Манай гариг яг хэдэн хүнийг "багтаах" боломжтой вэ?

19-р зуунд колоничлогчид Австралид цөөхөн туулай авчирч нутагшуулсан бөгөөд үүний нөлөөгөөр ямар гамшиг үүсэх талаар хэн ч төсөөлөөгүй байв. Туулайнуудыг зэрлэг байгальд барьж идэх амьтан байгаагүй тул тоо толгой нь огцом өссөн учир аргаа барсан иргэд 2 сая туулай устгасан ч нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй байна. Туулай эцэстээ Австралийн экологид нөхөж баршгүй хохирол учруулсан аж. Экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэдний тоо толгойг ямар ч хамаагүй аргаар хязгаарлах ёстой байсныг Австраличууд хожуу ойлгосон юм. 

Манай гариг яг хэдэн хүнийг "багтаах" боломжтой вэ?
Хаах
Сурталчилгаа

Туулай үүнд ямар хамаатай юм бэ?

Туулайн адил бусад амьтдын тоо толгойг хянахгүй бол мөн л байгалийн тэнцвэрийг алдагдуулж эхэлдэг байна. 1820 онд дэлхийн хүн ам 1 тэрбумд хүрсэн бөгөөд түүнээс хойш хүн төрөлхтний тоо асар хурдтайгаар өсөж, 1927 онд 2 тэрбум, 1974 онд 4 тэрбум, 1999 онд 6 тэрбум, 2011 онд 7 тэрбум болж нэмэгдсэн юм. 

НҮБ-аас дэлхийн хүн амын тоо 2050 он гэхэд 10 тэрбум, 2100 он гэхэд 11 тэрбум давах болно гэж тооцоолжээ. Гэхдээ дэлхий дээр төрөлтийн түвшин буурах хандлага ажиглагдаж байгаа тул энэ тооцооллыг дахин хийх шаардлага үүсээд байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд нэг эхэд ногдох хүүхдийн тоо дунджаар 4.7-аас 2.6 болж буурчээ. Үүнийг эмэгтэйчүүд боловсролыг эн тэргүүнд тавьж, хүүхэд өсгөхөөс илүү карьер хөөх болсонтой холбож тайлбарладаг. Мөн ихэнх орнууд хүүхэд өсгөх тал дээр маш их анхаарал хандуулах болсон ч ядуу, хөгжил буурай орнуудад байдал таагүй байгаа нь үнэн.

Энэ бүхний эцэст "дэлхий яг хэчнээн хүн даах чадалтай вэ?" гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж дэлхийн даац агуу байж болох ч тоо хэмжээ нь хязгаартай. Энэ талаарх статистикийн олон загвар байдгийн нэгт, манай гариг хамгийн ихдээ 11 тэрбум хүнийг даах чадвартай болохыг тогтоосон байдаг. Дээрх тоог гаргахын тулд газар нутгийн хүрэлцээ биш, хэрэглээний түвшинг тооцоож үзсэн байна. Хэрэв бид 2100 он гэхэд 11 тэрбумыг давбал байгалийн бүх нөөц нөхөн сэргээгдэхгүйгээр бүр мөсөн дуусах бөгөөд ингэснээр дэлхий сүйрэлд хүрж болзошгүй юм. Тиймээс байгальд учруулж буй ачааллыг бууруулах, төрөлтийг хязгаарлах арга замыг эрэлхийлэх гэсэн хоёр чиглэлийг бодох хэрэгтэй.

Үүний зэрэгцээ өөр нэг гаж үзэгдэл аль хэдийн ажиглагдсан байна. АНУ-ын 330 сая хүн гэхэд нэг жилийн хугацаанд 1.5 тэрбум хүнд хүрэлцэхүйц ус хэрэглэдэг гэнэ. Дэлхий дээрх 2 тэрбум хүн цэвэр усны нөөцгүй бол 4 тэрбум гаруй хүн хязгаарлагдмал нөөцөөр амьдардаг. Хөгжингүй орнуудын иргэд дэлхий дээрх нийт хүн төрөлхтний төлөө хэрэглээгээ бууруулах нь юу л бол.

Зарим таамаглалаас харахад хүн амын тоо 11 тэрбум хүрсний дараа байгалийн жамаараа 2-3 тэрбум болж буурах болно гэжээ. Тиймээс ирээдүйд хүн төрөлхтөн оршин тогтнох эсэх нь бид дэлхий ертөнцөд хандах хандлагаа өөрчилж чадах эсэхээс хамаарна. Тэр хугацаа хүртэл бидэнд хамгийн багадаа 80 жил байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()