Зэврүүн өдөр идэхэд хамгийн тохиромжтой мөөгтэй шөл хийх жор

Таны гэр бүлийнхэн энгийн л нэг ногоотой, гоймонтой шөл идэхээс залхаад байна уу? Хэрвээ тийм бол та бүхэнд маш амархан болдог, амтат мөөгтэй шөлний жорыг хүргэж байна. Хүйтэн салхитай, зэврүүн өдөр гэр бүлээрээ тойрон суугаад амин дэмтэй халуун шөл идэхийг зөвлөе! 

Зэврүүн өдөр идэхэд хамгийн тохиромжтой мөөгтэй шөл хийх жор
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Орц:

Цагаан мөөг - 200 гр

Төмс - 3-4 ш

лууван - 1 ш

Сонгино - хүссэн хэмжээгээр

Давс - хүссэн хэмжээгээр

Амтат чинжүү - хүссэн хэмжээгээр

Ургамлын тос

Сүү - 150 мл

Боловсруулсан бяслаг

Хийх дараалал

1. 2.5-3 литр ус буцалгана.

2. Төмсөө цэвэрлээд 1-1.5 см-ийн хэмжээтэй жижиг шоо болгон хэрчинэ. Ус буцалсны дараа төмсөө хийж 10 минут чанана.

Хийх дараалал

3. Сонгиноо хальсалж, татна. Луувангаа том ширхэгтэй үрэгч дээр үрж жижиглээрэй.

4. Мөөгөө хальсалж, 1.5-2 мм зузаан зүснэ. Та заавал цагаан гэлтгүй хүссэн мөөгөө ашиглаж болно.

5. Сонгиноо ургамлын тосонд хуурна. Дээрээс нь луувангаа нэмээд 5 минутын дараа мөөгөө хийнэ. Дунд зэргийн гал дээр хоолоо хуурч, үе үе хутгана.

Хуурч бэлтгэсэн хольцоо буцалсан төмстэй саванд хийгээд бүгдийг нь дахин 7-10 минутын турш буцалгана.

6. Боловсруулсан бяслагийг мөн жижиг шоо болгон хувааж, эсвэл нарийн ширхэгтэй үрж жижиглэнэ. Ингэснээр буцалж буй шөлөнд илүү хурдан уусна.

7. Төмс бэлэн болсны дараа хайруулын тавган дээр шөлөө дахин 7-10 минут буцалгаад сүүгээ дээрээс нь нэмээрэй.

Боловсруулсан бяслагаа шөлөн дээрээ хийж хайлтал нь хүлээгээрэй.

8. Давс, хар перцээр шөлөө амтална. Хэрэв та халуун ногоо эсвэл өөр амтлагч, ургамалд дуртай бол нэмж хийх боломжтой. 

9. Шөл буцлах үед гал дээрээс аваад сайтар хутгана. Ингээд амтат шөл бэлэн боллоо!

Та бүхэн сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()