Очвол амьд буцаж ирэх магадлал тун бага 10 газар

21-р зуунд дэлхий дээр хүний хөл хүрэхээргүй газар үлдээгүй гэж олон хүн боддог байх. Гэвч зарим газрууд хүн амьтан байхын аргагүй аюултай учраас тийшээ зүглэхийг хүсдэг хүн цөөхөн байдаг гэнэ. Ялангуяа хүний аминд шууд хүрч чадах газрууд гэхээр тэнд очих хүн олдохгүй нь мэдээж. 

Очвол амьд буцаж ирэх магадлал тун бага 10 газар
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Могойн арал, Атлантын далай

Атлантын далай дахь Кеймада Гранде арлыг "Могойн арал" гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ ингэж нэрлэсэн нь тус арлын хэлбэр могойтой төстэй учраас биш харин хамгийн аюултай жадат могой (fer-de-lance) эндээс олддог байсантай холбоотой юм. Энэ могойд нэг хазуулахад л шууд амиа алдах аюултай. Тийм ч учраас 1985 оноос хойш тус арал руу зорчихыг Бразилийн эрх баригчид албан ёсоор хоригложээ. Энэхүү алуурчдаас салахын тулд арлын ойг шатаахыг оролдсон боловч одоог хүртэл тоо толгой нь өөрчлөгдөөгүй хэвээр байна. 

Могойн арал, Атлантын далай

2 Чернобыль, Украин

Чернобылийн ойролцоох Припят хотын оршин суугчид тэрхүү гунигтай өдрийг одоо хүртэл санаж байна. 1986 онд болсон дэлбэрэлтийн нөлөөгөөр олон зуун мянган хүний амиа алдсан төдийгүй тухайн бүс нутагт амьд амьтан байх аргагүй болгосон билээ. Мөн дөнгөж байгуулагдаад байсан шинэ хот Припятыг жинхэнэ балгас болгон хувиргасан юм. Атомын дэлбэрэлтийн нөлөөгөөр олон тонн цацраг идэвхт бодис агаарт тархсан бөгөөд ойролцоох 2,600 км2 нутаг одоог хүртэл хүн амьдрах боломжгүй хэвээр байна. Хүмүүс тийшээ эргэж очих боломжтой болох хүртэл 7000 орчим жил шаардагдах гэнэ. Гэхдээ өнөөдөр Припятын нутаг дэвсгэр болон түүний зэргэлдээх газар, түүний дотор Улаан ой руу хүмүүс хамгааллын дэглэмийг сайн баримталж, жуулчлалын зорилгоор очих болжээ. 

Чернобыль, Украин

3 Хараагдсан хот (Энэтхэг)

Ямар ч үед жуулчдын хөлд дарагдахгүй газар бол Бангар хот юм. Энэхүү суурин нь анх 1573 онд Энэтхэгийн Ражастан мужид байгуулагдсан юм. Нутгийн оршин суугчид энэ хотыг хамгийн их сүнстэй газар гэж үздэг. Үүний шалтгаан нь мэдээж хараал аж. 250 жилийн өмнө хотод хэтэрхий олон сүнс үзэгдэх болсон учраас хүмүүс орон гэрээ орхиж явжээ. Одоо тус хот руу орох замыг үдшийн бүрийгээс үүр цайтал хаадаг гэнэ. 

Хараагдсан хот (Энэтхэг)

4 Данакилийн цөл (Этиоп)

Арабын тектоник хагарлын бүсэд байрладаг Данакилийн цөл бол зэрлэг байгалийн жинхэнэ химийн лаборатори юм. Этиоп дахь энэ газрыг 20-р зууны эхээр нээсэн байдаг. Тэнд очсон аялагч 50 градусын халуун цаг агаар, халуун лав, хүхрийн нуур зэргээс болж амиа алдах өндөр эрсдэлтэй байдаг. 

Химийн олон янзын процессоос болж цөлийн гадаргуу улаан, шар, ногоон өнгийн бүх өнгөөр будагдсан байдаг. Гэхдээ байгалиас заяасан өвөрмөц төрхийг харахаар энд ирэх дуртай хүмүүс олон бий. Тэдний үзэж байгаагаар Данакилын хөндий нь шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд дээр гардаг аймшигт гарагийн гадаргуутай төстэй юм. 

Данакилийн цөл (Этиоп)

5 Сибирийн үхлийн хөндий, ОХУ

Якутын хойд хэсэгт нэгэн хөндий байдаг бөгөөд үүнийг Үхлийн хөндий гэж нэрлэдэг. Энэхүү хөндий нь Вилюй голын баруун эрэгт байрладаг. Тэнд мод ургадаггүй, зөвхөн хар хожуулуудаар дүүрэн бөгөөд эргэн тойронд үхлийн аюултай намаг байдаг юм. Эндээс та ямар ч амьд амьтан олохгүй гэхээр ямар аюултай газар болох нь ойлгогдоно. Сүүлд хийсэн судалгаагаар энэхүү хачирхалтай үзэгдлийн шалтгаан нь газрын гүнээс ялгарч буй галт уулын хортой хий байх магадлалтай гэж дүгнэжээ.

Нүдээр харсан хүмүүсийн ярьснаар энд газраас цухуйсан төмөр тогоо шиг зүйлс байдаг гэжээ. Хэрэв төөрсөн анчин хорогдохоор тус тогоон дотор орвол зайлшгүй амиа алддаг аж. 

Сибирийн үхлийн хөндий, ОХУ

6 Индонезийн Мерапи уул

"Мерапи" нь хэмээх үгийг орчуулвал Галын уул гэсэн утгатай болно.  Тус галт уул идэвхжих үедээ агаарт 3 км өндөрт тортог цацдаг. Нэмж дурдахад ийм үзэгдэл бараг өдөр бүр тохиолддог тул Ява арлын оршин суугчид байнгын аюулд амьдардаг гэж хэлж болно.

Тус галт уул дунджаар жилд 2 удаа бага, 7 жилд нэг удаа том хэмжээнд дэлбэрдэг аж. 1974 оны дэлбэрэлтэд ойролцоох хоёр тосгоны бүх иргэд, тэнд байсан жуулчид, галт уул судлаачид нас амиа алдсан бол нэг жилийн дараа дахин дэлбэрч бас нэгэн сууринг газрын гадаргаас арчжээ. 2010 оны байдлаар Мерапи галт уулын хохирогчдын тоо 353 болж нэмэгдээд байна.

Индонезийн Мерапи уул

7 Вашингтон уулын оргил, АНУ

Манай гаригийн хамгийн аюултай газруудын нэг бол ердөө 1917 метрийн өндөрт өргөгдсөн Вашингтон уул юм. Нью-Хэмпшир мужийн нутагт орших энэхүү уулын орой нь дэлхий дээрх хамгийн хүчтэй салхитай газар гэж тооцогддог. Уулын зөвхөн оргил дээр нь гарах бус зүгээр л тэнд хүрэх нь ямар аюултай болохыг хүмүүс сайн мэддэггүй байна.

1934 онд дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй салхи буюу 372 км/цагийн хурдтай агаарын урсгал Вашингтон уулын оройд бүртгэгдсэн юм. Хүйтний улирлын үед ,11-р сараас 4-р сар хүртэл энд өдрийн 16 цагийн турш тасралтгүй салхилдаг. Уулын бас нэг аюул бол эндхийн температур юм. Нэг удаа Вашингтон ууланд цельсийн хасах 50.5 хэм хүрч байсан нотолгоо хүртэл бий. 

Вашингтон уулын оргил, АНУ

8 Үхлийн ой, Япон

Дэлхий дээрх хамгийн хараалтай гэддэг газруудын нэг бол Фүжи уулын ойролцоох Аокигахарагийн ой юм. "Үхлийн ой" хэмээх энэ газарт амиа алдсан хүмүүсийн бүртгэлийг тасралтгүй хөтөлдөг бөгөөд 1950-иад оноос хойш энд 500 гаруй хүн амиа егүүтгэж, дэлхийтэй салах ёс гүйцэтгэжээ. Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон хүмүүсийн хэргийг шалгахын тулд энэхүү ойг тогтмол самнадаг байна.

Үхлийн ой, Япон

9 Үхлийн нуур, Руанда

Төв Африкт Киву хэмээх нуур байдаг. Нэрийг нь орчуулбал үхлийн нуур гэж бууна. Тус нуур нь Руанда ба Конго улсын хил дээр байрладаг бөгөөд бүс нутагтаа хамгийн томд тооцогддог. 2700 хавтгай дөрвөлжин км талбайтай, 480 метрийн гүнтэй юм.

Эхлээд харахад энгийн нуур мэт санагдаж болох ч үхлийн аюул усан дор нуугдаж байдаг аж. Нуурын ёроолп 55 тэрбум шоо метрийн эзэлхүүнтэй, амь насанд аюултай метан хий агуулагдаж байдаг. Дэлхийн царцдаст өчүүхэн төдий өөрчлөлт гарах юм бол тэрхүү метан дэлбэрч ойролцоох бүс нутагт амьдардаг 2 сая хүн дэлбэрэлтэд эсвэл хийд хордож амь насаа алдах эрсдэлтэй гэнэ.

Үхлийн нуур, Руанда

10 Чөтгөрийн агуй, ОХУ

Сибирийн Хакасын нутаг дахь энэхүү агуй эртнээс нааш хүмүүсийн ам дамжин яригдсаар иржээ. Кашкулак хэмээх агуйгаас буцаж ирсэн судлаачид үргэлж сүнс, буг чөтгөр тэнд байдаг хэмээн ярьдаг байна. 1985 онд ЗСБНХУ-ын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн Новосибирскийн хүрээлэнгийн зоригтнууд тус агуйг судлахаар гарсан юм.

Константин Бакулины хэлснээр тэрээр агуйг судлахын тулд олсоор доош буух хэрэгтэй болжээ. Тэгтэл гэнэт нэг зүйл өөрт нь хүрсэн тул сүнсээ зайлтал айсан байна. Айдсаа арай хийж дараад судлаач эр эргэж хартал эвэртэй, шатаж буй нүдтэй аймшигт дүрсийг олж харжээ. Түүнийг нөхөд нь олсоор дээш татаж гаргасан бөгөөд Константин айсандаа хагас ухаантай болсон байв. Хожим нь цахилгаан соронзон орны байнгын хэлбэлзэл агуй дотор орсон хүн, амьтдад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэхүү гаж үзэгдлийг судлах ажил одоо ч үргэлжилж байна.

Чөтгөрийн агуй, ОХУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()