VOO-г сонгох 10 шалтгаан

2021-03-26, 13:10
5,321

Шинэ зүйлийг байнга эрхэмлэж, зогсолтгүй урагшилдаг хэн бүхний цахим хэрэглээ илүү энтертайнмент чиглэлийн, ухаалаг,  дуу дүрсэнд суурилсан болж өөрчлөгдөж буй энэ үед таны мэлмийг баясгах дотоодын болон гадаадын олон видео стриминг үйлчилгээнүүд бий болж, хэрэглэгчийн сонголт улам арвин болсоор байна. Тэгвэл таны энэхүү энтертайнмент аялалд хамгийн сайн хөтөч байж чадах шинэ өнцөг, шинэ өнгө, шинэ мөрөөдлөөр дүүрэн "VOO" үйлчилгээний давуу талуудыг хүргэж байна.

VOO-г сонгох 10 шалтгаан
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Шинэлэг стриминг

Бид дуртай киногоо телевизээр дамжуулах хуваарийг хүлээх, эсвэл хууль бус сайтаас чанар муутайгаар үздэг байсан үе нэгэнт ард хоцорчээ. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн энтертайнмент хэрэгцээний талаас илүү хувийг стриминг үйлчилгээнүүд "атгаж" байна.

Тэгвэл VOO бол стриминг болон IPTV-ийн дараагийн үеийн технологи буюу OTT-ийг ашигласан үйлчилгээ юм. Тодруулбал 4G, WiFi гээд ямар ч төрлийн интернет сүлжээтэй газар гар утас, компьютер, таблет, зурагтан дээрээ видео контентийг нэг дороос, хурдтай, чанартай, найдвартайгаар хүлээн авч үзэх боломжийг олгоно.  

Шинэлэг стриминг

2 Гацахгүй, бүрсийхгүй

VOO-ээс кино үзэхэд яаж ч гүйлгэсэн гацаж удаашрахгүй, чанар нь алдагдахгүй гарахыг та анзаарах болно. Учир нь нийтлэг хэрэглэгддэг H.264 видео шахалтын стандартын дараагийн үе болох H.265 стандартыг нэвтрүүлсэн тул бусад стриминг үйлчилгээнүүдээс 50 хүртэлх хувиар хурдан мэдээлэл дамжуулах чадвартай аж. Энгийнээр хэлэхэд та бусад стриминг үйлчилгээнүүдээс хамаагүй бага дата ашиглан дүрсийн чанарыг бууруулахгүйгээр илүү удаан үзэж болно гэсэн үг. 

Гацахгүй, бүрсийхгүй

3 Кофе авах мөнгөөр хязгааргүй үз!

Төлбөр, багцийн уян хатан боломжууд нь VOO-г сонгох бас нэгэн томоохон шалтгаан юм. Та Basic HD, Standard HD, Premium HD багцуудаас идэвхжүүлэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр сонгосон багцад багтах бүх кино, контент, телевизийн сувгуудыг үнэ төлбөргүй үзэх юм.

Жишээлбэл ганц аяга кофены үнэтэй Basic багцыг сонголоо гэж бодоход видео санд буй бүх контентыг хязгааргүй үзнэ гээд бод доо.

Кофе авах мөнгөөр хязгааргүй үз!

4 Өөр хаана ч байхгүй Монгол кинонууд

Цар тахлаас болж бид шинээр гарч буй монгол кинонуудыг театрт бус цахим хэлбэрээр гэрээсээ үздэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл хүлээлт өндөртэй, үзэгчдийн дунд эрэлт ихтэй сүүлийн үеийн уран бүтээлүүд VOO-ийн кино санд тогтмол нэмэгдсээр байна.

Тэдгээрийн зах зухаас нь дурдвал өнгөрсөн жил багагүй шуугиан тарьсан "Төлөөс", хэд ч үзсэн уйддаггүй хөгжилтэй "Хар сувдны нууц"-ын хоёрдугаар анги, үзэгчдийн таашаалд нийцсэн түүхэн уран бүтээлүүд болох "2000", "Ээж хадны домог", дэлхийн томоохон наадмуудаас 6 шагнал хүртсэн "Хийморь" зэрэг шилдэг монгол кинонуудыг зөвхөн "VOO"-ээс үзээрэй.

Өөр хаана ч байхгүй Монгол кинонууд

5 Дэлхийд данстай HBO цувралууд

Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг цуврал кинонуудын жагсаалтыг тэргүүлдэг "The Sopranos" болон "Band of Brothers"-ийг бүрэн эхээр нь, монгол орчуулгатайгаар зөвхөн VOO-ийн хэрэглэгчид үзэх боломжтой. Эдгээр цувралуудтай мөн адил HBO-ийн бүтээлүүд болох, дэлхий нийтийг байлдан дагуулсан "Game of Thrones", "Watchmen", "Euphoria" цуврал ч бий. Тиймээс та үзэгчид болон кино шүүмжлэгчдийн дунд байр сууриа нэгэнт олсон, зөвхөн чанартай уран бүтээлийг эрхэмлэдэг бол VOO таны сайн найз байж чадна.

Дэлхийд данстай HBO цувралууд

6 Алдаж болохгүй солонгос драмууд

Одоо үед хүчтэй шүтэн бишрэгчдээрээ дэлхий дахиныг донсолгоод байгаа нь зөвхөн к-поп ертөнц биш больжээ. Өмнөд Солонгосын кино урлаг ч дан ганц Ази гэлтгүй, тив дамнан олон улсын хэмжээнд хэдэн зуун сая хүний анхаарлыг татаж байна. Зөвхөн Netflix дээр солонгос драм цувралуудын үзэлт хэр их байгаагаас үүний баталгааг харж болно.

Тэгвэл одоо ид шуугиулж буй "Penthouse" цувралыг шинэ анги гарсан даруйд нь алдалгүйгээр VOO-ээс үзэж болох нь маш гайхалтай боломж... Үүнээс гадна "Эргэлт", "Hyde Jekyll, Me", "Дел Луна зочид буудал" зэрэг таныг уйдаахааргүй драм цувралууд VOO-ийн санд байнга нэмэгддэг.

Алдаж болохгүй солонгос драмууд

7 Ямар ч ТВ-г ухаалаг болгох VOO box

Телевизийн дараагийн үеийн хөгжил дэвшлийг танд мэдрүүлж, таны энтертайнмент аяллын хөтөч болох бас нэгэн технологи бол VOO Box төхөөрөмж юм. 

24 сарын гэрээ байгуулаад үнэгүй авах боломжтой энэхүү төхөөрөмж нь танд дурын үүрэн телефоны интернетэд холбогдон зурагтаа "ухаалаг" болгож, төрөл бүрийн видео контентууд, телевизийн сувгуудыг өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжийг олгоно.

Ямар ч ТВ-г ухаалаг болгох VOO box

8 Монгол ТВ-г ухрааж үзнэ

Дэлхийн шилдэг шоу нэвтрүүлгүүдээр Монголын үзэгчдийн мэлмийг баясгадаг Монгол HD телевизийг зөвхөн VOO-ийн хэрэглэгчид 96 цаг хүртэл ухрааж үзнэ. Үүгээр зогсохгүй та AsianBox, MovieBox тэргүүтэй дотоод, гадаадын 30 гаруй шилдэг сувгийг ч мөн ухрааж үзэх боломжтой гэдгээрээ онцлог.

Монгол ТВ-г ухрааж үзнэ

9 Хүүхдийг тань уйдаахгүй

VOO-ийн видео сан зөвхөн кино гэлтгүй мэдлэг тэлэх танин мэдэхүйн контентуудаар дүүрэн. Хүүхдүүдэд зориулсан сургамжит нэвтрүүлэг, кино, анимейшн зэрэг бяцхан үрсийг хөгжөөхийн зэрэгцээ сургалт болох төрөлжсөн контентууд, түүнчлэн зайлшгүй хэрэгтэй теле хичээлүүд байршжээ.

Хүүхдийг тань уйдаахгүй

10 Оригиналь контент бүтээгч

Дэлхийд тэргүүлэгч видео стриминг үйлчилгээнүүдийн тогтсон нэгэн жишиг бол үзэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн өөрсдөө контент бүтээдэг явдал билээ. VOO ч гэсэн бүх насныханд хүртээлтэй, онц сонирхолтой, хөгжилтэй контентуудыг бүтээж та бидэнд байнга хүргэсээр байна.

Жишээлбэл "Анагаахын алдартнууд", "30 day 30 sex" цувралууд монголын энтертайнмент ертөнцөд үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан уран бүтээлүүд болж чаджээ.

Оригиналь контент бүтээгч

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.