Зураг авалтын явцад гол дүрийн жүжигчнээ сольсон 12 кино

2021-03-22, 16:40
33,431

Кино зураг авалтын үед ямар нэг асуудал үүссэн бол аль нэг жүжигчнийг солих нь энгийн үзэгдэл билээ. Үнэхээр том асуудал үүссэн л бол киноны гол дүр эсвэл алдартай од байх эсэх нь огтоос хамаагүй. Үүнийг дагаад тухайн бүтээлийн чанар болоод үр дүнд шууд өөрчлөлт орох нь мэдээж юм. Өнөөдөр бүхэнд гол дүрийн жүжигчдээ сольсон алдартай кинонуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Зураг авалтын явцад гол дүрийн жүжигчнээ сольсон 12 кино
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Back to the Future (1985)

Эрик Столз (Eric Stolz)-ийг Майкл Ж Фокс (Michael J. Fox)-оор сольсон.

Шалтгаан: Тус киноны найруулагч Эрик Столзыг инээдтэй жүжиглэж чадаагүй гэж үзсэн. 

Back to the Future (1985)

2 Lord of the Rings: The Fellowship of the Ring (2001)

Стюарт Таунсэнд (Stuart Townsend)-ийг Вигго Мортенсон (Viggo Mortensen)-оор сольсон.

Шалтгаан: Стюарт Таунсэнд Арагорны дүрд тоглохоор 6 долоо хоногийн турш бэлдсэн байжээ. Харамсалтай нь, киноны найруулагч Вигго Мортенсоныг тухайн дүрд илүү тохирно гэж итгэжээ.

Lord of the Rings: The Fellowship of the Ring (2001)

3 Beasts and Where to Find Them 3 (2022)

Жонни Депп (Johnny Depp)-ийг Мэдс Миккелсэн (Mads Mikkelsen)-ээр сольсон

Шалтгаан: Жонни Деппийн хуучин эхнэр түүний эсрэг зарга үүсгэсэн бөгөөд энэ нь түүний нэр хүндэд сэв суулгасан юм. Тиймээс Деппийг өөрч жүжигчнээр солих шийдвэр гаргасан байна.

Beasts and Where to Find Them 3 (2022)

4 All the Money in the World (2017)

Кевин Спейси (Kevin Spacey)-ийг Кристофер Пламмер (Christopher Plummer)-аар сольсон.

Шалтгаан: Кевин Спейси бусдад бэлгийн дарамт учруулсан хэргээр шүүхэд дуудагдсанаас болж түүний бүх хэсгүүдийг киноноос хасаж, өөр жүжигчнийхээр орлуулахаар болжээ. Тус киноны зураг авалт дууссан байсан ч Кристофер Пламмер ердөө 8 өдрийн дотор бүх орлох хэсэгт тоглосон бөгөөд үүгээрээ Оскарт нэр дэвшсэн юм. 

All the Money in the World (2017)

5 Predator (1987)

Жан-Клод Ван Дамм (Jean Claude Van Damme)-ийг Кевин Питер (Kevin Peter)-ээр сольсон.

Шалтгаан: Арнольд Шварценеггерээс том биетэй харь гарагийн амьтны дүрд Ван Даммыг тохирохгүй гэж үзсэн тул 220 см өндөр Кевин Питерыг тоглуулсан байна. 

Predator (1987)

6 V for Vendetta (2005)

Жеймс Пьюрфой (James Purefoy)-ийг Хьюго Уивинг (Hugo Weaving)-аар сольсон.

Шалтгаан: Жеймс Пьюрфойн хоолой хэтэрхий зөөлөн санагдсан тул Хьюго Уивингаар сольсон байна. Жеймсийн аль хэдийн жүжиглэсэн хэсгүүд дээр Хьюгогийн хоолойг нэмж өгчээ. 

V for Vendetta (2005)

7 Lovely Bones (2009)

Райан Гослинг (Ryan Gosling)-ийг Марк Уолберг (Mark Wahlberg)-ээр сольсон.

Шалтгаан: Райан Гослингийн эцгийн дүрд тоглох ёстой байсан ч түүнийг хэт залуу харагдаж байна гэж үзсэнээр солих болсон аж.

Lovely Bones (2009)

8 Her (2013)

Саманта Мортон (Samantha Morton)-ийг Скарлетт Йоханссон (Scarlett Johansson)-оор сольсон. 

Шалтгаан: Найруулагчид Саманта Мортоны хоолой таалагдаагүй байна. Уг кинонд тэрээр биегүй, хиймэл оюуны дүрд тоглох ёстой байсан.

Her (2013)

9 Transformers 3: Dark of the Moon (2011)

Меган Фокс (Megan Fox)-ыг Роузи Хантингтон-Уайтли (Rosie Huntington-Whiteley)-ээр сольсон.

Шалтгаан: Меган Фокс найруулагч Майкл Бэйг ажлын ёс зүйгүй дарангуйлагч гэж дуудсан учраас дүрийг нь хасчээ. 

 

Transformers 3: Dark of the Moon (2011)

10 Romeo + Juliet (1996)

Натали Портман (Natalie Portman)-ыг Клэр Дэйнс (Claire Danes)-ээр сольсон.

Шалтгаан: Тухайн үед Натали дөнгөж 14 настай байсан бөгөөд 21 настай ДиКаприотой дурлалцаж байгаа нь тун эвгүй болж хувирсан аж.

Romeo + Juliet (1996)

11 Apocalypse Now (1979)

Харви Кейтель (Harvey Keitel)-ыг Мартин Шин (Martin Sheen)-ээр сольсон.

Шалтгаан: Харви Кейтелийн тоглох ёстой дүр нь дайнаас болж сэтгэлийн хямралд орсон нэгэн байжээ. Найруулагч нь Харви Кейтелийг дэндүү цоглог байна хэмээн үзсэн учир киноноос хассан байна. 

Apocalypse Now (1979)

12 Avengers (2012)

Эдвард Нортон (Edward Norton)-ыг Марк Руффало (Mark Ruffalo)-оор сольсон.

Шалтгаан: Эдвард Нортон өмнөх кино болох The Incredible Hulk (2008)-д тоглохдоо байнга киноны зохиолыг өөрчлөх гэж оролддог байсан нь студийн дургүйг хүргэжээ. 

Avengers (2012)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()