Олны өмнө гарахдаа сандрахгүй байх 10 алхам

2021-03-20, 14:00
1,973

Залуус өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхийг хичээж, улам бүр боловсролтой, өөртөө итгэлтэй болсоор байна. Харин та олон хүний өмнө гарахаараа сандарч, хэрхэн тэдэнд илтгэл тавих, өөрийн бодлоо хуваалцах вэ? хэмээн санаа зовж сууна уу? Тэгвэл та бүхэнд илтгэл, урлагийн үзүүлбэр гэх мэтээр олны өмнө гарахдаа сандрахгүй, тайван байхад тус хүргэх 10 аргыг танилцуулж байна.

Олны өмнө гарахдаа сандрахгүй байх 10 алхам
Хаах
Сурталчилгаа

1 Сургуулилалт сайн хий

Мэдээж хэрэг үг хэлээ зүгшрүүлэх, илүү чанга тод ярьж сурахын үндэс бол олон дахин сургуулилт хийх юм. Ингэхдээ найз нөхөд, гэр бүл гэх мэт өөрийн ойр дотны хүмүүсийнхээ тусламжийг аваарай.

Сургуулилалт сайн хий

2 Өөрийгөө айж байгаа бус, зүгээр л догдолж байгааг ойлгох хэрэгтэй

Өөрийгөө зоригжуулахын тулд айж байгаа биш зүгээр л догдолж байгаа хэмээн итгэх нь чухал. Ингэхийн тулд өөрөө өөртэйгөө ярьж болно. Та гэмт хэрэг хийгээгүй, эсвэл амь нас тань аюулд ороогүй. Харин зүгээр л олон хүнд хандаж үг хэлэх гэж байгаа бөгөөд энэ нь тун сонирхолтой зүйл гэж өөрийгөө итгүүл. 

Өөрийгөө айж байгаа бус, зүгээр л догдолж байгааг ойлгох хэрэгтэй

3 Мэргэжлийн уран илтгэгч нараас жишээ ав

Олон сургагч, бизнес эрхлэгч нар сайн ярьж чаддаг шүүдээ. Тэд нараас үлгэр авч өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн сайн шийдэл юм. Тэд хэрхэн хөдөлж, ярьж, үзэгчидтэйгээ харьцаж байгааг анзаарч өөр дээрээ буулгаж үз. Ингэснээр өөрийг нь сонсож байгаа хүмүүсийн анхаарлыг хэрхэн татах аргаа олж чадна. 

Мэргэжлийн уран илтгэгч нараас жишээ ав

4 Биеийн дасгал хий

Хэлний ур чадвараа тогтмол хөгжүүлэхийн тулд дасгал хийхээ бүү мартаарай. Эцсийн эцэст таны сэтгэхүйн тамир биеийн байдлаас тань шууд хамаардаг.

Тиймээс биеийн дасгал сайн хийснээр таны биеийн бүх хэсэгт цус жигд тархаж, тархинд тэжээл өгөх болно.

Биеийн дасгал хий

5 Өөртөө итгэлтэй поз ав

Энэ бол хүн болгоны боддоггүй нэлээд үр дүнтэй лайфхак юм. Та илтгэл тавихдаа сууж ярьж хэзээ ч болохгүй. Харин ч та босч зогсон, өөртөө итгэлтэй цэх поз авч ярих юм бол сандралыг багасгаж, ярихдаа улам бүр итгэлтэй байхад туслана. Үүнээс гадна таны ярьж байгаа зүйлс үзэгчдэд илүү хүчтэй тусах аж.

Өөртөө итгэлтэй поз ав

6 Үг хооронд зай ав

Илтгэгч бүр ярьж байхдаа үг хооронд пауз авдаг байх нь чухал. Ингэснээр түгдрэхгүй ярьж сурахын дээр үг бүрийг тод дуудахад нэмэр болно. 

Түүгээр ч зогсохгүй пауз авах үед үзэгчид сонссон зүйлээ тархиндаа боловсруулах боломж олддог байна. Мөн та өөрөө ч бодлоо цэгцлэх цаг гарна.

Үг хооронд зай ав

7 Инээмсэглэ

Ингэснээр та бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ таны тархинд эндорфин ялгарч, сандралыг буруулдаг. Мөн ийм үед сонсогчид ч гэсэн тайвширдаг.

Инээмсэглэ

8 Тавих илтгэлээ бэлдэж сур

Сайн бэлтгэл бол амжилтын үндэс юм. Олны өмнө сандралгүй ярихын тулд тавих гэж байгаа илтгэлээ хэрхэн яаж ярихаа бэлдэх хэрэгтэй. Үүний тусламжтай та үүсч болох асуудлыг арилгаж чадна. 

Тавих илтгэлээ бэлдэж сур

9 Үзэгчдийн дундаас өөрийг тань сонсох хүмүүсийг ол

Үзэгчдийн дунд таны яриаг шимтэж байгаа хүмүүсийг олох нь чухал. Тэдгээр хүмүүс рүү байн байн харж ярьснаар та өөрийгөө тайвшруулж урам зориг авах болно. Мэдээж тэдэн рүү шууд харж байгааг тань өөр хүн олж харахгүй. 

Үзэгчдийн дундаас өөрийг тань сонсох хүмүүсийг ол

10 Энгийнээр ханд

Олон туршлагатай илтгэгчид сэтгэлийн хөөрөл бол хүн бүрт  тохиолддог энгийн үзэгдэл гэж  хэлдэг.

Хэрэв та илтгэл тавьж байхдаа гэнэт асуудал гарвал урьдчилан бэлдсэн хөгжилтэй түүхийг үзэгчдэд ярьж өгч болно. Энэ нь нөхцөл байдлыг намжаах, өөртөө болон бусдаас хурцадмал байдлыг арилгах зорилгоор хийж болох арга юм.

Таны гүйцэтгэл хичнээн чухал ч гэсэн зөвхөн хүмүүстэй ярилцаж байгааг үргэлж санаарай. Хэн ч таныг энд хорлох гээгүй. Мангас, зэвсэгт дээрэмчид биш энгийн хүмүүстэй байгаа гэдгээ санах хэрэгтэй.

Та бас үзэгчдийн үзэгчдээс илүү тухайн сэдвийн талаар мэддэг гэдгээ санаарай. Энэхүү ойлголт нь таныг өөртөө итгэлтэй болгож, толгой доторх мэдээллээ хольж хутгахгүй байхад тусална.

Энгийнээр ханд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()