Түүхэнд бүтээгдсэн хамгийн аюулгүй машин

2021-03-18, 17:10
3,923

Ямар ч аюул, эрсдэл байхгүй автомашин бүтээнэ гэдэг төсөөлөхийн аргагүй хүнд даалгавар гэдэг нь мэдээж. Үүнийг бүтээхээр Америкийн инженер Уолтер Жером (Walter Jerome) хөдөлгүүр болон зорчигчийн салоныг бараг хоорондоо хүрэлцэхгүй байхаар тусгаарлах санаа олжээ. Энэ нь цаашлаад бодит хэрэг болж, дэлхийн хамгийн аюулгүй машин  Sir Vival үүссэн байна.

Түүхэнд бүтээгдсэн хамгийн аюулгүй машин
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Машин 1958 онд буюу автомашины дизайны ид цэцэглэлтийн эрин үед зохион бүтээгдсэн боловч аюулгүй хэмээх цолтой уг машин гайхмаар үзэмж муутай болсон байна. Үүний нэр болох "Sir Vival" нь "эсэн мэнд амьдрах" хэмээх утгатай бөгөөд явах эд ангийг нь 1948 оны классик "Nash" машиных дээр тулгуурлан бүтээжээ.

Машины жолооны хүрд тусдаа араатай тул хурдалж байх үед эргүүлэхэд амар, харин хурд бага болон зогссон үед хүрд нь маш хатуу байжээ . Гурван хүний суудалтай салон нь хөдөлгүүрээс бүрэн тусгаарлагдсан, хөтлөгч ардаа учраас машиныг жолооч, зорчигчид бүрэн аюулгүй гэж үзэж байлаа. 

Зорчигчид ар талдаа, жолооч нь "ажиглалтын цамхаг" -т суух зориулалттай байв. Резинэн бамбайгаар машиныг бүх талаас нь хүрээлүүлэх зэргээр Жером аюулгүй байдлын бүх стандартыг хангаж өгсөн байна. 

Тэрээр ганц л зүйлийг урьдчилан хараагүй байв. Түүний бүтээсэн машины үзэмж туйлын царай муутай болж хувирчээ. Зурагт, радио зэрэг хэвлэл нийтлэлийн хэрэгслээр аюулгүй загварыг хүмүүст сурталчилж байсан ч Sir Vival-ийг ямар ч автомашин үйлдвэрлэгч сонирхоогүй аж.

Улмаар Жером 1964 он хүртэл санхүүжилт хайж олон оролдлого хийсэн ч эцэст нь  бууж өгч, машинаа заржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()