн олон жишээ гарч ирж байна. Тиймээс та бүхэнд дээд боловсролгүй ч хийж болох өндөр цалинтай ажлуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дээд боловсролгүйгээр өндөр цалинтай ажиллаж болох 10 мэргэжил
Хаах
Сурталчилгаа

Эхлээд та бүхнээс хүссэн салбартаа ажилахын тулд заавал их сургуульд сурах шаардлагатай юу гэсэн асуултыг асууя. Орчин үед олон компани диплом дээрх дүнгээс илүү зан чанар, хандлага, чадварыг нь харах болсон билээ. Аливаа зүйлийг гагц өөрийн сонирхлын дагуу эрэл хайгуул хийж, хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн сурсан хүмүүс ямар ч сайн дүнтэй хүнээс илүү үр бүтээлтэй ажилладаг гэдгийг өнөө цагийн ажил олгогчид сайтар мэддэг болсон.  Эцэст нь "сургуульд сурсан зүйлээ март" гэдэг үг ч газар авах болсон нь хий хоосон зүйл биш юм. Учир нь онол, дадлага хоёр тэс өөр ойлголтууд учир дээд боловсролгүй ч өөрийн биеэр туршлага хуримтлуулсан хүн ямар ч онц сурлагатнаас илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаг байна.

 

1 Үсчин

Олон үсчин мэргэжлийн сургуульд суралгүй сонирхлоороо ажиллаж байгаад ийм мэргэжилтэй болсон байдаг. Орчин үед зарим үсчний газарт очоод л туршлага хуримтлуулах боломж нээгдсэн билээ.

Үсчин

2 Цахим тоглоом

Та мэргэжлийн тамирчин болж тэмцээний шагнал, ивээн тэтгэгчдээс их хэмжээний мөнгө авах эсвэл тоглож буй бичлэгээ интернэтээр дамжуулан мөнгө олох боломжтой болсон. 

Үүний хажуугаар томоохон компаниудын тоглоомыг туршилтын журмаар тоглож их хэмжээний цалин авч болно. Ингэхдээ та тоглох үед гарсан алдаа, дутагдал зэргийг компанид засуулах үүднээс мэдээлэх үүрэгтэй. 

Цахим тоглоом

3 Нийгмийн сүлжээний менежер

Нийгмийн сүлжээгээр аялж, олон нийтийг удирдан зохион байгуулах дуртай хүмүүс мөн салбарынхаа эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд болжээ. Ийм төрлийн ажилд дээд боловсрол, эрдмийн зэрэг огтоос шаардлагагүй.

Нийгмийн сүлжээний менежерийн хувьд хамгийн чухал зүйл бол хувийн мэдээллийн, нийгмийн статус юм. Тухайн хүн нийгмийн сүлжээнд хэр олон дагагчтай эсэх, хэр олон лайк цуглуулдаг гэх үзүүлэлт хамгийн чухал. 

Нийгмийн сүлжээний менежер

4 Гэрэл зурагчин

Олон зурагчин зүгээр л камер барьж аваад хүссэн зүйлийнхээ зургийг дарж, карьераа эхлүүлсэн байдаг. Тэд мөн энэ явцдаа фотошоп бие даан сурдаг байна. Өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөж, бүгдийг эхнээс судлаж сурсан зурагчид хэнээс ч илүү орон зайг мэдэрч гэрэл сүүдрийг тааруулж чаддаг. Та гэрэл зурагчний мэргэжлээр төгссөн эсэх нь хамаагүй, сайн зураг дарж чаддаг л бол хурим найрны зураг авахаас эхлээд томоохон сэтгүүл, брэнд, уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж байнга гарч ирнэ. 

Гэрэл зурагчин

5 Загвар өмсөгч

Олон загвар өмсөгчид их сургуулиа хаясан ижилхэн түүхтэй байх нь бий. Загвар өмсөгч болохын тулд зүгээр л гэрэл зурагчин хөлслөн өөрийн зургийг даруулаад агентлагууд руу илгээх эсвэл ямар нэг сурталчилгааны шалгаруулалтанд тэнцэхэд л цаашдын замнал зурайгаад ирнэ. 

Загвар өмсөгч

6 Блоггер

Блоггер болоход заавал текст бичиж, хэдэн мянган үгийг хуудас хуудсаар нь хөврүүлэх албагүй. Та зүгээр л хүссэн зүйлийнхээ зураг, видео зэргийг бусадтай хуваалцаж, олон дагагч цуглуулснаар ивээн тэтгэгчтэй болж, мөнгө олж болно. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө брэндийг бий болгож хөрөнгө оруулалт татах замаар хөрөнгө босгоно гэсэн үг. Үүнд мэдээж дээд боловсрол шаардлагагүй. 

Блоггер

7 Үл хөдлөхийн зууч

Хүссэн хэн бүхэн үл хөдлөхийн зууч болж чадна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, үл хөдлөхийн зууч амжилттай хийгдсэн худалдааныхаа хувийг авж цалинждаг бөгөөд ихэнх тохиолдолд маш бага орлоготой байдаг нь харамсалтай. Харин хоёрдугаарт сайн ярьж, үйлчлүүлэгчээ ятган үнэмшүүлж чаддаг л бол үүнд дээд боловсрол шаардлагагүйн зэрэгцээ мөнгийг ч сайн олох боломжтой юм.

Үл хөдлөхийн зууч

8 Хувийн жолооч

Үүнд зөвхөн жолоочийн үнэмлэх хэрэгтэй. Мэдээж боловсон, сайн жолоо барьдаг, ачаалал даадаг, цаг барьдаг гэх мэт шаардлага тавигдана.

Хувийн жолооч

9 Гэрийн багш

Хэрвээ та ямар нэг зүйлийг сайн эзэмшсэн бол гэрийн багшаар ажиллаж болно. Орчин үед нийгэмд гэрийн багшийн шаардлага хүртэл үүссэн учраас ажил олох амархан тул та математик, шатар, төгөлдөр хуур гээд чаддаг зүйлээ хүмүүст заах боломжтой. Хамгийн гол нь таны заах зүйл онол болоод дадлага дээр үр дүнгээ өгдөг байх хэрэгтэйг санаарай. 

Гэрийн багш

10 Бармен

Та үдшийн цагаар эрч хүчтэй болдог бөгөөд хүмүүстэй ярилцаж, өөртөө татах дуртай бол энэ ажил танд яг тохирно. Сайн газрын бармен ямар ч дээд боловсролтой хүнээс илүү цалин авдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. 

Бармен

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()