Ачааны машиныг бичил цэцэрлэг болгох Япончуудын сонирхолтой хобби

Дэлхий дахинаа Наран улс гэж нэрлэгддэг Япон орон хэдэн арван сонин содон, гайхмаар зүйлсийн өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Үүний нэгэн жишээ бол яахын аргагүй бичил цэцэрлэг юм. Энэ гүрний 120 гаруй сая иргэн жижиг газар нутагт олноороо зэрэгцэн оршдог ч ямар ч зөрчилдөөнгүй амьдарч чаддаг. Япончууд жижиг ачааны машины тэвшин дээр явуулын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж, хамгийн шилдгийг нь шалгаруулдаг байна. 

Ачааны машиныг бичил цэцэрлэг болгох Япончуудын сонирхолтой хобби
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Кей ачааны машин буюу kei-tora-ийг Японд үйлдвэрлэдэг. Азийн олон оронд түгээмэл тархсан байдаг энэхүү жижиг оврын ачааны машин нь авсаархан мөртлөө ажил, амьжиргаанд маш тустай гэдгээрээ алдартай.

Японы ландшафтын дизайнеруудын холбооноос жил бүр явуулын цэцэрлэг байгуулах уралдааныг зохиодог бөгөөд уг арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс ирсэн ландшафтын ажилтнууд янз бүрийн явуулын цэцэрлэгийн санаагаа уралдуулдаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()