Харахад бие арзаймаар "экстрим" авирагч охидын зургууд

Адал явдалд дурлагч охид, бүсгүйчүүд төсөөлөхийн аргагүй үйлдэл хийж, түүнээсээ амьдралын эрч хүч, гоё сайхан бүхнийг мэдэрдэг. Баргийн хүний санаанд багтамгүй хачирхалтай гэмээр зүйлс тэдний хувьд аз жаргалын гол эх үүсвэр болдог гэхэд буруудахгүй. Эдгээр зоригтой бүсгүйчүүдийн зургуудыг харахад л гарын алга хөлрөх болно.

Харахад бие арзаймаар "экстрим" авирагч охидын зургууд
Хаах
Сурталчилгаа

Спорт авиралт бол хаданд авиралтын нэг төрөл бөгөөд үүний мөн чанар нь тэмцээн уралдааныг тодорхой дүрмийн дагуу зохион байгуулж явуулахад оршдог байна.

2018 оноос хойш албан ёсоор Олимпийн спорт болсон бөгөөд Спорт авиралтын олон улсын тэмцээнүүд (Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цом гэх мэт) Олон улсын спортын авиралтын холбооны ивээл дор явагддаг.

Тэсвэр тэвчээрийг дээд зэргээр шаардах уг тэмцээнд аюулгүй байдлын үүднээс тамирчид бэхэлгээ зүүх шаардлагатай. 

Тэмцээний маршрутын хувьд эрэгтэйчүүдэд хамгийн багадаа 25 метрт дор хаяж 45 саадтай байх бол эмэгтэйчүүдийн тэмцээнд 20 метр урт замд хамгийн багадаа 40 саадтай байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()