Мөрийтэй тоглоомын хаан гэгддэг Амарилло Слимийн хамгийн алдартай бооцоонууд

2021-03-17, 14:54
4,369

Покер сонирхдог хүмүүст Амарилло Слим хочит Томас Престон (Thomas Preston) гэдэг нэр тун танил сонсогдоно. Лас Вегасын казиночид мөрийтэй тоглоомын жинхэнэ домог болсон түүнийг 2012 онд хорвоог орхисноос хойш казино ертөнцийг эзэгнэх хүн гарч ирээгүй гэж үздэг байна. Америлло Слимийг давах чансаатай мөрийтэй тоглоомчин түүхэнд байхгүй гэдгийг олон мянган хүн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Түүний туулсан адал явдлын тухай ном гарсан даруйдаа бестселлер болсон гэхээр энэ хүн амьдралынхаа хугацаанд ямар их зүйл үзэж, хэчнээн хүнд танигдсан нь тодорхой. Бид энэ үүднээс Амарилло Слимын хамгийн алдартай бооцоонуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Мөрийтэй тоглоомын хаан гэгддэг Амарилло Слимийн хамгийн алдартай бооцоонууд
Хаах
Сурталчилгаа

Америлло покероос гадна янз бүрийн зүйл дээр мөрий тавих дуртай байжээ. Түүний хэлсэн алдартай үг нь "Би тэнэгүүдтэй тогломооргүй байна. Харин би шалгарсан шилдгүүдтэй тоглож,  тэнэгттэл нь хожихыг хүсч байна." гэсэн байдаг.

Үнэхээр ч Америлло амар хялбар хожих зүйл дээр мөрий тавьж байсангүй. Тэрээр үргэлж мэргэжлийн хүмүүсийг уран нарийн аргаар дөнгөдөг байснаараа нэр хүндтэй болсон юм. Америлло "Bellagio" казиногийн угаалгын өрөөнд долоо хоноод 50 мянган ам.доллар авсан удаатай. Өөр нэг удаа тэрээр ердийн нэг салаар АНУ-ын хамгийн ширүүн урсгалтай голыг гатлах амь өрссөн үйлдэл хийж байв. Тэр мөрийгөө авч чадсан боловч дараа нь хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд түүний хамгийн алдартай бооцоонуудын талаар хамтдаа олж мэдэцгээе! 

1 Мэргэжлийн тамирчин

Амарилло Слим өөрийн "золиос" болох хүмүүсээ казино дахь покерын ширээний араас олдог байв. Нэг удаа тэрбээр АНУ-ын ширээний теннисний аварга Робби Ригстэй таарч, мөрийтэй теннис тоглохоор тохиролцсон аж. Робби нүдээ аньж тоглосон ч Слимийг өлхөн ялж чадна гэдэгтээ итгэлтэй байсан тул түүнийг тусгай болзол тавина гэхэд нь хүлээн зөвшөөрсөн байна. Слим хайруулын тавгаар теннис тоглох туршлагатай байсан учраас зөвхөн гал тогооны хэрэгслийг цохиур болгож тоглох болзол тавьжээ. Ийнхүү "санаатай" тоглоомч эр мэргэжлийн аваргыг хожиж, мөрийгөө авсан аж.

Мэргэжлийн тамирчин

2 Ураалдааны морьтой уралдсан нь

Нэг удаад Амарилло Слим уралдааны морь үржүүлдэг хүнтэй нэг ширээнд сууж таарсан байна. Бизнесмен морин тойруулга дээрх амжилтынхаа талаар сайрхахыг сонсоод тэрээр бооцоо санал болгов. Амарилло 100 ярдын (90 метр орчим) зайд шилдэг морийг нь гүйцэж түрүүлнэ гэж мөрийцсөн байна.

Ердийн ёсоор Слим нэг болзол тавьж уралдааны замыг өөрөө сонгохоор болжээ. Морины эзэн ч өгөөмөр сэтгэл гарган шууд л зөвшөөрсөн байна. Зальтай тоглогч уралдааныг 45 метрийн урттай зам дээр хоёр талдаа уралдана гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл уралдаж байгаа хоёр тал талбайн нэг захаас нөгөө захад хүрээд буцаж эргээд хамгийн түрүүнд барианд хүрсэн нь ялахаар болжээ.

Слим нэг бус удаа ийм уралдаанд оролцож байсан туршлагатай бөгөөд бараг хагас тонн жинтэй амьтан богино зайнд эргэхэд ихээхэн асуудал үүсдэг гэдгийг мэдэж байсан аж. Ийнхүү хөөрхий бизнесмен 5000 ам.доллараа алдах нь тэр.

Ураалдааны морьтой уралдсан нь

3 Сохор боулинг

Боулингийн талбай дээр чинээлэг залуустай таарсан Амарилло Слим нүдээ аньж тоглоод 70 оноо авч чадах эсэхэд мөрий тавьсан байна. Тэрбээр чамлахааргүй хэмжээний мөнгө бооцоо болгосон тул хүмүүс ч зөвшөөрөв. Тэд эхлээд нүдээ боож, 70 оноо авахаар өрсөлдсөн ч бүтэлгүйтсэн бөгөөд Слимд тоглох боломжийг олгов.

Хэсэг хугацааны дараа Слим дахин бооцоогоо 20 мянган ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Залуучууд түүнийг чадахгүй хэмээн итгэсэн учраас бооцоог нь хүлээн авсан байна.

Амарилло удалгүй нэгэн залууг дагуулж ирээд өмнөөсөө тоглуулахаар болжээ. Слим тэрхүү залуугийн нүдийг боогоод хаана юу байгааг тайлбарлаж өгсөн байна. Гайхмаар нь тэрхүү эр нүд нь боолттой ч 70 оноо ядах юмгүй цуглуулсан аж. Гайхширч хоцорсон залуучууд эцэст нь өнөөх залууг сохор болохыг нь олж мэджээ. Слим түүний орон зайн баримжааны ачаар 20 мянган ам.доллартай болсон гэнэ.

Сохор боулинг

4 Гольфын амжилт тогтоосон нь

Слим мотоциклын үзүүлбэр хийдэг домогт Эвил Книвэлтэй сая долларын бооцоо тавьж байв. Тэрээр энгийн алх ашиглан гольфын бөмбөгийг нэг цохилтоор хамгийн хол цөлнө гэхэд Эвил ч бооцоог нь дуртайяа хүлээн авсан байна. Тухайн үед бөмбөгийг хамгийн хол цохисон амжилт 470 м байсан боловч тэрхүү бөмбөгийг гольфийн цохиураар цохисон байв. 

Слим тэгтэл ямар ч хүн хальтарч унамаар гөлгөр эрдсээр хучигдаж, ширгэсэн нууранд иржээ. Мэдээж ийм газраас ганц цохилтоор тэр гольфын бөмбөгийг хүний нүд үл хүрэх газар луу цөлсөн байна. Эвил өөрийгөө ялагдсаныг хүлээн зөвшөөрөөд мөрийгөө өгсөн аж.

Гольфын амжилт тогтоосон нь

5 Биллиард тоглосон нь

Нэг удаа Слим "Миннэсота Фат" хэмээх тарган боловч маш сайн биллиардчинтай тоглохоор болжээ. Амарилло Миннесота Фатыг амархан ялна гэж итгэлтэйгээр мэдэгдсэн ч өөрөө цохиурыг нь сонгох болзол өгчээ. Миннэсота хайруулын тавгаар ширээний теннис тоглосон тухай түүхийг сонсоогүй учраас өөрийгөө амархан ялна гэж бодсон бололтой. Тэгтэл Слим сойзоор биллиард тоглоно хэмээн мэдэгдэхэд Миинэсотад ухрах газар байсангүй. Мэдээж хэрэг мөрийг Слим авч, их хэмжээний мөнгө хожсон байна. 

Биллиард тоглосон нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()