Алтайн нуруунд яагаад сансрын хог хаягдал ихээр унадаг вэ?

ОХУ-ын Алтайн хязгаарын оршин суугчид өдөр бүр гайхамшигтай үзэгдлийг харж баясдаг. Цасаар хучигдсан сүрлэг уулс, өтгөн нарсан ой, ёроолыг нь ч харж болох тунгалаг устай нууруудыг харахад хэн бүхний мэлмий баясах нь мэдээж. Эдгээр өндөр уулсын дунд тосгоноос тосгон руу явахад хэдэн цаг шаардлагатай болох нь бий. Гэхдээ нутгийн оршин суугчдад уйдах зав гардаггүй бөгөөд тэдний өдөр тутмын амьдралд малаа хариулахаас авахуулаад сансрын хөлгүүдийн үлдэгдлийг цуглуулах гээд санаа зовох зүйлс олон байдаг гэнэ. 

Алтайн нуруунд яагаад сансрын хог хаягдал ихээр унадаг вэ?
Хаах
Сурталчилгаа

Алтайн бүс нутаг Байконур сансрын буудлаас хөөрч буй пуужингийн зам дээр таардаг байна. Шатахууны сав, хөдөлгүүр болон бусад эд ангиуд пуужингаас салах тоолонд бараг бүгдээрээ Алтайн бүс нутагт унахдаа нутгийн оршин суугчдыг айлгаж цочоож, заримдаа мал сүргийг хөнөөж, орон сууц, байшингуудыг нурааж сүйтгэдэг. Тиймээс ОХУ-ын Засгийн газар тосгоны оршин суугчдын эд хөрөнгийг ноцтой гэмтээсэн тохиолдолд хохирлыг нь барагдуулах явдал цөөнгүй байдаг.

1955 онд сансрын төв нээгдсэнээс хойш 2500 гаруй тонн пуужингийн янз бүрийн эд анги тухайн бүс нутагт унасан гэдэг тооцоо бий. Жишээлбэл, туршилтын сансрын нисгэгч С.В. Кричевский дараах мэдээллийг өгсөн байна. Үүнд 1986-2001 онуудад 40 мянган тонн жинтэй Мир станцын хөтөлбөрийн дагуу 102 пуужин хөөргөсөн. Гэхдээ тэдгээр пуужингуудын нийт жингийн ердөө 2 хувь нь сансарт гарсан бөгөөд үлдсэн 90 хувь нь пуужингийн түлш, 8 хувь нь газарт унах эд анги байжээ.

Орон нутгийн оршин суугчдад пуужин хөөрөхөөс 24 цагийн өмнө анхааруулга өгдөг. Ихэнхдээ ийм хог хаягдал нь урьдчилан таамаглах боломжтой газруудад унадаг боловч заримдаа тооцоолж болохгүй нөхцөл байдал үүсдэг.

Жишээлбэл, 2008 онд нэгэн пуужингаас олон тонн төмөр хэлтэрхийнүүд шууд тосгоны ойролцоо унажээ. Мөн 2011 онд түлшний савнууд газарт унах үедээ дэлбэрч, 100 км-ийн радиус дахь бүх байшингийн цонхыг хагалсан байна. 

ЗСБНХУ-ын үед засгийн газар пуужингаас унасан хог хаягдлыг буруу гарт орчих вий гэж санаа зовж байсан бөгөөд барууны тагнуулын албанаас тэдний нууц технологийг сурч мэдэхээс болгоомжилж унасан пуужингийн хэсгүүдийг тэр даруйд нь цуглуулахыг хичээдэг байв.

Одоо энэхүү үүргийг нутгийн иргэд албан бусаар үүрэх болжээ. Мэдээж тэдэнд хэлтэрхий цуглуулж буй өөр шалтгаан бас байдаг. 

Пуужин хөөрсний дараа нутгийн оршин суугчид дурангаар  пуужингийн хэсгүүдийн буух газар бүрийг тэмдэглэхийг хичээдэг. Тэд пуужин унасан газар бүр рүү машин, морин тэрэг зэргээр хүрч очоод зэс утас, титан, хөнгөн цагааны хайлш зэрэг үнэт металуудыг цуглуулдаг байна. Харин зарж борлуулах боломжгүй бүх зүйлийг тосгоны оршин суугчид байшингаа тохижуулахад ашигладаг.

Ийм "тэнгэрийн бэлэг" нь эрүүл мэндэд аюултай биш байсан бол үүнд харамсах зүйл байхгүй гэж үзэж болох юм. Пуужингийн түлш нь хүний биед маш хортой. Түүний найрлагад байдаг гептил ба азотын тетроксид нь хамгийн бага тунгаар ч гэсэн хүн, амьтны биед өвчин үүсгэдэг байна.

Жишээлбэл, орон нутгийн идэвхтнүүд 2015 оны 5-р сараас 6-р саруудад Казахстан дахь бөхөнгийн тоо толгой их хэмжээгээр буурсан явдлыг Байконурын үйл ажиллагаатай холбон тайлбарласан байна. Орон нутгийн иргэдийн дунд дархлал хомсдол, хорт хавдрын түвшин нэмэгдсэн нь мөн үүнтэй холбоотой юм.

Энэ асуудал нь зөвхөн Орос төдийгүй Хятадтай мөн холбоотой. Тус улсын сансрын хог хаягдал нь мөн хүн ам суурьшсан бүс нутгуудад унадаг. Энэ бүхнээс үүдэх хор хөнөөлийг далайтай ойрхон газраас пуужин хөөргөх замаар багасгах боломжтой гэж үздэг. Асуудлыг шийдэх өөр нэг арга бол аюулгүй түлш үйлдвэрлэх явдал юм. Энэ талаар АНУ болон Европын сансрын агентлагууд ажиллаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()