Хэн нэгэн рүү хэзээ ч мессежээр илгээж болохгүй 6 зүйл

Текст мессеж гэгч зүйл өнөөгийн бидэнд эерэг, сөрөг олон талаар нөлөөлдөг билээ. Мессеж бичих, харилцан яриа үүсгэх хэрэглүүрүүд ашиглах, цахим сүлжээгээр зочлох гэхчлэн  нийгмийн харилцаанд шууд болон шууд бусаар орж болох олон арга зам бий болсон энэ цагт ч утас, таблет, компьютерийн араас хэн нэгэнд илгээж болохгүй зүйлс гэж бий. Хэдийгээр эдгээрийн тусламжтай хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, хэрэглэхэд өмнөх үеэсээ асар хялбар, боловсронгуй болсоор байгаа ч дагуулах аюул нь ч өсөн нэмэгдсээр байгааг мартаж болохгүй.

Хэн нэгэн рүү хэзээ ч мессежээр илгээж болохгүй 6 зүйл
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хувийн мэдээлэл

Та завгүй өдрийн орой илүү үйлдэл хийхээс ядарсан эсвэл зүгээр л өөр ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон үедээ дотны хэн нэгэндээ текст мессежээр хувийн мэдээлэл (төлбөрийн картны дугаар, утасны дугаар, дансны дугаар, гэрийн хаяг зэрэг)-ээ явуулахыг тийм ч ноцтой зүйл гэж боддоггүй байж болох юм. Гэхдээ утасны дуудлагаас ялгаатай нь чат бүртгэлд тухайн мэдээлэл хадгалагдан үлддэг бөгөөд зарим тохиолдолд мессежийг устгасан ч гэсэн эргэн сэргээж болдог гэдгийг санаарай. Мэдээллийг таны эсвэл хүлээн авагчийн төхөөрөмжийн аль алинаас нь сэргээх боломжтой. Хэрэв та зайлшгүй шалтгаанаар эдгээр мэдээллээ текст (имэйл, чат, SMS гэх мэт)-ээр дамжуулан илгээх гэж байгаа бол нууцлалыг нягтлах нь зүйтэй. 

Хувийн мэдээлэл

2 Сэтгэл хөдлөлд автсан яриа

Аман бус харилцааны гол дутагдал нь нүдний харц, нүүрний хувирал, дууны өнгө, биеийн хөдөлгөөн зэрэг биеийн хэлэмж байхгүй тул үл ойлголцол үүсэх нөхцөл таатай бүрддэг. Харамсалтай нь бидний ихэнх нь хэлэх гэсэн санаагаа бичгээр гүйцэт илэрхийлж, нөгөө хүндээ бүрэн ойлгуулж чаддаггүй учраас хүчтэй сэтгэлийн хөдлөлийн үед буюу эгзэгтэй мөчид текст мессежээр харилцан яриа үүсгэх нь асуудлыг даамжруулж болзошгүй юм. Тиймээс нөхцөл байдлыг улам дордуулж, гал дээр тос нэмсэн буруу ойлголт бий болгохгүйн тулд чухал зүйлийг шууд дуудлага хийж эсвэл биечлэн уулзаж ярилцах шаардлагатай. 

Сэтгэл хөдлөлд автсан яриа

3 Хэрүүл маргаан

Нэг хүн нөгөө нэгний нөхөрсөг хошигнолыг эсрэгээр нь маргаантай андуурч, дараа нь бүх зүйл хадуурч хараал хэрүүл, дайралцаан үүсэх тохиолдол манайхны дунд өдөр бүр тохиолддог үзэгдэл. Дахин хэлэхэд текст гэгч хязгаарлагдмал зүйл бөгөөд та хэн нэгний пост, комментод үндэслэн түүний сэтгэл хөдлөл, сэтгэцийн байдлыг тодорхойлон хэлж чадахгүй учир гагц өөрийн ойлголтоороо бусад хэн нэгэн рүү дайрч, хэрүүл маргааны мессежээр "булах" нь зохисгүй үйлдэл юм.

Хэрүүл маргаан

4 Давшилсан мессеж

Та хэн нэгэнтэй ямар нэг чухал зүйлийн талаар ярилцах зайлшгүй шаарддлагатай байгаа ч түүнийг бэлэн болох хүртэл хүлээх ёстой байна гэж бодъё. Энэ байдлаар удаан хугацаа өнгөрвөл мэдээж та шууд ярилцаж, асуудлыг шийдвэрлэхийг хүснэ. Гэвч бид бүгдээрээ тус тусын төлөвлөгөөтэй, завгүй амьдардаг учраас зүгээн л "Надад асуух зүйл байна.", "Ярилцах шаардлагатай байна." гэх өгүүлбэр ч зарим нөхцөлд хүлээн авагчид сэтгэлийн түгшүүрийг үүсгэж, заналхийлсэн мэт сэтгэгдэл төрүүлж, улмаар тэдгээр хүмүүсийг хамгаалалтын горимд оруулдаг. Тиймээс энэ төрлийн асуултыг хүлээж авсан хүмүүс ярилцах боломжоос бултах, өөрийгөө өмгөөлж маргалдах, эсвэл бүр эгдүүцэж таагүй нөхцөл бүрдүүлэх талтай.

Давшилсан мессеж

5 Шаардлагагүй урт мессеж

Ойр дотны хүмүүсийн хооронд урт, богино янз бүрийн мессежүүд чат дотор хөвөрч байдаг бол ажил хэргийн шугамаар холбогдож буй хүн аль эсвэл дотно биш хүн рүү шаардлагагүй урт мессеж буюу гол санаагаа хэт тойруулсан, нэг бүрчлэн тайлбарласан дэлгэрэнгүй текст бичих нь нөгөө хүний цаг хугацаа болоод эрч хүчийг барсан хэрэг болдог.

Шаардлагагүй урт мессеж

6 Хов жив

Мэдээж хэн хүний хоорондоо юу хэлэлцэхийг хөндлөнгийн нэгэн шийдвэрлэнэ гэж байхгүй ч хов жив, явган яриа хэн нэгэнд тус нэмэр болохоос илүүтэй төвөг учруулах нь элбэг юм. Текст мессежээр явж буй ховын чанартай яриаг ихэнхдээ скриншот дагалддаг учраас хожим элдэв асуудал үүсгэх нотолгоо болж магадгүй гэж та бодож байсан л биз дээ? Ямартай ч хуваалцахыг хүссэн тэрхүү "чухал" яриагаа найз нөхөдтэйгөө уулзаж дэлгэрэнгүй ярилцахын тулд мессежээр трейлер маягаар цухуйлгах нь зүйтэй гэнэ шүү. 

Хов жив

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()